МАН-ын бүлэг комисст оролцохгүйгээ мэдэгдэв

img

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбатад Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсэгт МАН-ын бүлэг оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн мэдэгдэл хүргүүллээ.

 

Уг мэдэгдэлд "Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өмнө нь батлагдаж байсан жишгийн дагуу хүүхэд, эмэгтэйчүүд, өндөр настай хоригдлын ял шийтгэлийг өршөөн хэлтрүүлэх, болгоомжгүй болон хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийг ялаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай байсан. Энэ утгаар нь Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуулийн төслийг анх дэмжиж, Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхэд оролцож, санал бодлоо илэрхийлж байлаа.

 

Гэтэл хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад АН-ын бүлэг, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөлд хамруулж, өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй өргөн хүрээнд өршөөл үзүүлэхийг олонхиороо хүч түрэн батлах болсон. Тиймээс манай намын бүлэг уг хуулийн төслийг дэмжих боломжгүй болж, эцсийн хэлэлцүүлэгт оролцоогүй билээ.

 

Хууль бусаар хөрөнгөжсөн, ард түмний хөрөнгийг шамшигдуулсан, авлигач албан тушаалтнуудыг өөгшүүлсэн, эрүүгийн нөхцөл байдлыг хүндрүүлсэн, ял шийтгэлийн төрийн бодлогыг алдагдуулсан, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаах байгууллагын үйл ажиллагааг үгүйсгэсэн, гэмт хэргийн хохирогч болон тэдний ар гэрийн эгдүүцэл эсэргүүцлийг төрүүлсэн, нийгэм, олон нийтийн бухимдлыг бий болгосон, шударга ёс, тэгш боломжийг алдагдуулсан, цаашид гарах өршөөлийн хуулиудад буруу жишиг тогтоосон хууль боллоо гэж МАН-ын бүлэг үзэж байна.

 

  Иймд Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлэг хууль, шударга ёс, олон түмнийхээ эрх ашгийг эрхэмлэн уг хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст оролцох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ZOCHIN:
ASHGUI DEE TA NAR OROLTSOOD IREHEEREL UTGAGUI BOLDOGSH DEE, YUR NI NAMAA TARAACHIHGUI DEE IIM HUN CHANAR JUDAGGUI ERCHUUDIIN NAM GEJ BAIJ BAIHAAR TANAI NAM 2000-2012 ON HURTEL ENE ULSAAR YAJ TOGLOSON BE ODOO TER BAYARIIGAA AVCHIRAAD HARIUTSALAGAA UURUULEECH HUVSGULIIN MODON DOTOR HUNEES ZAIDUU HUUHEN TEVREEDEL HEVTEJ BAIGAASH DEE
2015-08-13
zochin:
zuvuu zuv. ert ingej medegdel gargahgui arai l oroitoj bna gehdee zuv shuu.
2015-08-13