Засгийн газарт хэдэн суудал авах нь тодорхойгүй байна
2015-08-14

Гэрэл зургийг MPA.MN

 

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар байлцжээ. Уулзалтаар  АН-ын дарга З.Энхболд МАХН-ын дарга Н.Энхбаяртай Засгийн газрын зарим гишүүдийг томилох тухай асуудлын талаар хэлэлцсэн байна. Уулзалтын дараагаар МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулсан юм.

 

-АН-ын дарга З.Энхболдтой Засгийн газрын гишүүнийг томилох асуудлаар зөвшилцөлд хүрсэн үү? Танай эвсэлд Засгийн газрын хэдэн суудлыг өгөхөөр ярилцсан бол?

 

-Манай эвслийн бүлэг Засгийн газарт хэдэн суудал авах тухайгаа тодорхой болгоогүй байгаа. З.Энхболд даргатай сайд нарыг томилох асуудлаар анхны уулзалтыг хийлээ. Одоогоор аль нам хэдэн суудал авах талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Хуульд зааснаар бол ээлжит бус чуулганы хугацааг сунгаж болдоггүй. Тиймээс УИХ-ын дарга ээлжит бус чуулганы хуралдааныг өнөөдөр хаана гэдгээ хэлсэн.

 

Засгийн газрын гишүүдийг томилох талаар эцсийн шийдвэр гараагүй, сайд нарын нэр тодорхой болоогүй байна. Тун удахгүй эцсийн шийдвэр гарна байх. Тухайн үед нь үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно гэлээ.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ Н.Энхбаярыг сонгосон хүмүүс засгийг самарч байна даа. 2016 онд МАХН-ыг сонгохгүй байх хэрэгтэй
2015-08-16
ZOCHIN:
XACHIG LUUZAN DANZAND TA CHIN IIM AMARXAN BUUGAAD UGCHIX XYN BAISAN YUM UU ?
2015-08-14