Огцом тоормозолвол 19200 төгрөгөөр торгуулна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын шинэчилсэн хууль ирэх сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ. Уг хуулинд замын хөдөлгөөнд оролцож байхдаа огцом тоормозолсон тохиолдолд жолоочийг торгох зохицуулалтыг хийжээ.
Хуучин хуулиар урд явсан машин огцом тормоз гишгэснээс болж осол гарахад арын машины жолооч "зай бариагүй" гэж хариуцлага хүлээдэг байсан аж. Тэгвэл шинээр мөрдөгдөх хуулийн 41.3-т "Жолооч шаардлагагүй үед огцом тоормозлох, аюултай нөхцөл үүсгэх, эсхүл хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр /19200 төгрөг/ торгох шийтгэл ногдуулна" хэмээн заажээ. Тэгэхээр жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулахын зэрэгцээ шаардлагагүй үед огцом тормозлохгүй, осол аваар гарахаас сэргийлэх нь чухал юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ