Дорноговь аймагт газар хөдөлжээ. Тус аймгийн Дэлгэрэх сумаас зүүн зүгт 29 км-ийн зайд энэ сарын 14-ний өдрийн 12:51:36 цагт //У-111059/ Ө-45080// 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизик судлалын хүрээлэнгээс мэдээлсэн байна.
ОБЕГ-аас тус сумын засаг даргын Тамгын газрын даргатай холбогдон тодруулахад тухайн бүс нутгийн зарим иргэдэд мэдрэгдсэн, газар хөдлөлтийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй гэжээ.
Уншиж байна |