Дугаарын хязгаарлалт цуцлах эсэхийг иргэдийн санал шийднэ

img

Одоо үйлчилж буй дугаарын хязгаарлалтыг энэ сарын 15-наас цуцлах тухай яригдаж байгаа.

 

Энэ талаар Нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан “Энэ сарын 15-аас дугаарын хязгаарлалт цуцлах тухай асуудлыг иргэдээс тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд санал асуулга явуулж байна. Санал асуулгын дүнг харгалзан, дугаарын хязгаарлалтыг цуцлах эсэхийг шийдвэрлэнэ” гэдэг хариулт өгсөн.

 

Мөн хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал, нягтрал ихэсдэг. Үүнийг зохицуулах зорилгоор есдүгээр сарын 1-ээс өмнөх хоёр долоо хоногийн бямба, ням гариг буюу наймдугаар сарын 22, 23, 29, 30-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын төгсгөлийг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулахаар болжээ.

 

Ингэснээр бямба гаригуудад улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн автомашин явах бол сондгой тоогоор төгссөн нь ням гаригт зорчино.

 

 

Б.Хүлэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Тэгш сондгойгоор явуулсан нь дээр дээ. Хөдөөнөөс хөдөлгөөнд оролцож сураагүй олон жолооч ирнэ. Нэг өдөр хоёр өдрийн ажил амжуулчихдаг зүгээр юм бна лээ. Ноднин хагас бүтэн сайнд тэгж явсан.
2015-08-12
зочин:
Иргэдээс авсан санал гээл өөрсдийн санаагаа тулгаал зөвшөөрсөнгүй гэдэг цуцлахгүй нь ойлгомжтой доо.Жүжиг тавихаа болибол яасан юм бэ?Тэгээл жил болгон өдийд шүү
2015-08-12
Batuuleer huuhduudee hurguulii:
Muu lalar
2015-08-12
Za zailaa:
Bolij uz bid 1 mashin bn batuul lalar uur mashin ugdyggui bol zavilaa
2015-08-12
werty:
yamar aihtar uych meddedgui nohduud bat uuliig dagaj yavdag uymbee, hereguil ednarig songojdee
2015-08-11
шударгаар олсон өмчинд хэн ч халдах ёсгүй МУ-ын Ү:
анх эхлэхдээ хуурч эхэлсэн дараа нь луйвардсан одоо та нар яах гэж байна машины тоо, хуурамч дугаар огцом нэмэгдсэн нь та нар шиг боловсролгүй идэх уухаас өөр юм мэдэхгүй хүн сүгнүүдийн хийсэн ажил тэгээд буруу болгоныг ард түмэн лүү чихнэ эрх биш асар том орон зай тулдаа л шингэдэг байх наад дугаарын хязгаарлалтаа цуцал хүмүүст учруулсан эдийн засгийн сэтгэл санааны нийгмийн бүх хариуцлагаа хүлээ
2015-08-11