Хилари хэт даврагчдыг алсаас дэмжсэн
2015-08-13

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин “Бүгд Найрамдах” намаас нэр дэвших хүсэлтэй байгаа Жеб Буш өчигдөр дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Ардчилсан” намаас нэр дэвшигч Хилари Клинтонг Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл байгуулагдаж, хүчирхэгжихэд нь тусалсан хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Буш “Өнөөгийн Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Ойрхи Дорнодын нөхцөл байдал улам аймшигтэй, хэрцгий болсон. АНУ-ын цэрэг Ойрхи Дорнодыг орхин гарсны дараа хэт даврагчид хяналтаа тогтоохыг санаархаж эхэлсэн. Мөн олон, олон террорист бүлэглэлүүд байгуулагдсан. Энэ цаг үед хатагтай Клинтон Төрийн нарийн бичгийн албан тушаалыг хашиж байсан. Та террорист бүлэглэлүүдийг хүчирхэгжихэд алсаас тусалсан. АНУ Ойрхи Дорнодод анхаарлаа хандуулахаа больсноо дараа хэт даврагчид хүчирхэгжсэн. Үнэнийг хэлэхэд АНУ-д жихадууд заналхийлж эхэлсэн. Тэд бол бидний гол дайсан” гэж хэлжээ.
 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин