Хотын удирдлагууд нийслэлчүүдэд талархал илэрхийллээ

img

Нар хур тэгширсэн  налгар өдрүүд үргэлжилж, Улаанбаатар хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа энэ үед нийслэлчүүд Та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байна. Монголын бурхан шашны сүм хийдүүдээс санаачлан зохион байгуулсан Даншиг наадам Хүй мандлын дэнжид амжилттай болж, сүсэгтэн олны  залбирал ерөөлийн хамт наадамчин түмэн минь дэнж хотойтол сайхан наадлаа.



Хүн төрөлхтөн туулсан түүхээ санан сэрж, өнгөрсөнд мартагдсан ч өнөө үед гайхагдам сонин хачныг орчин цагт үнэд оруулан сурталчилж, улс түмэндээ ашигтай, аялал жуулчлалд тустай хэлбэрээр “амь” оруулдаг жишиг дэлхийд бий. Түүх, уламжлалаа хадгалсан, эртний юм бүхэн үнэ цэнтэй оршиж, хүн төрөлхтний сонирхлыг үргэлж татдаг мөхөшгүй байлдан дагуулал байдаг. Ийм бодлого, зорилгын үүднээс бид бүхэн даншиг наадмыг сэргээх хүсэлтэй сүм хийдүүдийн санаачилгыг дэмжиж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон сурталчлахаар болсон юм. Бидний зорилго биеллээ олж, түүх соёлоороо гайхуулж чадсан гэж үзэж байна.



100 гаруй жилийн дараа анх удаа сэргээсэн даншиг наадмыг олон зуун жуулчин үзэж сонирхлоо. Чингэсийн талбайд 600  лам нийслэлчүүдийнхээ сайн сайхны төлөө ерөөл өргөж, ном хурлаа. Монголчуудыг даасан их сахиус Очирваань бурхны сэрэг дүр болон Өндөргэгээний дүрийг залж, цам харайх ёслол үйлдэж, эрийн гурван наадмаа хийж, хэлмэгдсэн шашин соёлоо сэргээлээ. Даншиг наадамд зориулсан мэт Хүй долоон худагт ногоон зүлэг дэвсээтэй, нар хур нь тэгширч тэнгэр хангай сайхан байлаа.  Буддын шашин, түүний олон зан үйлийг харуулсан даншиг наадам нь хүн ардын сэтгэлд нийцсэн, нийслэлчүүд төдийгүй монгол түмнийг хамруулсан их баяр цэнгэл болсныг Хүй мандлын дэнж дүүрэн цугласан олон батлан харууллаа.


Харамсалтай нь Даншиг наадмыг зохион байгуулах үеэр нийслэлийн ажил бүрийг гутааж, харлуулах гэсэн улс төрийн явцуу эрх ашгийн үүднээс зарим  бүлэг этгээдүүдийн зүгээс зохион байгуулалттайгаар элдэв гүжир гүтгэлэг тарааж байв. Даншиг  нь Монгол Улсын тусгаар тогтнолоо алдсаны баяр мэтээр худал ухуулга явуулж энэхүү наадмыг зохион байгуулах ажилд саад болох оролдлогууд хийж байлаа.



Гэвч өдрөөс өдөрт өнгө нэмж байгаа нийслэлийн үйл ажиллагааг шороотой хутгах зорилготой алс хэтээ хараагүй тэдний энэ явуургүй арга түмэн олны хурайлан  дэмжсэн даншиг наадмыг саатуулж чадсангүй. Монголчууд харийн эрхшээлд  байсан он цагуудад тусгаар тогтнохын бэлгэдэл болгож 300 гаруй жилийн турш тэмдэглэж ирсэн даншигийг  1922 оноос эхлэн таслан зогсоосон түүх бий.  Тиймээссүм хийдүүдийн санаачилга,  олон түмний дэмжлэгтэйгээр энэхүү наадмыг  сэргээж, ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Даншиг наадмаа дэмжсэн нийслэлчүүддээ талархлаа илэрхийлье.



Мөн Даншиг наадмыг санаачилж зохион байгуулсан бурхан шашны сүм хийдүүд, лам хуврагууддаа, наадмыг үзэж сонирхсон түмэн олон, сүсэгтнүүддээ талархал илэрхийлье. Цаашид энэ наадмыг жил бүр уламжлал болгон тэмдэглэж, шашин соёлын томоохон арга хэмжээ болгон өргөжүүлнэ. Өнөө жил энэхүү шашин соёлын  арга хэмжээг  үзэж  сонирхсон олон  зуун жуулчнаар дамжин даншиг наадам маань дэлхий дахинаа сурталчлагдах нь дамжиггүй.  Тиймээс ирэх жил Монголыг зорих жуулчдын тоо мянга мянгаар  нэмэгдэж,  даншиг наадам дэлхийд гайхагдсан Монгол брэндүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна.
Сайн бүхэн дэлгэрэх болтугай


 
 
НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА
                                                                            Д.БАТТУЛГА


 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ
                                                                            Э.БАТ-ҮҮЛ

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хотын удирдлагууд өөрсдөө нийслэлчүүдэд талархал илэрхийллээ - гэдэг н олон нийт энэ балай даншиг надмын дэмжээгүйн маш тод илэрэл мөн. Үнгүй үнаагаар үйлчлээд ч нлон нийт тийшээ яваагүй, бараг хүнгүй шахүй наадам болсон. Харин тэнд хэдэн шар хувалзнууд нэг нар н гарч төсвийн 570 сая төгрөгөөр хагартлаа идэж усан билээ. Ард олноо битгий ингэж доримжлооч!
2015-08-17
Och:
No shinier
2015-08-17
АРСЛАН ТОЛГОЙТУУД:
МУУСАЙН АРСЛАНТАЙЖТАНГУУД ТОЛГОЙГОО АВАХУУЛАХ НЬ ДУТАА ЮУ
2015-08-16
АМ АВАХ:
ДАРААГИЙН ДАНШИГИЙН НААДАМД ДАНШИГИЙН АВАРГУУД НЬ УЛСЫН АВАРГУУДААС ТҮРҮҮЛЖ АМ АВАХ ЮМ БИШ БИЗ ДЭЭ
2015-08-16
Erka:
Denzin terbvvmaar ideed 3sar ardiin hvvhen talhnii mungu hulgailaad 10jil arduudaa bosoh stag bolson
2015-08-16
Erka:
Eniig hen baatar geh ve zailaa
2015-08-16
Zorig:
... Чөтгөрийг аргадагч Шарын шашин , Лам , Цам , Чөтгөрүүдийн бүжиг , ... Мууг дагавал могойн хорлол , … Санаа муут яван хатна , ... Эх орноосоо урваж , элдэв бузар мууг үйлдэгдсэд гэм нүглийнхээ төлөөсөнд Тамд хаягдах , аймшигтай тарчлан зовцгоох . !!! ... Юу тарина , түүнийгээ хураана . ...
2015-08-15
Зочин:
ардчилсан феодалиуд даншиг хийж ард түмэн ардын хувьсгалаа хийнэ.
2015-08-15
xed:
Naadam duussani daraa oroi niutii unagaar ochson irged yabgarsan shuu daraagiin uduu bodooroi
2015-08-15
зочин:
Жилд 2 наадаж бас цол өгөх юм гэнэ.Энэ бол мөнгө үрсэн дэмий ажил. Өөр хийх ажил зөндөө байна цаана чинь. Ядаж тэр цэвэрлэх байнууламжаа шинэчлээч. Хайран мөнгө.Ямар их цаг завтай хүмүүс вэ? Дараа жил битгий хийгээрэй Гуйж байна.
2015-08-15
zochin:
Bat uuld urshuuliin huuli ih taalagdsan bololtoi.tag chig.
2015-08-15
ард:
1921 онд монголд шашин дээд цэгтээ хуртэл цэцэглэсэн , дэлгэрсэн байсан. харамсалтай нь монголчууд нийтээрээ шахуу хамаргуй , беестей ,ядуу зэрэг ундсэндээ мехеж дууссан .энэ эргуй гарууд гадны шашинаар тархи угааж яах гээд б наа. ирэх сонгуульд идэж уухгуй эх оронч мэдлэг боловсролтой улсаа улс болгочих тийм л ахмад дунд насныхан залуучуудыг гаргах нь тодорхой боллоо
2015-08-15
Зочин:
Bidend nair naadam xereggui! Bidend tseverlex baiguulamj, us zailuulax suvag, ded butets ni xogjson aminii oron suutsnii xoroolol xeregtei baina xalzan golog ulgeriin baatar 2-oo. Ta naraas udaxgui xagatsax tsag irne gedegt itgej baina. Lam nom unshaad xogjdog bol Mongol uls maani ali ert usrengui xogjiltei bolson baix uchirtai. Ynen gevel iim zuil xezee ch toxioldoxgui. Iim munxruulgaar Mongoliin ard tumniig nomxon xultsengui bolgoson ni Manj uls, iimd ta buxen Manjiin ur sad-aas yalgaa alga da
2015-08-15
Зочин:
Улс орноо гутаан доримжилсон шинэ үеийн хар шар феодалуу ардчилал гэдэг үгийн доор бүүр галзуурч байгаа н энэ. Балай эргүй ажиллгаа 2016 оноос дахиж хийжгүй гэж найдаж байна.
2015-08-15
oyunjargal D:
Caihan naadam bolcon. Mongolchuud bid uzeh harah yum ihtei cetgel teneger caihan naadsan
2015-08-15