Хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөөгүй

img

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын ээлжит бус  чуулганы нэгдсэн хуралдаанаар Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэн батлагдсан. Энэ хуулийн талаар УИХ-ын гишүүн Л.Болдоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Өршөөлийн хуулийн онцлог юу вэ?

 

- Монгол Улсад анхны ардчилсан сонгууль явагдаж, ард түмэн өөрсдийн сонгосон байнгын үйл ажиллагаатай парламенттай болсны 25 жилийн ой тохиож байна. Тиймээс УИХ Өршөөлийн хуулийг батлан гаргалаа. Бүх нам эвсэл Засгийн газарт хамтарсан энэ үед Өршөөлийн хуулийг батлан гаргаж байна. Хэн нэгэнд зориулж гаргаагүйгээрээ онцлогтой. Өршөөлийн хууль Монголын ардчиллын үнэт зүйлийг бататгасан. Монголын нийгэм аль улс орноос  энэрэнгүй, хууль эрхзүйн шинэчлэлийг хийж чаддагаараа онцлог.

 

Өршөөлийн хууль хэн нэгэн этгээдийг хариуцлагаас чөлөөлж байгаа зүйл биш. Ёс суртахууны болон улс төрийн хариуцлага үлдэнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Хуулийг буруу талаас нь тайлбарлаж олон түмнийг төөрөгдүүлэх хэрэггүй. Нийт өршөөгдсөн хүмүүсийн 94 хувь нь дахиж гэмт хэрэгдсэн холбогддоггүй. Цаашдаа хуулийн шинэчлэлийг тууштай хэрэгжүүлнэ. Удахгүй Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль батлагдана. Жаргалтай сайхан ирээдүй Монголын нийгмийг хүлээж байна.

 

-АТГ-т шалгагдаж байгаа хүмүүс өршөөлийн хууль хамрагдана гэж байна. Ямар зүйл ангиар хамруулж байна вэ?

 

-Хэрэг хийсэн нь нотлогдоод, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн хэрэгтнийг хамруулж байгаа. Өршөөлд хамрагдсан хүмүүс ял эдлэхгүй. Харин хохирлоо нөхөн төлнө.

 

-Хариуцлага нь хэвээр үлдэнэ гэдгийг тодруулахгүй юу?

 

-Ёс суртахууны болон улс төрийн хариуцлага нь хэвээр байна. Хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байхад ард түмэн дүнг нь тавина.

 

-Өршөөлийн хуулиас гарах үр дүнг тооцсон уу?

 

-Байнгын хороогоор хуулийг хэрэгжүүлэх Комисс ажиллана. Хэдэн хүнийг ямар хугацаанд хуулийг хэрэгжүүлэх өршөөх вэ гэдгийг гаргана.

 

-Иргэд улсын мөнгө шамшигдуулсан Г.Дэнзэн, Л.Гансүх нарыг өршөөлд хамрагдана гэж дургүйцэж байна. Та үүнд ямар байр сууртай байна вэ?

 

-Энэ хүмүүс хэрэг хийсэн нь тогтоогдвол өршөөлд хамрагдана. Гэмт хэрэг үйлдэнэ гэдэг нь бүх насны хар нэр зүүж байгаа хэрэг. Улсад учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа нь маш том хариуцлага.

 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
муухай л юм хийцгээж байна да.
2015-08-14
zochin:
hol ochij sari daa.
2015-08-13
Зочин:
Баяртай ардчилсан нам баяртай ардын нам баяртай! Одоо Энхбаяр та нарыг бугдыг нь шуух болно!!!!!
2015-08-13
Зочин:
чи ч дээ Угийн л худалч ш дээ.
2015-08-13
Зочин:
Дэнзэн, Гансух мэтийн хулгайч нараа шоронгоос авч улдээд Жаргалтай сайхан ирээдүй Монголын нийгмийг хүлээж байна гэнээ. Аймар даапаалдаг хулгайч шуу!!!
2015-08-13
Зочин:
TENEG KHUND YUM KHELJI BAIGAA YUM SHIG YUM YARIKH YUM , DURAKUUD MINI NAIZ NUKHUDUU UMGUULJI BAIGAA ZUIL SHUU DEE. KHARAAL IDMERUUD MINI
2015-08-13
зочин:
Ёс суртахууны хариуцлага гэж Монголд байхгүй юмыг хэн хүлээж байгаан. Улс төрийн хариуцлага хэн хүлээгээд албан тушаалаа өгөв. Ард түмэн дүн тавина ч гэх шиг
2015-08-13
зочин:
Чи битгий хуц ахиж хэрэг хийхгүй гэж Гансүх мэтийн хулгайч ахиад дарга болоод татвараас шаах уу Хятадад хахууль аваад улсын мөнгө идвэл цааз аваад явж байна. Та нар эмч багш нарыг мөнгө авч байна гээд ажлаас хөөгөөд өөрсдөө тэрбум тэрбумаар нь хулгайлсан хулгайч нарыг арьдчилсан сонгуулийн 25 жилийн ой нэрийн доор толгойг нь илээд насаар нь идэх хөрөнгөтэй нь гадаадад амьдрах эрхийг нээж байна . Та нарыг жирийн ардууд эсэргүүцэж байгааг мэдэрч байна уу
2015-08-13