Аюулт үзэгдэл, ослын улмаас 120 хүн үрэгджээ

Улсын хэмжээнд энэ оны эхний долоон сарын байдлаар аюулт үзэгдэл, осол 3795 удаа гарсны улмаас 120 хүн амь насаа алдаж, 142.7 мянган толгой мал амьтан хорогджээ. Мөн объектын түймэр 3164 удаа, мал, амьтны халдварт галзуу өвчин 142 удаа бүртгэгдсэн байна.
Ой, хээрийн түймрийн улмаас 19.3 тэрбум төгрөг, объектын түймрийн улмаас 6.8 тэрбум төгрөг, хүчтэй салхи, шуурганы улмааас 5.2 тэрбум төгрөг, маль амьтны халдварт галзуу өвчний улмаас 54.8 сая төгрөгийн хохирол учирч, аюулт үзэгдэл, осолд нийт 598.4 сая төгрөг зарцуулсан байна.
усны ослын улмаас 60 хүн, объектын түймрээр 36 хүн, бичил уурхайн нурангины ослын улмаас 10 хүн, уулын ослын улмаас таван хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас гурван хүн, хүйтэн бороо, үеийн ослын улмаас хоёр хүн, ой, хээрийн түймэр, аянгын аюулт үзэгдэл, тарваган тахал болон сум, галт хэрэгслийн ослын улмаас тус бүр нэг хүн амь насаа алдсан тоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Ингэснээр аюулт үзэгдэл, ослын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 1008-аар нэмэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ