Буудал дээр зогсч байсан хоёр хүн гэмтжээ

img

 

Өнөөдөр том оврын автобусны жолооч буудал мөргөсөн осол гаргасан билээ. Тодруулбал Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, III, IV хорооллын зам Дүүхээ төвийн автобусны буудалд Сутайн буянт ХХК-ийн Daewoo маркийн автобусыг жолоодож явсан жолооч Б автобусны буудлын саравч мөргөжээ. Энэ ослын үед буудал дээр зогсож байсан хоёр явган зорчигч автобусны буудлын саравчинд цохиулж гэмтсэн байна. Уг ослыг замын  цагдаагийн  байгууллага шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ