Хөнгөн, хүндэвтэр хэрэг үйлдсэн 1700 орчим хүн суллагдана

img

Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах комиссын бүрэлдэхүүнд багтсан ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүүгээс Өршөөлийн тухай хуулийн талаар тодруулга авснаа хүргэж байна.

 

-Өршөөлийн тухай хууль хүчин төгөлдөр болсноор хичнээн хүн хорих ангиас гарах тооцоо байна вэ?

-1990 оноос хойш өнөөдрийг хүртэл зургаан удаа Өршөөлийн хууль гарч байна. Өмнөх туршлагаас харахад нэг удаагийн Өршөөлийн хуульд 2000 орчим хүн хамрагдаж, тэдгээр хүмүүсийн 6-7 хувь дахин гэмт хэрэг үйлдэж хорих ангид буцаж ордог гэсэн тооцоо биий. Ингээд тооцвол 100 хүний 6 нь эргэн орж, үлдсэн 94 хүн нь засраад, нийгэмдээ үлдээд явдаг.

 

Нарийн тоог одоогоор гаргах боломжгүй. Өнөөдрийн байдлаар шүүхээс хоригдох ял авсан 66 00 орчим хүн шийтгэлээ хүлээн хоригдож байна. Нэг хүн дан хэрэгтэй, эсвэл олон хэрэгтэй зүйл ангиуд нь өөр өөр байдаг. Тийм болохоор  Өршөөлийн хуулиар зарим зүйл анги нь нээгдэнэ, зарим нь хаагдана.

 

Тиймээс өршөөл үзүүлэх ажлыг гүйцэтгэх комисс болон түүний дотор шүүх, прокурор, өмгөөллийн  байгууллууд оролцсон жижиг ажлын хэсгийг байгуулагдаж байна. Ингээд бүх ажлын  хэсэг хорих ангид байгаа хүн нэг бүрийг энэ хуулинд хамрагдах эсэхийг нь хэлэлцдэг. Хэлэлцээд сарын дараа хуулиар өршөөгдсөн хүмүүс  хорих ангиас  суллагдах бөоломжтой болно.

 

Ойролцоо тоог хэлэхэд 1700 орчим хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүс суллагдана. 300 орчим хүнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн ял хасагдана.Өршөөлийн хууль үйлчлэхгүй 29 зүйл ангийн хүрээнд 4200 орчим хүнд энэ хууль огт хамаагүй. Тиймээс хорих ангид хоригдож байгаа бүх хүмүүс  нийгэмд гарч ирээд бужигнуулаад байх асуудал байхгүй. Энэ бол сүйд болох тоо биш.

 

-Авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас хоригдож байгаа хичнээн хүнд энэ хууль үйлчлэх юм бэ?

-Авлигын гэмт хэргээр ял эдэлж байгаа 11, хүн албан тугаалын гэмт хэргээр ял эдэлж байгаа 4 хүн  байгаа. Эдгээр хүмүүс Өршөөлийн хуулиар өршөөгдөнө гэж үзэж байгаа. Гэхдээ тэднийг өршөөх эсэхийг комисс хэлэлцэж байж шийднэ. Өөр ямар зүйл анги хавсарсан байна уу, үгүй юу гэдгийг нь хүн нэг бүр дээр хэлэлцэж шийднэ.

 

-Өршөөлийн хууль хэзээнээс хэрэгжих юм бэ. Энэ асуудал нийгэмд хүлээлт үүсгээд байна?

-Комисс ажиллаж эхлээд улсын хэмжээнд хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад байгаа бүх хэргүүд дээр хяналт тавина. Шүүхийн  шатанд байгаа бүх хэргүүд дээр хяналт тавина. Ингээд шүүх дээр хэдэн хүнд өршөөлийн хуулийг хэрэгжиж, мөрдөн байцаалт дээрээс хэдэн хүнд хэрэгжив, хорих ял эдэлж байгаа хичнээн хүнд өршөөл үзүүлэв гээд бүх тоог гаргаад энэ хугацаанд ийм ажил хийлээ гэдгийг УИХ-ын намрын чуулганаар тайлагнах юм.

 

1700 хүний хувьд ерөнхийлөгч хориг тавихаа мэдэгдээд байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хэзээ хэлэлцэхэв. Хэнд үйлчилж болох вэ гэдэг нь хэзээнээс  албан ёсоор баталгаажихав. Учир нь хориг тавихаар энэ хууль маань зогсчихно шүү дээ. Энэ бүх процессийн ажлуудын дараа нарийн тоо нь гарч, тэдгээр хүмүүсийн хорих ангиас гарах асуудал шийдэгдэнэ.  Ерөнхийдөө өнгөрөгч хагас сайн өдрөөс эхлэн комисс ажлаа хийгээд эхэлсэн.

 

-Өмнө нь өршөөгдөж байгаа хүмүүсийг ар гэр нь хүлээж авахгүй байх тохиодол гарч байсан уу?

-Бид 1700 хүнээ сум орон нутагт нь нэг бүрчлэн хүргэж өгнө. Хорих ангид ял эдэлж байгаа хүмүүс чинь дандаа муу хүмүүс байдаггүй. Ар гэр нь эргэж тойрч хүлээж байгаа. Алдаж эндээд хорих ангид орсон ах дүү хамаатан садантай хүн олон л бий. Тэднийгээ эргэж тойроод, төрийн өршөөл хүртээд гараад ирээсэй гэж бодож байгаа олон хүн бий. Тийм болохоор энэ асуудалд хүнлэг хандах хэрэгтэй.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
baliiar zavaan avilgachid.ene uls tord oligtoi ym negch baihgui.bugdiig ni huraldaj baihad ni bombogdovol taarana.zvaan ymnuudiig bodohoos uur hurch stressd orohiin.
2015-08-18
Irgen:
Ene Tuulhuu gedeg nohriig yostoi jinhene avilagach gej yarih yum bilee!!!!!!!!!!!!
2015-08-17