Цахим худалдаанаас эм бүү ав

НМХГ-ын эм био бэлдмэлийн улсын байцаагчид иргэдээс хүлээн авсан мэдээллийн мөрөөр цахим сүлжээгээр дамжуулан эм, биологийн идэвхит бүтээгдэхүүн, витамин борлуулдаг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийж байгаа аж.
Шалгалтын явцад тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсын эм эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, хугацаа нь дууссан, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хаяг шошгын зөрчилтэй эм, эмийн бэлдмэлүүд илэрч байгаа тухай өнөөдөр НМХГ-аас мэдээлэв.
Тиймээс иргэдийг цахим сүлжээгээр зарагдаж буй баталгаатай эсэх нь тодорхойгүй эм бэлдмэл, эмийн бүтээгдэхүүнийг худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд учруулахгүй байхыг анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ