Гурван үеийнхний уулзалт болов

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 421 дүгээр ангийн 50 жилийн ой ирэх есдүгээр сард тохиож байгаа билээ.

 

Тус анги нь анх БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны есдүгээр сарын 09-ний өдрийн 333 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн хэрэгцээний төмс, хүнсний ногооны зоорь барих зорилгоор барилгын анги нэртэйгээр байгуулагдаж байжээ.

 

Ойн хүрээнд ахмад, дунд, залуу үеийнхний төлөөлөл оролцсон гурван үеийнхний уулзалтыг өнгөрөгч баасан гарагт зохион байгуулсан байна. Уулзалтын үеэр тус ангийн үндэс суурийг тавьж, тулгын чулууг босголцсон ахмад үеийнхий төлөөлөл болох бэлтгэл хурандаа Г.Дэндэв, дэд хурандаа Л.Дамдинсүрэн, дэд хурандаа Ц.Манийхаан, дэд хурандаа Б.Нарангэрэл, хошууч И.Батмөнх, ахмад Х.Ганхөлөг, ахлах ахлагч Ө.Борхуяг нар өөрсийн ажлын арга барил, туршлагаасаа хуваалцаж, албан хаагчдын сонирхсон асуултанд хариулжээ.

 

Мөн дунд, залуу үеийнхний төлөөлөл болсон албан хаагчид ахмадуудынхаа хийж бүтээсэн  их үйл хэрэг, хурааж, хуримтлуулсан арвин их туршлагыг ажилдаа хэрэгжүүлэн, үлгэрлэж, тэдний гаргасан нэр алдар, амжилтыг өндөрт өргөж ажиллахаа илэрхийлсэн байна.

 

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ