Автобус машин мөргөж, зорчигчид хүнд гэмтжээ

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хорооллын авто замын зорчих хэсэгт автобус суудлын автомашинтай мөргөлдөж осол гарчээ.
Дуудлагын дагуу ослын газар Аврах ангийн 7 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Hyundai загварын дунд оврын автобус Hyundai Verna загварын суудлын автомашин, Toyota Prius 20 загварын суудлын автомашинуудыг мөргөж, Х /40 настай эрэгтэй/, Я/39 настай, эмэгтэй/ нар хүнд бэртсэн байсныг НТТТ-ийн эмчид хүлээлгэн өгсөн байна.
Мөн автобусанд зорчиж явсан 21 хүүхдэд эмнэлгийн анхан шатны үзлэг хийж, хүнд гэмтсэн Э /12 настай, эмэгтэй/, хөнгөн гэмтсэн Г /12 настай, эрэгтэй/, С /2 настай, эрэгтэй/ нарыг ГССҮТ-д хүлээлгэн өгчээ. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ