Ус дулаан дамжуулах төвийн ажил 15 хувьтай байна

YII хорооллын 12 хэсгийн зургаан ширхэг ус, дулаан дамжуулах төвийн барилга, гадна цахилгаан хангамжийн зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр сонгогдсон “Эй Жи Зэт” ХХК, “Би И Эс Ай Жи Эн” ХХК, “Жаргал констракшн” ХХК-иудын түншлэл өнгөрөгч долдугаар сард Ус дулаан дамжуулах төв № Б, В-ын барилгын ажлыг эхлүүлсэн.
Ажлын явц энэ сарын байдлаар 15 хувьтай үргэлжилж байгаагийн сацуу гүйцэтгэлийн хувьд барилгын суурийг хийж, хана угсралтын ажил бүрэн хийгдээд байна. Ажлын талбайд хийгдэж буй ажлуудаас дурдвал “Асар Өргөө” ХХК-ийн хашаанд баригдаж буй ЦТП-ны барилгын суурийн арматурчлалыг зангидаж дуусгаад суурийг хүчитгэх үүднээс 2 үе арматурчлал хийсэн байна.
Түүнчлэн 1,2 метр өндөртэй суурийн хэв хашмалын ажлыг хийж гүйцэтгэжээ. Харин “Бэрэн” ХХК-ийн хоёрдугаар газарт суурийн ухалтыг хийж гүйцэтгэсэн ба шугаман суурийг газрын хөрснөөс доош 1.6 м-ийн гүнд нийтдээ 70 м3 ухсан байна. Суурийн улны тэгшилгээг нягтруулсны дараа 5м3 ул бетон цутгалтын ажлыг хийжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ