Хан-Уулын хүүхдүүдийн 83 хувь нь цэцэрлэгт хамрагдана

img

218 дугаар цэцэрлэг 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад орно.

 

Хан-Уул дүүрэгт төрийн өмчит 23, төрийн бус өмчит 53 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн онд 2-5 насны нийт хүүхдүүдийн 79 хувь нь цэцэрлэгт хамрагджээ.

 

Энэ жил тус дүүрэгт таван цэцэрлэг  шинээр ашиглалтад орох аж. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван цэцэрлэг баригдаж буй. Түүний нэг болох 120 хүүхдийн ортой 218 дугаар цэцэрлэгийн цогцолборыг ирэх 11 дүгээр сарын 1-нд ашиглалтанд өгөх юм байна. Ингэснээр тус дүүргийн 15 дугаар хороо улсын цэцэрлэгт болж буй аж.

 

Дүүргийн хөрөнгөөр баригдсан нэг шинэ хичээлийн жилээр үүдээ нээнэ. Мөн Буянт-Ухаа-1 хорооллын дэргэдэх цэцэрлэг нээгдсэнээр нийт 620 хүүхэд нэмж цэцэрлэгт хамрагдах боломжтой болжээ. Ингэснээр цэцэрлэгт хамрагдах ёстой нийт хүүхдүүдийн 83 хувь нь сургуулийн өмнөх насны боловсрол эзэмших аж.

 

В.Бат

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ