Орон сууцны үнэ 10 хувиар буурчээ

img

 

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн2015 оны долдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцууллаа.

 

Судалгаагаар ОСҮИ долдугаар сард 12.3хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад-5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар буурчээ.

 

Шинэ орон сууцны үнийн индекс 24.9 хувьтай гарсан байна.  Энэ нь өмнөх сараас -1.25 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -1.44 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -3.04 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 6.4 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.12 хувиар, оны эхэн үеэс -8.43, өнгөрсөн оны мөн үеэс -12.0 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

 Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

 

Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ бага зэрэг буурсан, мөнхуучин орон сууцны үнийн уналт эрчимтэй үргэлжилсэн хэвээр байгаа зэрэг нь орон сууцны дундаж үнэ сүүлийн хоёр сард огцом буурахад нөлөөлжээ.

 

Энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучиннийт 4857орон сууцны мэдээллийг хамруулжээ.

 

Н.Нягт

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ