Өнөөдөр болох үйл явдлын тойм

Монгол шуудан компанийн дөрвөн давхрын хурлын танхимд
09:00 цагт Төрийн өмчийн компаниудын хувьчлалтай холбоотой сургалт болно. Утас: 88008781
Хангарди ордны гаднаас
10:30 цагт нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбат, Ц.Энхцэнгэл нар нийслэлийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажлын явцтай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус Хангарди ордны гаднаас 10:15 цагт хөдөлнө. Утас 99111342
Эзэн Чингис хааны талбайд
11:00 цагт Оюутан цэргүүдийн тангараг өргөх ёслол болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцож үг хэлнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнд
11:00 цагт УЕПГ-аас Прокурорын байгууллагын 85 жилийн ойг тохиолдуулан хэвлэлийн бага хурал мөн “ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ЦААШДЫН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдэвт онол практикийн бага хурал болно. Утас: 99887748
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд
11:00 цагт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас “Залуучуудын хөгжлийн сарын аян"-ны хүрээнд төрийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд идэвхтэй хамрагдаж хамтран 21 үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно. Утас: 88093607
БСШУЯ-нд
11:30 цагт БСШУЯ, БНХАУ-ын Боловсролын яам хоорондын Монгол Хятадын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх тухай санамж бичгийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилээс бакалавр, магистр, докторын сургалтад суралцах оюутнуудад тэтгэлгийн урилга гардуулах ажиллагаа болно. Утас: 98119897
МҮОНРТ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд
14:00 цагт 2015 оны найдугаар сарын 15-ны 17:00 цагт Уран зургийн галерейд нээлтээ хийх яруу найрагч Х.Тэргэл, зураач Ч.Солонго нарын "Тэргэл ба Солонго" уран зураг, яруу найргийн үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ