Эрүүл мэндийн жуулчлалын танилцуулга уулзалтад оролцоорой

img

Монгол улсад аялал жуулчлалын тур оператор, энтертайнмент, эрүүл мэндийн аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Эксэфийл Лэнд” компани танилцуулга арга хэмжээ зохион байгуулахаар болжээ.

 

Монгол-Солонгос найрамдалт харилцааны 25 жилийн ойн хүрээнд БНСУ-ын Кёнги аймгийн эрүүл мэндийн холбоотой хамтран зохион байгуулах арга хэмжээ ирэх есдүгээр сарын02-ны өдөр Блью Скай зочид буудалд зохион байгуулагдах аж.

 

Тус арга хэмжээнд БНСУ-ын Кёнги аймгийн томоохон эмнэлгийн төлөөлөл, Монгол талаас эрүүл мэндийн байгууллагууд оролцох бөгөөд Монгол дахь нийтлэг өвчний талаар илтгэл тавьж, зөвлөгөө өгөх юм байна.

 

Энэхүү танилцуулгад БНСУ-ын талаас Кёнги аймгийн ИТХ-ийн гишүүд, Корё их сургуулийн “Ансан” эмнэлгийн доктор, профессорууд, Эмчилгээний хамтын ажиллагааны төвийн дарга, Сүнчон их сургуулийн олон улсын эмчилгээний хамтын ажиллагааны эрхлэгч, Кёнгий аймгийн эрүүл мэндийн холбооны төлөөлө зэрэг хүмүүс оролцох гэнэ.

 

Тиймээс монголын талаас энэхүү арга хэмжээнд оролцох хүсэлтэй эрүүл мэндийн байгууллага, хувь хүмүүсийг энэ сарын 22-ыг хүртэл бүртгэх тул сонирхсон хүмүүс 8907001 дугаарын утсаар болон tuya0681@hotmail.com хаягаар холбогдох боломжтой ажээ.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ