Оройтсон эхлэл

img

Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагын санхүүжилтээр 70 хүүхдийн ортой хүүхэд, байгаль, орчинд ээлтэй технологиор “Эко цэцэрлэг” байгуулахаар болжээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн 49 дүгээр гудамжинд баригдах тус цэцэрлэгийн шавыг өнөөдөр тавих аж. Шав тавих ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 09.30 цагт Сүхбаатар дүүргийн 18-р хороо Бэлхийн 48-181 тоот хашаанд болно.


Уг цэцэрлэг баригдсанаар 18 дугаар хорооны 4-5 насны цэцэрлэгт хамрагдаагүй 70 хүүхэд Канад модон хийцийн хүүхэд, байгаль орчинд ээлтэй технологиор баригдсан Эко цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэх аж.

 

Сүхбаатар дүүрэг нь цэцэрлэгийн насны 11027 хүүхэдтэй юм байна. Тэдний 7837 хүүхэд нь цэцэрлэгт явдаг бол 2, 5, 9, 12, 19 дүгээр хорооны 3190 хүүхэд цэцэрлэггүй үлддэг аж.

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ