“Шударга ёс”-ыг хүлээж байна

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Өршөөлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Гишүүдийн ирц бүрдээсэн хэдий ч байнгын хороо хуралдсангүй. Энэ талаар Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбатаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Гишүүдийн ирц 68 хувьтай байна. Яагаад байнгын хороо хуралдсангүй вэ?
-Өршөөлийн тухай хууль бол нийгэмд хүлээлт үүсгээд байгаа. Тийм учраас бүх намын төлөөллийг байлгаж байгаад хэлэлцэх шаардлагатай гэж Хуульзүйн байнгын хорооны даргын хувьд үзсэн. Тиймээс хуралдааныг хойшлуулж байна.
-Аль намын төлөөлөл хуралдаанд ирээгүй байна вэ?
-“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдаанд ирээгүй байна. АН, МАН-ын гишүүд хуралдаанд ирсэн байгаа.
-Яагаад “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хуралдаандаа ирээгүй юм бол? Ямар нэг шалтгаан бий юу?
-Өршөөлийн хуулийг судалж, танилцаж байгаа юм шиг байна. Хаалттай горимоор хэлэлцэж байгаа учраас ямар нэг тайлбар өгөх боломжгүй. Хууль батлагдсангүй дараагаар олон нийтэд хийх мэдээлэл ил болно.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ