Г.Дэнзэн нар өршөөлд хамрагдана

Өршөөлийн хуулийн өчигдөр УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар хэлэлцэн баталсан. Өршөөлийн хууль ямар хүрээг хамрах, хэрхэн хэрэгжүүлэх талаар УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс тодрууллаа.
-Өршөөлд хичнээн хоригдолхамрагдах бол? Зарим гишүүдийн мэдээллээр нийт хоригдлуудын 50 орчим хувь нь суллагдана гэж байна.
-Өршөөлийн хуульд хичнээн хоригдол, сэжигтэн хүмүүс хамрагдах, хэрхэн хэрэгжүүлэхийг зохион байгуулах Комисс байгуулагдсан. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх комисс нь дотроо хэд хэдэн дэд комисстой. Энэ хүмүүс хэрэгтэн нэг бүрийн хэргийн материалтай танилцаж, эцсийн тоог гаргана. Хуульзүйн яамнаас болон УИХ дахь ажлын хэсгийн урьдчилсан судалгаа гарсан. Ойролцоогоор нийт хоригдлын 3/1 орчим нь өршөөлд хамрагдана гэж тооцож байна.
-Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж улсын мөнгө шамшигдуулсан, авилга авсан хүмүүс өршөөлд хамрагдахаар байгаад нийгэм дургүйцэж байна. АТГ-т шалгагдаж байгаа хичнээн хэрэгтэн, сэжигтэн суллагдах вэ?
-Хуулийн хэлэлцүүлгийн явц хаалттай болсон учраас яригдсан тоо баримт, мэдээллийг нарийвчлан дэлгэх боломжгүй байна. Гэхдээ 10 хүрэхгүй тоотой хэргийн асуудал танилцуулагдсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад тоо мэдээлэл нь бүрэн гарах байх.
-АТГ-т шалгагдаж байгаа Л.Гансүх, Г.Дэнзэн гэх мэт хүмүүс өршөөлд хамрагдана гэсэн. Үнэн үү? Мөн Ц.Мөнхбаяр өршөөлд хамрагдана гэж байна. Хэргийн зүйл ангийг нь хамруулахаар тооцоолсон уу?
-Өмнө нь Өршөөлийн хууль батлагдахад хүнд гэмт хэргүүдийг бөөнд нь хамруулахгүй гээд хаачихдаг байсан. Энэ удаад дээрх хаалтыг хийгээгүй. Зүйлчлэлээр нь хаасан. Зандалчлах гэдэг зүйлийн хүндрүүлсэн зүйл анги нь өршөөлд хамрагдахгүй хаагдсан. Анх удаа үйлдсэн, хөнгөрүүлэх бололцоотой зүйл анги нь өршөөлд хамрагдаж байна. Гансүх, Дэнзэн хоёр өршөөлд хамрагдаж байгаа. Одоогийн зүйлчлэлээр хамрагдана.
-АТГ-аас шалгагдаж байгаа хичнээн хэрэг өршөөлийн зүйл заалтад хамрагдаж байна вэ?
-Хичнээн хэрэг шалгагдаж байгаа талаар тоо баримт алга. Ямартай ч зүйл ангиараа нийцэж байгаа бол тэр нь шалгагдаж , шүүхийн шатанд байгаа эсвэл шүүхийн шийдвэр гарсан зэргээс үл хамааран хэрэгждэг уламжлалтай. Байгууллага тус бүрээр нь хуулийг авч хэлэлцээгүй. Авлига, албан тушаалын зүйл анги хамрагдаж байгаа учир нэлээд олон хүн өршөөлд гэж үзэж байгаа.
-Өмнө нь өршөөлд хамрагдаж байгаагүй ямар зүйл анги нэмэгдсэн бол?
-Залилангийн зүйл анги нэмэгдэж, энэ зүйлчлэлээр ял эдэлж байгаа хоригдлууд өршөөлд хамрагдахаар болсон.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ