Увсад ассан ойн түймрийг бүрэн унтраажээ

Увс аймгийн Сагил сумын Баянзүрх багийн “Сээрийн дэнж” гэдэг газар гарсан энэ сарын 8-ны өдөр гарсан ойн түймрийг тус аймгийн Онцгой байдлын газрын 17 албан хаагч, орон нутгийн 67 иргэн, нийт 84 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 15-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан байна.
Харин Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Улаан-Эрэг тусгалт” гэдэг газар энэ сарын 9-ний өдөр гарсан ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 29 албан хаагч, орон нутгийн 10 иргэн, нийт 39 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 13-ны 12:00 цагт цурамд оруулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ