Арслан хөнөөсөн хүн ял авна

Зимбабве улсын Ерөнхийлөгч Роберт Мугабве “Hwange National Park” хүрээлэнгийн Сицил гэх арсланг АНУ-ын жуулчин, шүдний эмч Уалтер Палмер хөнөөсөн явдалд эмзэглэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр тус улсад тохиосон “Улсын баатар” баярын үеэр ард түмэндээ хандан мэдэгдэл хийх үеэрээ “Сицил арсланг жуулчдаас хамгаалж чадаагүй байгаль хамгаалагчид хуулийн дагуу шийтгэл авахаас гадна хүрээлэнгийн ажилчид мөн шийтгүүлэх болно. Манай улсад ирж буй жуулчид аялах бус аллага үйлдэхээр ирж буй нь таалагдахгүй байна. Тиймээс арслан хөнөөсөн жуулчин, гадаадын иргэн бүгд ял авч, торны цаана орохыг мэдэгдье” гэж хэлжээ.
Арслан хөнөөсөн хүн 15 жил хоригдох бол гадаадын иргэн, жуулчин 10 жилийн хорих ялаар шийтгүүлэхээс гадна 100 мянган ам.доллароор торгуулах гэнэ. Ерөнхийлөгч мөн арслангийн эрхийг хамгаалах “World Lion Day” өдрийг тэмдэглэх зарлиг буулгажээ. Энэхүү өдрийг жил бүрийн наймдугаар сарын 12-нд тэмдэглэхийг үүрэгдсэн байна. Тэмдэглэлт өдрөөр иргэд арслан хооллож, буян үйлдэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ