Угсраа автобус тасарч иргэн гэмтжээ

img

Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд хотын удирдлагууд угсраа автобус үйлчилгээнд явуулж эхэлсэн билээ.



Хотын түгжрэлийг бууруулах зорилгоор оруулж ирсэн уг автобус энэ сарын 15-наас үйлчилгээнд гарч эхэлсэн. Гэсэн ч үйлчилгээнд гарсан эхний өдрүүдэд эрхэм автобус тараа таниулж эхэлжээ. Тодруулбал, өчигдөр 16.00 цагийн үед нийтийн тээврийн үйлчилгээнд явж байсан угсраа автобус тасарч, зорчигч гэмтсэн осол гарсан байна.



Төв шуудангийн урд талын уулзварт 16.00 цагийн орчимд энэ осол гарчээ. Хэргийн талаар Нийслэлийн замын цагдаагийн газраас мэдээлэл өгөхдөө “Угсраа автобус тасарч хоёр хүн хөнгөн бэртсэн гэсэн мэдээлэл ирсэн.



Хэргийн газарт нийслэлийн замын цагдаагийн бие бүрэлдэхүүн ажилласан. Ослын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байна” гэсэн мэдээлэл өгчээ. Мөн хэд хэдэн хүн гэмтсэн гэх мэдээллийг ч иргэд өгч байсан аж.

 



Б.Тогтох
Эх сурвалж: www.mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Худгийн таг дайраад доргилт өгч 2 хүн гэмтцийм биз дээ.
2015-08-18
Зочин:
Yyl-iig buudaj sarniana aa
2015-08-18
turuu:
ugui bailgui de arai ch de bi suuzh uzi gezh bodozh baisiin,europyn hot shig goy haragdaad l
2015-08-18