Ц.Даваасүрэн: Бид засагт орохгүй
МАН-ын сайд нарыг Шийдлийн Засгийн газраас огцруулж, танхимыг бүрдүүлэх асуудал ид яригдаж байна. Шинээр бүрдүүлэх Засгийн газарт Шударга ёс эвсэл, бие даагчид залагдах нь мэдээж. Шударга ёс эвслийнхэн дөрвөн суудал авна гэж шантаажилж байгаа сураг бий. Харин бие даагчид Засгийн газарт орохгүй гэдгээ мэдэгджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Бие даагчдын бүлэгт сайдын суудал санал болгосон уу?
-Бидэнд хэлсэн. Засгийн газарт орох боломж байна, нэг сайдын суудал бий гэж.
-Та нарын зүгээс ямар хариу өгсөн вэ?
-Бид Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох боломжгүй гэсэн хариу өгсөн.
-Шалтгаан нь юу вэ?
-Бид Дубайн гэрээг эсэргүүцсэн. Энэ асуудал цаашдаа ч үргэлжилнэ байх. Үүнийг сайжруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ