Бэлэн мөнгөтэй зорчигчид илүү үнэ төлдөг болно

img

Нийтийн тээврээр зорчигчид смарт карт ашиглан үйлчлүүлэх болсноор 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ үйлчилгээтэй холбоотой зарим зүйлийг нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбатаас лавлалаа.

 

-Смарт картын борлуулалт ямар байна. Нийтийн тээврийн орлого буурч байх шиг ажиглагдаж байна.

-Смарт картын 10-аад хоногийн борлуулалт хийгдсэн байгаа. Сүүлийн өдрүүдэд борлуулалт 10-20 хувь унасан тохиолдол байна. Гэхдээ энэ сарын 25-наас хичээл, сургууль эхлээд  нийтийн тээврийн орлого гайгүй болох байх.

 

-Шинэчилсэн төлөвлөлтөөр карттай иргэдийг 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулна гэсэн мэдээлэл байсан.

-Шинэчилсэн төлөвлөлтөөр дамжин суулт хийх иргэдийн төлбөрийн асуудлыг цахим картын системтэй уялдуулж, карттай иргэд 30 минутын дотор 2 дахь зорчилтод үнэгүй явахаар зохицуулах асуудал яригдаж байгаа. Гэхдээ зорчигчдын 80-аад хувь нь сэлгэн сууж байна гэсэн мэдээллийг Смарт карт компаниас өгсөн. Тэгэхээр 30 минутын дотор тэр их ачааллыг дийлэх үү, олонх нь сэлгэж суухаар алдагдалд дээшилвэл яах вэ гээд асуудал байна. Бид саналаа тавьчихсан, албан ёсны шийд гараагүй байна.

 

-Карт хангалттай байгаа юу. Хэдэн карт худалдаанд гараад байгаа бол.

-Хангалттай. 600 мянган карт хэвлэгдэж ирсэн. Өчигдрийн мэдээгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр  настны 60-аад мянган смарт карт, иргэд 100-аад мянган карт худалдаж авсан байна.

 

-Бэлэн мөнгөөр төлбөрөө хийж байгаа зорчигч 600-800 төгрөг төлнө гэсэн яриа байна.

-600, 800, 1000 гэсэн гурван санал яригдаж байгаа. Гэхдээ бид картаа аваад 500 төгрөгөөрөө үйлчлүүлье гэдгийг л хэлж байна. Ер нь карт, бэлэн мөнгөөр төлбөр хийхэд өртгийн зөрөөг бол байлгана.

 

-Карт цэнэглэхэд шимтгэл авч байгаа энэ юунд зориулагдах юм бэ?

-Шимтгэлийг болиулсан. Смарт картыг борлуулж байгаа хүмүүсийн үйлчилгээний хөлс гэж үүнийг гаргаж ирсэн юм.

 

-Оюутнуудын смарт картаар зорчих лимитийг хэрхэн тогтоох вэ?

-Смарт карт компани дээр оюутнуудад зориулсан 110-аад мянган карт хэвлэгдээд ирчихсэн. Нийслэлийн төсөв дээр ажлын өдрүүдэд 2 удаа зорчих мөнгө төсөвлөгдөөд орж ирж байгаа. Тодорхой лимиттэй зорчино. Ирж, очих гэсэн үг. Оюутнууд смарт картаа 3200 төгрөгөөр худалдаж авна.

 

-Өндөр настны смарт картыг залуу хүн ашиглан зорчиж болдог гэж байна. Энэ мэт зөрчлийг цаашид хэрхэн хянах вэ?

-Үүнийг уг нь жолооч, кондуктор хянах хэрэгтэй. Карт уншигчийн жолоочийн талд харагдаж байгаа самбарт “ахмад настан” гэсэн бичиг гарч ирдэг. Гэхдээ тодорхой хугацааны дараа хууль, журам боловсруулаад билет шалгагчтай, зөрчил гарсан тохиолдолд торгууль тавьдаг болно.

 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настны смарт картыг хэдэн төгрөгөөр цэнэглэсэн бэ?

-Ямар нэгэн лимит тавиагүй. Үнэгүй л явж байгаа.

 

-Смарт картаа буухдаа уншуулдаг нь ямар учиртай юм бэ?

-Зорчигч урсгалын тооцоо авах гэж байгаа юм.

 

-Өнөөдөр автобусны карт уншигч ажиллахгүй байсан.

-Шинэ юм учир жижиг саад бэрхшээл гарч байна. Тэдгээрийг тухай бүрд нь шийдвэрлээд явж байгаа. Та бүхэн мэдэж байгаа. Тодорхой хугацааны дараа зүгшрээд, өдөр тутмын хэвшил болчих болов уу гэж бодож байна.

 

-Кондукторуудын ажлын байрны асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Нийтийн тээврийн үйлчилгээнд 1400 орчим кондуктор үйлчилж байсан. Одоо бол билет шалгагч хийж байгаа. Яваандаа үүнийг зохицуулах хууль, тогтоомж гарч ирнэ. Билет шалгагч 500 эсвэл 600 байх уу гэдгийг зохицуулна. Тэгээд үлдсэн тооны кондукторыг Хөдөлмөрийн яам, МҮЭХ-той ярьж байгаад ажлын байраар хангана. Харин өнөөдөр бол тэд аж ахуй нэгжүүд дээрээ кондукторын хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж, үндсэн цалингаа аваад явж байгаа.

 

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
хол очиж хуц
2015-08-12
Зочин:
...................... tenegtej uguh yumaa 10 jiliin umnu kored bhad l nevtersen sistem shdee gehdee belen munguur zorchij boldog l bsan manaih bolohoor boldgoggui !!!!!!!!!!!!!!!! batuul mulguu
2015-08-11
Зочин:
haa gazar munguu tuluud uilchluulj boldog shd. zaaval card av geed shahaad bh ni zuv uu. uursdiin naimaa ashigaa l bodood hugiin yum be. ene nuguu ardchilal geech ni munuu.
2015-08-11
нийслэл хэрэгжүүлэх арга зам, технологи, мэдээлли:
болж байгаа талаас нь хэлхэд ухаалаг карт нэвтрүүлж байгаа нь сайн байна нэг дэвшил дутагдалтай тал нь харин их байна даа картны үнээс эхлээд л хөвөрч гарна карт цэнэглэсэн борлуулсан үйлчилгээний хөлс болох шимтгэл, цэнэглэх, борлуулах цэгийн тоо, сэлгэн суултын маршрутын мэдээлэл, карт хаясан, гэмтээсэн бол дансанд байгаа мөнгийг хэрхэн яаж зохицуулах гээд л эхэлж байгаа тохиолдолд алдаа гарах ч цаг хугацаа их зарцуулмааргүй байна солонгосоос картын системийн програм бусад зүйлээ авч байгаа, мэргэжилтнүүд нь ажиллаж байгаа бол шийдэл нь амархан л баймаар юм асуудлаа овоолоод л арилжаа хийж байгаа хүн зарах барааныхаа үнийг өсгөж байгаа юм шиг ажилладаг сэтгэхүйгээсээ салах хэрэгтэй монголчууд ч гэсэн үргэлж төр харж үзүэхгүй байна хөнгөлөхгүй байна үнэгүй авах ёстой гэж бэлэнчилж байдгаа болих хэрэгтэй амандаа дандаа л угжтай явлаа одоо болсон
2015-08-11
Зочин:
Zo zo muu luivarchid zugeer mongoo tolood avtubusand suuj boloxgui nee, tegvel yag 500 togrogtei orood xereldeed baixaas daa
2015-08-11
Зочин:
zaaval kart avah esoi ain. tegehgui bol iluu mongo toluulne gene uu. ingej hunii songolt hiih erhend sanhuugiin argaar haldaj bolohgui l sanagdahiin. ene darga nar egel jiriin yadarsan irgediin orond oorsdiigoo tavij bodno gej hezee ch bhguimaa
2015-08-11
harhun:
luivar hiij bgaa bol uuniig zohih gazaruud n anhaaraldaa avj shalgah yostoi..
2015-08-11
Зочин:
Луйварчин Энхбат чи тамруу тонил. Картаас маш ашиг олж байж илүү бүү шуна. Наад картын чинь үнэ 3600 төг биш 250 төгргөөр хийгдэж байгаа шүү дээ. 3600 төгрөгөө 300 төгрөг болго бүү луйвар дээрэм хий.Эсвэл үхэж далд орж гай болохоо боль
2015-08-11
нийслэлийн иргэн:
карт зардаг цэгүүд цөөн, хаана байдаг нь тодорхойгүй байна.Автобусны жолооч зорчигчдыг бүрэн хянах ямар ч боломжгүй тул туулайчлах хүмүүс ихдэх магадлалтай. Тиймээс соц-ийн үеийнх шиг жолооч нарыг микрофонтой болгож, чанга яригчаар зорчигчидтойгоо харьцдаг, шаардлага тавиулдаг, очих, ирсэн буудлуудыг зарлуулдаг байх нь соёлд хэрэгтэй. Ийм кондукторгүй үйлчилгээ 1980-аад онд УБ-т нэг хэсэг явагдаж байсан. Хойшид хэвшиж сурах соёлтой үйлчилгээний нэг учраас сайн зохион байгуулалт хэрэгтэй.
2015-08-11
нийслэлийн иргэн:
карт зардаг цэгүүд цөөн, хаана байдаг нь тодорхойгүй байна.Автобусны жолооч зорчигчдыг бүрэн хянах ямар ч боломжгүй тул туулайчлах хүмүүс ихдэх магадлалтай. Тиймээс соц-ийн үеийнх шиг жолооч нарыг микрофонтой болгож, чанга яригчаар зорчигчидтойгоо харьцдаг, шаардлага тавиулдаг, очих, ирсэн буудлуудыг зарлуулдаг байх нь соёлд хэрэгтэй. Ийм кондукторгүй үйлчилгээ 1980-аад онд УБ-т нэг хэсэг явагдаж байсан. Хойшид хэвшиж сурах соёлтой үйлчилгээний нэг учраас сайн зохион байгуулалт хэрэгтэй.
2015-08-11