Зөвшилцөх ажлын хэсгийнхэн АН-ын даргыг хүлээж байна

Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх ажлын хэсгийг “Шударга ёс” эвслийн бүлгээс МАХН-ын дарга Н.Энхбаяр ахалж байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, дэд дарга З.Баянсэлэнгэ нар багтсан билээ. Өнгөрсөн баасан гаригт тус ажлын хэсгийнхэн УИХ-ын дарга, АН-ын даргатай уулзалт хийсэн. Уг уулзалтаар “Шударга ёс” эвслийнхэн Засгийн газрын гишүүний сул орон тоонд хэдэн квот авахаа тохиролцоогүй байгаагаа мэдэгдсэн. Тус ажлын хэсэг АН-ын удирдлагуудтай дахин уулзалт, хэлэлцээ хийсэн эсэх талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад:
-Хоёр талын ажлын хэсгийнхэн дахин уулзалт хийгээгүй байна. Учир нь АН-ын дарга З.Энхболд хөдөө орон нутагт томилолтой ажиллаж байгаа. УИХ-ын дарга, АН-ын даргыг ирэхээр ажлын хэсгийнхэн уулзалдана гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ