”Энэ хууль үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө”

“Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэг, Өрсөлдөөн судлалын институтаас Өршөөлийн тухай хууль үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлнэ гэж мэдээллээ.
Тус байгууллагууд энэ сарын 11-нд батлагдсан Өршөөлийн тухай хуульд хориг тавьж, яаралтай арга хэмжээ авахыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос шаардав. “Мөнх дайчин нөхөрлөл” нийгэмлэгийн тэргүүн Б.Чулуунбат “Хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан этгээдүүд болон хорих ял эдэлж байгаа хүмүүст өршөөл үзүүлэх нэрээр халхавчилсан цөөн тооны хүмүүст үйлчлэхээр ийм хууль батлагдсан байна" гэв.
Мөн Өршөөлийн хууль батлагдснаараа цаашдаа хариуцлагатай төрийн албыг сулруулж, эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөхөөр хэмжээнд хүргэх аюултай. Түүнчлэн УИХ-ийн гишүүд өөрсдийн авлига, хээл хахуулиа нуун дарагдуулахын тулд энэ хуулийг баталжээ гэж ярьж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ