Өршөөлийн хууль гарах цаг хугацаа нь л ингэж таарлаа

img

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Өршөөлийн хуулийг хэлэлцээд баталчихлаа. Энэ хуулийг батлах шаардлага үнэхээр байсан уу?

- 2008 оны 2, 3, 5 сард Эрүүгийн хуулинд хийсэн өөрчлөлтүүд байдаг. Энэ өөрчлөлтүүд нь ялын бодлогыг хатууруулсан. Ял шийтгэлийн зүйлчлэлийг хүндрүүлсэн. Үүнээс болоод маш олон залуучууд шоронд хоригдож байгаа.  Хууль зүйн яамны хамгийн сүүлийн байдлаар ирүүлсэн мэдээллээр энэ он гарсаар 4600 хүнд ял шийтгэл ноогдуулсан байна гэсэн.

 

Түүнд баривчлах торгох, хорих гэх мэтчилэн янз бүрийн шийтгэл багтана. Энэ маань цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Тэгвэл 2012 онд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн шинэчлэлийн хуулийн батлах замаар ял шийтгэл хүлээх хүний тоо багасна гэж үзсэн.  Энэ хуулийг шууд батлая гэхээр  Хууль зүйн байнгын хороонд байгаа нэр бүхий гишүүд мэргэжлийн түвшинд авч үзэх хэрэгтэй. Яаравчлан батлах боломжгүй  гэж үзсэн.

 

Онолын хувьд Эрүүгийн хууль гэдэг нь шинжлэх ухаан. Бусад орны хууль тогтоомжуудтай харьцуулах ёстой. Ялангуяа бусад хөгжингүй орнуудын хуулиас дордуулахгүй байх ёстой. Тиймээс УИХ-ын ээлжит чуулган руу шилжүүлж, ээлжит чуулган болтол Эрүүгийн хуулийн зөрчилтэй асуудлуудыг засья гэсэн. Харин Өршөөлийн хуулийг 2012 онд анх Шударга ёс эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд өргөн барьсан. Тухайн үед энэ асуудал нь хоёр хардалт дагуулсан.

 

Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг суллах гэж байна гэдэг асуудал яригдсан учраас бид нар тухайн үед энэ хуулиа оруулаагүй. Дараа нь Н.Энхбаяр дарга уучлалаар гарсан тул дахин өргөн барьсан. Яагаад гэвэл шоронжсон нийгэмд,  шоронжсон байдлыг одоо больё. Одоо хардах юм байхгүй. Шударга ёс эвслээс нэг ч хүн шалгагдаагүй, хоригдоогүй, нэг ч хүнд  эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот, тогтоолд шийдвэр байхгүй учраас хардалтгүй болсон гэдэг утгаараа өргөн барьсан.

 

-Өршөөлийн хуулиар  яг хичнээн хүн суллагдах юм бол?

-Би ажлын хэсгийн ахлагч биш учраас нарийвчилсан тоог хэлж мэдэхгүй байна. Багцаа тоо хэлье. Засгийн газрын зүгээс ойролцоогоор 1500 орчим хүнийг суллахаар оруулж ирсэн. Харин манай бүлгээс 1900 гаруй хүн суллагдахаар хуулийн төслийг оруулсан. Ер нь бол Хорих ангиудад 6000 гаруй хүн хоригдож байгаа, тэдний гуравны нэг хувь нь өршөөгдөнө.

 

-Авлига албан тушаалын хэргээр ял эдэлж байгаа хичнээн хүн өршөөлөөр суллагдах  юм бэ?

-Нэг зүйлийг онцолж хэлье энэ хуулийг хаалттай хэлэлцсэн учраас би тодорхой  мэдээллийг хаалттай хэмжээнд л өгөх ёстой. Чуулганы үеэр нэр бүхий гишүүн тодорхой зүйлчлэлээр буюу авлига, албан тугаалтны хэргийг өршөөлд хамруулахгүй гэсэн санал гаргасан боловч хэлэлцэхийн өмнө уг асуудлаа татаад авчихсан. Нэгэнт гишүүн гаргасан  саналаа татаад авчихаар тэрийг хэлэлцэх боломжгүй.

 

Харин нэр бүхий гишүүдээс тодорхой асуудлаар Улсын ерөнхий прокуророос ирсэн саналыг өргөн барьсан нь олонхоор  унасан. Тэгэхээр эрүүгийн хуулийн 150, 264 гэж ярьдаг тодорхой албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглах, 268 буюу хээл хахууль авах, өгөх зуучлах  зэрэг хэргүүд өршөөлд хамрагдсан гэж ойлгож болно. Сэтгүүлчдийн  зүгээс УИХ-ын гишүүд өөрсөддөө нийцүүлсэн хууль баталлаа гэсэн хардалт их гарсан. Би үүнийг үгүйсгэнэ.

 

Яагаад гэхээр Монгол Улс УИХ-ын  76 гишүүнтэй. 76 гишүүний нэр дээр нэг ч Эрүүгийн хэрэг үүсгэсэн тоот дугаар байхгүй. Мөн Улсын Ерөнхий прокуророос нэг ч УИХ-ын гишүүнийг эрхийг түтгэлзүүлье. Энэ этгээдийн эрхийг нь хязгаарлаж өгөөч ээ. Шалгая гэсэн хүсэлт байхгүй. Тэр утгаараа өнөөдөр 76 гишүүнтэй холбоотой асуудал нэг ч байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна.

 

-Өршөөлийн хуулийг яагаад ээлжит бус чуулганаар тохируулсан юм бэ?

-Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл анги гэж байдаг. Энэ зүйл ангиар хөнгөн гэмт хэрэг гэвэл 5 жил, хүнд гэмт хэрэг гэвэл 8 жил ял эдэлсэн боловч насан туршид ялтай гэж цол тавьдаг байсныг нь Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар болиулсан.  Шинэ Эрүүгийн хуулийн концепциор болсон. Би ярианы эхэнд ч хэлж байсан. Бид шинэ Эрүүгийн хуулийн концепцид нийцүүлээд хэд хэдэн зарчмын асуудлаар Өршөөлийн хуулийг оруулж ирсэн.

 

Нэгдүгээрт аливаа хэргийн хөнгөн, хүнд, хүндэвтэр гэж ялгахаа больсон учраас хөнгөн, хүнд, хүндэвтэр, онц хүнд гэж ялгахгүйгээр зөвхөн тухайн хэргийнх нь зүйлчлэлээр нь хаалтанд оруулах, хаалтнаас гаргах буюу өршөөе гэсэн асуудлыг ярьж байгаа. Хоёрдугаарт нь ялтайд тооцох, ялгүйд тооцох гэдэг асуудал  Эрүүгийн хуульд огт байхгүй байгаа учраас энийг бас бүрэн хасаж байгаа юм. Өнөөдөр энд хувь хүнтэй холбоотой асуудал ерөөсөө яригдах ёсгүй.

 

Яагаад гэвэл 3-4 жил хүлээгдээд байгаа юм. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг гарахыг хүлээж байсан. Маш олон удаа өргөн бариад буцаад байсан. Одоо өргөн барьсан Эрүүгийн хууль нь ч гэсэн маш хэцүү хууль. Онолын хувьд заавал засч янзлах шаардлага маш их байгаа. Мэргэжлийн хүмүүс энэ асуудлыг маш сайн ойлгож байгаа. Тийм учраас энэ хуулийг удаан хүлээлгүй энэ зун л Өршөөлийн хуулийг гаргахгүй бол болохгүй байсан. Өршөөлийн хуулийг өвөл гаргаж болдоггүй. Яагаад гэвэл маш олон хорих ангиудаас хэн нэгнийг суллах, тэднийг орон байранд нь хүргэж өгөх зэрэг олон асуудал үүсдэг.

 

Өршөөлийн хууль гарлаа гээд маргааш нь шууд хаалгаа онгойлгоод та одоо явж болно гэдэггүй. Комисс гарна, комиссын ажил нь төвлөрнө. Дээрээс нь 21 аймагт шорон байгаа. Шорон болгоноос очиж мэдээллүүдийг нь авна гээд нарийн юм байгаа. Тиймээс энэ зун л гарахгүй юм бол ирэх зун сонгууль болчихно. Цоо шинэ парламент хэрхэн яаж ажиллахав. Тиймээс энэ удаагийн парламентийн үед зайлшгүй гаргах ёстой хууль. Цаг хугацаа нь л ингэж таарч байгаа юм.

 

-Өршөөлийн хуулийн үйлчлэлийг гурав ангилж байгаа гэсэн. Энэ талаараа тодруулж өгөөч?

-Нэг хэсгийг нь ял шийтгэлээс бүрэн чөлөөлж байгаа. Нөгөө хэсгийн нь ял шийтгэлээс нь тодорхой хугацааг хасна. Гуравт нь нэгэнт ялаа эдлээд гарсан бол ял шийтгэлтэй гэж тооцох хугацааг нь байхгүй болгох гэсэн гурван төрлийн өршөөл үзүүлж байгаа юм.

 

-Энэ хуулиар тухайн хүний намтар дээр ялгүй гэж бичигдэнэ гэсэн үг үү?

-Шинэ эрүүгийн хуулийн 78 дугаар зүйл ангийг хүчингүй болгох төсөл Засгийн газраас орж ирсэн байгаа. Засгийн газрын өргөн барьсан Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн концепицид нийцүүлж энэ хуулиа бид нар оруулж ирсэн. Тодорхой ажлууд дээр тухайлбал, цагдаагийн байгууллагын тухай хуулинд өмнө нь ял шийтгүүлж байсан этгээд гэж байдаг. Гэтэл тэр хүн санамсаргүйгээр автын багахан осол хийчихээд 10 жилийн дараа ч тэр амьдралд нь нэг толбо үлдэж, гадаадын виз авъя гэхээр тэрийг нь өгдөггүй. Тиймээс  Өршөөлийн хуулиар тэр эрхийг нь нээж өгч байгаа гэсэн үг.

 

-Залилангийн гэмт хэргийг энэ удаагийн хуулинд оруулсан уу?

-Залилангийн хэргийг энэ удаад оруулсан. Яагаад оруулсан бэ гэхээр зургаан удаагийн Өршөөлийн хууль гарахдаа нэг удаа ч энэ хэргийг өршөөлд хамруулж байгаагүй. Гэтэл  манай Өргөдлийн байнгын хороонд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хэргүүдийн тухай мэдээлэл ирдэг. Тухайлбал, 64 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй буюу нэг гэр бүлийн хоёр хүн 11 жилийн ял авчихлаа. Ялыг хөнгөрүүлж өгөөч гээд өргөдөл ирүүлсэн.

 

Тэр хоёр ямар хэрэг хийгээд ял авав гээд судлаад үзэхэд 7 сая төгрөг бусдаас залилсан байгаа юм. Яаж залилсан бэ гэхээр виз гаргаж өгнө гээд ойр хавийнхаа хүмүүсээс 1 сая, 1 сая 500 мянган төгрөг авсан байж. Тэр хоёр консул биш, элчин биш, солонгос хэлгүй, зүгээр л гэр хороололд хашаанд амьдардаг хүнд  мөнгөө өгч байгаа иргэд өөрсдөө энэ асуудлаа сайтар бодох ётсой. Ийм үйлдэлдээ иргэд нэг удаа ч хариуцлага хүлээдэггүй. Нөгөө хоёр хүнээс авсан мөнгөөрөө тэтгэврийнхээ зээлийг төлж, байшингаа авч үлдээд, үлдсэн мөнгийг нь хоолондоо л үрчихсэн юм байна.

 

Тэгтэл нөгөө мөнгөө өгсөн хүмүүс нь бидний визийг гаргаж өгөөгүй гээд шүүхэд өгсөн байсан. Тэд хууль бус үйлдэл хийгээгүйнхээ төлөө шүүхээс 11 жилийн ял авч байна. Хууль бус үйлдэл хийгээгүй гэдэг нь тэд бусдад хахууль өгөөгүй, гадаадын элчин сайдын яамны янз бүрийн хүмүүсийг өөртөө татах үйлдэл хийгээгүй, хуурамч бичиг баримт ч бэлдээгүй байгаа юм. Ийм олон хэрэг байгаа. Саяхан нэг хэвлэл дээр гарч байсан даа. Хорт хавдраа эмчлэхэд шаардлагатай мөнгөө хүнээс аваад өөрийгөө эмчилхсэн. Гэтэл залилан болоод ял авсан байна.

 

Ер нь Эмэгтэйчүүдийн хорих ангид гурван төрлийн гэмт хэрэг давамгайлсан байдаг. Нэгд, хүн амь. Тэр нь ихэвчлэн гэр бүлийн хүчирхийлийн дор үйлдэгдсэн байдаг. Хоёрт залилан. Гуравт нь, хулгай. Хулгай гэмт хэрэг нь ихэвчлэн нэн ядуу түвшинд амьдардаг эмэгтэйчүүд үйлдсэн байдаг. Тэд хүүхдээ тэжээхийн тулд, хоолтой байлгахын тулд тийм алхам хийдэг. Өнөөдөр эмэгтэйчүүдийг гэмт хэрэг рүү түлхэж, гэмт хэрэгтэн болгосон нэг нөхцөл нь энэ нийгэм өөрөө. Тиймээс энэ эмэгтэйчүүддээ нааштай хандах ёстой гэдэг утгаараа 148.4 буюу залилангийн хэргийг өршөөлд хамруулсан.

 

-Өршөөлд хамрагдахгүй хэргүүдийг тодруулж хэлж өгөөч?

-Өршөөлд хамрагдахгүй хэрэг олон бий. Тухайлбал, тагнуул хийсэн, эх орноосоо урвасан, терроризм, хар тамхи, хүн худалдаалах, хүчин, бэлгийн  дур хүслээ гаж хангасан, насанд  хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан гэх мэтчилэн байгаа.

 

-Хорих ангиас гарч ирж байгаа хүмүүсийг хүлээн авах бэлтгэл хэр байгаа бол. Ард иргэд хорих ангиас олон хүн гарах нь гэсэн болгоомжлолтой байгаа нь нууц биш?

-Бидний авсан судалгаагаар гэмт хэрэг хийгээд хоригдоод өршөөлөөр суллагдсан хүмүүсийн 6 хувь нь давтан хэрэг хийгээд эргээд ордог, бусад нь ордоггүй гэж байгаа. Зургаан хувиг харьцангүй бага гэж харж байгаа. Одоо гараад  явах хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хийхийн тулд комисс ажиллах юм. Тодруулбал, тухайн хүний үндсэн захиргаа, нутгийн удирдлага, цагдаагийн байгууллагуудад нь мэдээллийг нь шилжүүлэн өгч, хараа хяналтанд байлгах, ажилд оруулах зэрэг нарийн ширийн зүйлийг хэрэгжүүлэхэд нь анхаарал хандуулж, шаардлага тавьж ажиллана.

 

 -Төсөв шаардлагатай юм байна тийм үү?

- 2000 хүрэхгүй л иргэний асуудал дээр нэг их айхтар төсөв мөнгө гарахгүй гэж бодож байна.

 

-1900 гаруй хүний хичнээн нь эмэгтэй хүн байгаа бол?

-Нарийн тоог нь хэлж мэдэхгүй байна. Хамгийн их өршөөгдөх бололцоотой нь урьдын жишгээр насанд хүрээгүй хүүхдийн хорих, эмэгтэйчүүдийн хорих ангид хоригдож байгаа хүмүүс. Мөн бид өмнөх Өршөөлийн хуулиуд дээр байсан нэг ноцтой алдааг зассан. Тэр нь юу гэвэл, насанд хүрээгүй хүүхэд хүн алсан байхад нь өршөөдөг байсныг энэ удаад хаалтанд оруулж өршөөл үзүүлэхгүй.

 

-Гал үндэстэн холбооны Ц.Мөнхбаярын хэрэг өршөөгдөж байгаа юу?

-Өршөөгдөж байгаа. Ц.Мөнхбаярын хэрэг яагаад өршөөгдөж байгаа вэ гэхээр Эрүүгийн хуулийн 177.1 зүйл ангиар ердөө хоёрхон хүн хоригдаж байгаа. Тийм учраас хоёрхон хүн гэдэг утгаар нь өршөөлд хамруулсан.

 

-Авлига, албан тушаалтай холбоотой хэргээр ял эдэлж байсан хүмүүс ялгүй гэсэн тодорхойлолтой болж байгаа юм чинь сонгуульд нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн үг үү?

-Тэр хүний хувийн л хэрэг болсон.

 

-Хуулийнхаа хүрээнд нээлттэй болж байгаа юм байна тийм үү?

-Ер нь бол нэг үнэн зүйл байгаа шүү дээ.  Өнөөдөр сонголтыг ард түмэн л хийдэг. Тийм болохоор хэнийг сонгох нь ард түмний гарт байна. Харин сонгуулахгүй гээд явж байгаа бол энэ шударга буюу хүмүүнлэг нийгэмд байж болохгүй зүйл. Ард түмэн хэнийг сонгохоо өөрсдөө л шийднэ.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Залилан бол залилан.Том юмны хаалт болгохын тулд нэг их өрөвдөж гэнэ, цаанаа чам шиг хаалга байдаг л байхгүй юу? Тэгээд залилангийн 4-рийг оруусан байхгүй юу,хэрэг мөрдөх ажилд нь өөрчлөлт оруулахгүй бол энэ мэтээр Энхбаяртангуудаа та нар сугалсаар байх болно. нэг их өрөвдсөн улс болж гэнээ..Танайхан нэг тэр бумтаны хөлсний ажилчид,хэдэн Фраку,МАН-ын хавчлагтай хавсруулан Ан-ын залуусыг төрсөн цагаас нь хавчсаар ирсэн биз дээ.Ард аюуш болгоо биздээ.Залилан гэхээр дотор нь салгаж,янзлахын орондНямдож-доод бүгдийг нь бүлэглээд л хүмүүсээ бөөгнүүлчихдэг- мэрэгжилтнийхээ боловсролыг л дээшлүүл? тэнэг,боловсролгүй хүнийг удирдахад амар шүү дээ тийм үүНөхөөсөө??
2015-08-20
зочин:
МАХН-н дарга гишүүд хөөрхөн юмаа.баянсэлэнгэ энхбаяр баасанхүү нар хэвлэл мэдээлэлээр өхөөрдөм эгдүүтэй юм яриад л бүр хайр хүрчихлээ.хүн зөвлөж туслах гэж ирж байхад бид ойлгохгүй юм.хэдэн мянган хүн сэтгэлийн дарамтаас салах гэж байхад бид нар л ойлгохгүй шоронгоос гаргахгүй гээд байх юм.тэр хуулиа сайн талаас нь мөн сурмаг тайлбарлах юм.бид ч тэнэг хүмүүс юм даа.эд нар маань буянтай ажил хийх гэж байхад эсэргүүцэж л байдаг.монголын 2000 хөөхрхий хоригдол суллагдаж ар гэр нь сэтгэлийн дарамтаас салах гэж байхад ганц 2 хүний идэж уусан яахав дээ.чепуха гээд хая л даа.100 тэрбум олдоно ш дээ
2015-08-19
хэхэхэ:
ээжийгээ онгон гэж боддог хүнүү өөрөө хахахахах
2015-08-19
хэхэхэ:
энэ чинь жоом шүү дээ
2015-08-19
Зочин:
Өнөөдөр өршөөсөн өршөөх ёсгүй гэж яриад хэрэггүй шдээ. Тэртэй тэргүй Эрүүгийн хууль, Төрийн албаны, Улс төрийн хууль буруу байгаа юм чинь. Нэг мөсөн бүгдийг нь өршөөгөөд эхнээс нь ямар ч дарамт шахалтгүй, бүхнийг шинээр эхэлцгээе. Ардын хүүхдийг алаг үзэж болохгүй. Эцсийн эцэст төрөөд үхэхийн завсарт элэг бүтэн эх үр, эцэг хүүхдийн хагацлгүй амьдарцгаая. ХАМГИЙН ГОЛ НВ ХОХИРОЛ ТӨЛӨХ. Эрүүгийн хуулинд заасан гэмт хэргийг дотор нь сайн муу гэж ангилдаг болоогүй, албан тушаалтай ажилгүй гэж харгалзаж үздэггүй л юм бол бүгдийг нь өршөөх хэрэгтэй шд
2015-08-19
хэхэхэ:
ээжийгээ онгон гэж боддог хүнүү өөрөө хахахахах
zochin:
ene enhbayara l urshuuh gej iim yarij bga uudgui zalyy, hunii bugs dolooj
2015-08-18
bat:
Muu gudamjnii nohoin gulug mini hol ochij hutsaa. Chi zugeer l Enhbayariinhaa hoshnogiig doloo....
2015-08-18
Новшу:
Пизда минь чи зайл
2015-08-17
Зочин:
Сайхан ярьж, шударга ёсыг уриалдаг ерөнхийлөгч маань Жастин Капла болон Саусгоби Сэндс ХХК-ийн Монголын төрд учруулсан 35 тэрбумын хохриролыг уучилсан төдийгүй өршөөлөө дээд шүүхийн шийдвэрээс урьтаж яаран гаргасан. Гэтэл 200 Монгол иргэн үнэн худал нь мэдэгдэхгүй 32 тэрбум төгрөгийн хохиролтой албан тушаалын хэрэгт хилсээр ч бай, хийсэн ч бай ял хүлээсэн. Монголчууд нь хохиролоо төлье, уучлаач, өршөөгөөч гэхээр ерөнхийлөгч нь хүйтэн зүрх гаргаж уучлахгүй гэнэ. Бүр уучлагдахгүй авилгалын хэрэгтэй хольж хутган ард түмнээ албаар төөрөгдүүлэх нь ямар зорилготой вэ? Харин гадны хүн хохиролоо төлөөгүй ч ерөнхийлөгч нь дээд шүүхийн өмнүүр орж яаран өршөөлийн зарлиг гаргаж болдог. Ийм увайгүй шударга бус улс төр хийж болох уу? тэгсэн атал индэр дээр гарахаараа шударга байцгаая гэж орилдог нь ямар учиртай вэ? Монгол хүн, хүн биш болж харийн хүмүүс хаад ноёд шиг аашилж юу ч хийсэн уучлагддаг цэвүүн цаг иржээ. Үүнийг ерөнхийлөгч нь өөрөө баталж байна.
2015-08-17
Зочин:
Хэргийн эзний хэнгэргийн дохиур.
2015-08-17
Зочин:
Ард түмэн биш, Энхбаяр дарга нь УИХ-ын гишүүнээр сонгосон учраас энэ нусгай бурж байна.
2015-08-17
novsh:
enkhbayariin shunii horhoi chaavaas daaa
2015-08-17
ХУУЛЬЧ:
МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ. ИЙМ АМЬТНЫГ ТӨРД ШУРГАЛУУЛАХ ГЭЖ.ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ, ЭЗНИЙ ДУУЛГАВАРТАЙ НОХОЙ. ХУУЛЬЧДЫН НЭРИЙГ ГУТААСАН БААЦАНХҮҮ.
2015-08-17
дээгий:
оймсонд хавцуулагдаж орж ирчээд оймсны эзнийхээ төлөө амиа ч өгсөн яахуу гэж зүтгэх нь ч аргагүй юмаадаа толгойгүй, амьгүй албат хэцүү л байдаг байхдөө хүний утсан хүүхэлдэй хийж амь зогоох хаха
2015-08-17
Зочин:
энэ муу новш ичээсэй ... эрийн сүг бусдын далбаан дор хуцагч
2015-08-17
Зочин:
Түрийний бөөс толгойд гарахаар юу болдогийг харуулж байна. Ер нь багаасаа учир дутагдалтай байсан нөхдүүд эрх мэдэлд хүрэхээр улс орныг балгас болгодог болохыг харуулж байна.
2015-08-16
Zochin:
MAN-iin tBatbold-iin Chako-d tavisan ikh eriin balgaar Mongoliin ard tumen ene 3 jild nuursee hichneen gadagsh gargaad ch erneesee endiisengui, hudlaa hair zarlasan iim horlogchinguudaas mun ch ikh boloh yum daa, amdral ulam dooshilj ard tumen yaduurah ny mungetei bolson ued olson mungiig buruu zartsuulsantai holbootoi, getel darga nar ny eersdee gadaadad ochood heden jileer suuchihsan, hed honog gadaadad baikhad zardal endertei hetsuu baidagbiz dee, getel Mongoliin ard tumnii mungiig hulgailsan yumnuud salsan barisan avgai huuhdiin toogoor baishin hudaldan avsan shig, salhilah gej Mongold ireh met uneheer doromjloh yumaa, ter hariin nutagtaa eh orondoo ireh ch erhgui yasaa tavij uheesei dee
2015-08-16
Зочин:
Энхбаярын бөгсний алчуур энэ нөхөр юу гээд байгаамболоо
2015-08-16
Зочин:
Энхбаярын бөгсний алчуур энэ нөхөр юу гээд байгаамболоо
2015-08-16
мйэ:
энэ хуулийг мөрдөх юм бол босч тэмцэцгээе, монголчуудаа
2015-08-15
ХУУЛЬЧ:
ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ, ЭЗНИЙ ДУУЛГАВАРТАЙ ЗАРЦ бААСАНХҮҮ, БАЯНСЭЛЭНГЭ, ОЮУНБААТАР БОЛОН БУСАД ЭТГЭЭДҮҮДИЙГ МОНГОЛЫН ТӨРИЙН БОСГЫГ ДАХИН БҮҮ АЛХУУЛ.ИЙМ АМЬТДЫН УХААНГҮЙ ҮЙЛДЭЛ БИДЭНД ИХ ГАЙ ТАРЬНА ШҮҮ.
2015-08-15
доржоо:
бид ардчилсан засаглалтай биш харгис хатуу хөрөнгөтний засаглалтай улс орон болж яваа гэж бодож байна. Ардчилал бол хэзээ ч төгс биш. Учир нь хүний сэтгэл хэнийх ч байсан хомхой байдаг. анхны хөрөнгө хувьчлал бол сохор дүлий явагдсан. Ард түмэн алийгаа мэдэхгүй байхад колони монголын олигтойхон бүхнийг төр хувьчилж төрийг барьж байсан нөхдүүд өөртөө авсан. Тэд төрийн өмчийг мөнгөөр бус эрээн цаас хэвлээд л түүнийгээ хувьцаа гэж нэрлээд л авчихсан. ард түмний гар дээр жижиг марк шиг хөх ягаан эрээн цаас үлдэж аяндаа түүнийгээ хаясан. засгийн гшазрын 20-р тогтоол гэж ард түмнийг улаар нь хэвтүүлсэн аймшигт тогтоолыг гаргаж нэг өглөө монголын зах зээл дээрх бүх мөнгө хоёр дахин ханшаасаа унасан. харин энэ тогтоолыг гаргасан эрхэмүүд өчнөөн сая төг-г өөрсдийнхөө нэр дээр өмнө нь хийж мөнгөө өсгөж авсан. энэ бол үлгэр биш ар монголын түмэнд тохиолдсон эмгэнэлт явдал. бямбасүрэнгийн засгийн газар монголын баян хоосны ялгааг гаргасан анхны засгийн газар. байгаа бүхнийг хувьчилч өөрсдөө авсна
2015-08-15
доржоо:
өмдөө чирсэн тоостой гуталтай явсан энэ жаал ард түмний сонголтоор биш МАХН--ын нэрийн жагсаалтаар УИХ-д гарч ирсэн. Энэ мэт олон лааз өшиглөгчид өнөөгийн Парламентэд ард түмний сонголтоор бус намынхаа жагсаалтын халхавчаар их хуралд сууж байна. Тиймээс монгол сонгууль бол үндсэн хуулиа зөрчсөн пропорциональ хэлбэрээр явагдаж байгаа нь төрийг иргэд барих биш төрийг намын нэрийн жагсаалтаар гарч ирсэн хэн ч бишүүд барьж байна. Ард түмэн сонгох хүнээ сонгож чадахгүй байна. жижиг мажоритари системээр сонгуулийг нарийн хатуу хуулийн дагуу явуулахыг ард түмэн шаардах цаг болсон. Ер АН ба МАН энэ хоёр намаас бид залхаж шинийг эрэлхийлэх цаг болсон бишүү
2015-08-15
zochin:
bugdees chin zalhaj bna-ali nam ni ch yalgaagui yum gej l oilgoloo. Hezee ed dald orj uls oron mini amar taivan boloh yum bol
2015-08-15
Зочин:
Юун Тавантолгой, Оюутолгой АН-аар цаашид улс орныг удирдуулвал Монгол улс тусгаар тогтнолоо алдахад хүрнэ. АН-ын үйл ажиллагааг цаашид Дээд шүүхээс хориглох нь зүйтэй.
2015-08-14
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2015-08-14
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2015-08-14
Зочин:
С.Баяр, С.Баярцогт нар мэтэд юунд гайхав. Ийм авилгалч нийгмийг Ардчилсан нам байгуулсан шүү дээ. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан юм шүү дээ. Энэ нам байгаа цагт Монгол улс хэзээ ч хөгжихгүй, магадгүй тусгаар тогтнолоо ч алдаж магадгүй. Төсөл, тендер шалгаруулахад шийдвэр гаргадаг бүх хүмүүс бүгд л их, бага хэмжээний авилгал авдаг гэж нийтээр ярьдаг шүү дээ. Оюутолгой, Таван толгойн төслууд бол хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний мегатөслүүд. Эдгээр хэдэн арван их наядаар яригдах олон улсын хэмжээний Оюутолгойн мегатөсөлд эцсийн шийдвэр гаргасан С.Баяр, С.Баярцогт нар мэт нь харин гайгүй бага авилгал авсан юм биш үү?
2015-08-14
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн баялагийг дээрэмдэж авахын тулд Америкуудын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 25 жил ярьж байна.
2015-08-14
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
2015-08-14
Зочин:
Шийтгэхгүй орхих нь гэмт хэргийг гааруулах шалгарсан арга. Цицерон
2015-08-14
Зочин:
AVILGACHDIIG L BITGII ORSHOO NOVSH GEJ
2015-08-14
Зочин:
өршөөлийн хууль яасан их гардаг юм бэ шоронжсон нийгэм л гэх юм хуцдаг халтар бэ? авилга албан тушаалын хэрэгийг анхнаас нь онц хүнд гэмт хэрэгт хамаруулах ёстой шүү дээ малнууд аа
2015-08-14
Joom baasankhuu:
Жоом баасанхvv. Chi zail pesta
2015-08-14
zochin:
ene lalar l uls turjihuur uls oron yaaj hugjihiin be. Mun l 5 tsaas shaachih bodoltoi l pizda shde
2015-08-14
zochin:
ER ni yaah gej urshuuguud bgaay dandaa hulgaichuud.
2015-08-14
жгэнэнэ:
Бор оймсны хүүхэд ....
2015-08-14
жгэнэнэ:
Бор оймсны хүүхэд ....
2015-08-14
жгэнэнэ:
Бор оймсны хүүхэд ....
2015-08-14
zochin:
horgol
2015-08-14
Зочин:
Ийм новшнууд төрд шургалахлаар энэ улс яажвч өөдтэй байх билээ дээ. Баасний ялаанууд төр түмнийг гутаах ч гэж дээ.Ийм мэтийн хог шаарнууд төрийг самарч дууслаа
2015-08-14
Зочин:
Битгий хуц нусан буу минь чам шиг хулгайч төрийг хэргийг шийддэггүй юм. Муу Энхбаярын бууны нохой.
2015-08-14
YAnmal oims vildveriin vneer zarna.:
OIMSNII XVVXEDTEI ODOO YU CH YARIXAV
2015-08-14
Иргэн:
Баасхүү бүү худлаа яриач. Чам шиг худалч энэ ИХ-д сонгогддог мөн сонин үзэгдэл шүү
2015-08-14
Зочин:
Олон юм ярих хэрэггүй биз дээ. Хүн төлөвшиж дуусаад улс төрд ордог юмдаа. Иймэрхүү залуучуудаар төрөө самруулаад байвал ч бидний ирээдүй мөн ч бүрхэг харагдаж байна даа.
2015-08-14
sd:
Тендер төрд их хэмжээний хохирол. Ард иргэдэд өндөр үнээр шахсан зэрэг маш их алдагдал гаргасан энэ олон дээрэмчидээ яах болсон юм болдоо. Өршөөгөөд дахиад ид гэсэн үү
2015-08-14
Зочин:
Энэ нэг худлаа шударга царайлсан эргүү амьтаныг зайлуулах юмсан
2015-08-14
зочин:
энхбаярын зассан гөлөг дахиж төрийн босго бүү алхуул..
2015-08-14
Зочин:
Новш
2015-08-14
yana daa:
yana daa yum ch zavharch ogoh yum daa
2015-08-14
Зочин:
ene odoo yuged baigaa yum be. Gomo tsaraitai yum
2015-08-14
unshigch:
Icheechee.cham shig tulitraa novsh ingej hutsahar ulstor novsh bolj.huni nuur egtselj harj chadq yum l bsandag хэцссс
2015-08-14
chamaig arai deer gej bodson:
Chamaig arai deer gej bodson yumsan. Taarsan taar shuudai baijee chi. AN, MAN-hantai adil uuriin erh ashigt niitsej baival boloo gej boddog olgoi bolson tolgoitoi luivarchdin neg baijee. ug ni chi avilgig uzen yadagchidiin neg, tuunii esreg temtsegch baisan bizdee. temtsegch ch gejdee, zugeer l dur esgej showddag baisan bna.
2015-08-14
Зоичн:
Энхбаярын төлөө зүтгэхээ УИХ-ийн гишүүн болох үедээ хамгаалахаа хэлж байсан шүү дээ??Албан тушаал барьцаалан, МАн-ын дутууг ашгилан-цаагуураа хуйвалдаж АН-ыг унагах гээд абайгааг гадралахгүй гэж бодоод байгаа юм уу??МАН үг ч дуугараагүй сүүлд нь бид батлаагүй гэж хуцаа биз дээ??Танай нам зөвхөн МАХН-ын даргаа сонгох, согогдох эрхийг л хадгалах гэж тоглож чи ч зүгээр л давхацлаа гэж хуцаж байгаа биз дээ???Та нарын сансанаар болохгүй!!!Шорнжсон хуулийг сольно.. тэнд та нар-МАН-ч хэрэггүй!!
2015-08-14
ene medrel muut boli chi:
Ene soliotpi medrel um odoo bolio. Daancj dee. Iim umnuud minii eh orniig udirdaj suuh ch gej dee. Ard tumen min nam hamaagui shine bolovsroltoi medlegtei zaluusiig l djii. Ene metiin sumtai umnuudig dahij songoj bolohgui shuu
2015-08-14
Noogii:
mongoliin uls turuus iluu novshirson ium oloodoh gevel hen ch iu ch olj chadahgui
2015-08-14