Ц.Энхцэнгэл албан тушаалаа өгөх үү

Хотын даргын орлогч Ц.Энхцэнгэл Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнд орохгүй гэдгээ өнөөдөр хэвлэлийн хурал хийж, мэдэгдсэн. Тэрбээр “Албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэх ёсгүй гэж үзэж байгаа тул ажлын хэсэгт орж ажиллахаас татгалзаж байна” хэмээн мэдэгдсэн юм.
Харин хотын орлогч дарга ингэж дураар аашилж болохгүй гэдгийг УИХ-ын гишүүн хэлэв. УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат “Тийм зүйл байхгүй. Хэрвээ татгалзаж байгаа бол албан тушаалаа өг. Оронд нь ирсэн хүн ажиллах болно” хэмээн хэлэв. Тэгэхээр хотын орлогч итгэл үнэмшил, үзэл бодолдоо үнэнч үлдэх үү, эсвэл албан тушаалдаа “хайртай” байх уу гэдэг асуулт үлдлээ. Ямартай ч Өршөөлийн тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын бүрэлдэхүүнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар баталлаа. Харин Ц.Энхцэнгэл яах бол?!
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ