Улаанчулуутын хогийн цэгт сагсны талбай байгуулж өгөв

БНСУ-д сурч, амьдардаг монгол оюутнууд Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж сагсны талбай байгуулж өгчээ.
Оюутнууд “Dream Project Mongolia” төслийг санаачилж, Солонгосын ТББ-тай хамтран “I love Mongolia” хэмээх бичигтэй футболкийг худалдаалж цуглуулсан мөнгө болоод сайхан сэтгэлт хүмүүсийн хандиваар тус талбайг байгуулжээ.
Энэхүү аянд солонгос иргэд төдийгүй Монголд ирсэн солонгос жуулчид, Солонгост амьдардаг монголчууд, олон нийтийн сүлжээгээр нэгдсэн хэдэн зуун хүн, байгууллага хамт олон нэгдсэн аж.
Дашрамд дуулгахад, өнгерсөн жил “Мобиком”-оос санаачилсан “Зүрх бүхний төлөө” аяны хүрээнд МУГЖ И.Одончимэгийн төсөл шалгарч Улаанчулуутын хогийн цэгт амьдардаг хүүхдүүдэд сургууль барьж өгсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ