УИХ нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ

img

Өршөөлийн хууль тойрсон хэлэлцүүлэг, маргаан үргэлжилсээр байна. Хуулийн зохицуулалтын талаар УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн Үндэсний Шуудан сонинд ярилцлага өгснийг бүрэн эхээр нь хүргэж байна:



-Өршөөлийн хуулийг баталсан нь УИХ-ын ээлжит бус чуулганы гол үр дүнгийн нэг байлаа.Гэхдээ ийм их эсэргүүцэлтэй байхад УИХ заавал энэ хуулийг батлах хэрэг байсан юм уу?


-Хаанаас эсэргүүцсэн гэж.



-Жишээ нь, Ерөнхийлөгч хориг тавина гэчихлээ, МАН-ын бүлэг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.


-Аан, албан тушаалтнуудаас уу. 



-Тийм ээ, албан тушаалтнууд эсэргүүцэж байна. Ер нь энэ хуулийг хэнд зориулж гаргасан юм бэ?


-Энэ хууль бол гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шатнаас чөлөөлөх асуудлыг шийдэж байгаа. Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулсны 25 жилийн ойг тохиолдуулан гарч байгаа хууль л даа.


-Өршөөлийн хуулийн давтамж ойртоогүй юу?


-Хамгийн сүүлд 2009 онд Өршөөлийн хууль гарч байсан. Энэ удаагийнх үүнээс зургаан жилийн дараа гарч байна. Ер нь өмнөх Өршөөлийн хуулиудыг хараад байхад арай богино давтамжтай гарч байсан л даа. Том ойнууддаа зориулж гаргадаг шүү дээ.Энэ удаагийнх ч мөн адил.Ардчилсан сонгууль болж, ард түмэн өөрсдөө мэдэж төрөө байгуулдаг болсон гэдэг бол агуу зүйл.Тэрний 25 жилийн ойд зориулж өршөөл үзүүллээ.Ардчилал гэдэг нэг талаас хүнд дандаа боломж олгох байдаг юм.Нэг удаа гэм буруу үйлдэл хийсэн хүмүүст дахиад нэг удаа боломж олгоё.Та сайхан амьдраад, үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт амьдралыг ахиад нэг удаа сайн сайхнаар эхлүүлээч гэсэн ийм л хууль. 1990 оны ардчилал  ард түмэнд боломж өгсөн. Тэр эрх чөлөөг, боломжийг яаж ашиглаж, үр дүн бий болгох нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг.Тэгвэл  25 жилийн дараа алдаж, оносон хүмүүстээ ахиад нэг удаа боломж олгоё гэж байгаа юм. Боломж олгоё гэдэг нь өөрөө ардчиллын том үзэл санаа.



-Тэгвэл яагаад 25 жилийн өмнө ардчилсан сонгууль явуулахын төлөө тэргүүн эгнээнд явж байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ хуульд хориг тавина гэж мэдэгдэв ээ. Энэ хуулийг Ерөнхийлөгч ч тэр, сөрөг хүчин МАН-ынхан ч ялгаагүй авлигачдад зориулсан хууль боллоо гэж дүгнэж байна шүү дээ?


-Ерөнхийлөгчийг бид анхны ардчилсан Ерөнхийлөгч гэж авгайлдаг нь үнээн. Гэхдээ ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулж гаргасан хуульд ардчилсан Ерөнхийлөгч маань хориг тавьчихлаа гэж би хувьдаа сонсоогүй.



-Прокурорын байгууллагын ойд оролцож хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч хориг тавина гэдгээ мэдэгдчихсэн ш дээ.


-Тэр бол өмнөх мэдэгдэл. Магадгүй хуулийн эцсийн найруулгыг нь уншаад ямар байхыг би мэдэхгүй байна.Хоёрт, энэ хууль авлигачдыг өршөөж байгаа юм биш.Харин ч авлигын нэг үндсийг тасалж хаяж байгаа гэж бодож байгаа.Үүнийг зөвхөн Өршөөлийн хуулиар ч ярих ёсгүй юм.УИХ-аас сая баталсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль болон Өршөөлийн хууль хоёр нийлээд чухал зүйлийг бий болголоо.Тэр нь боломж.

-Авлигачдад уу?


-Үгүй ээ, би чамд хэдхэн жишээ хэлье.Одоо Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар боломжийн тухай ярья л даа. Магадгүй Татварын хуулийн, төрийн албан тушаалтнуудын үйл ажиллагааны янз янзын бэрхшээлээс болоод өөрийнхөө хөрөнгийг ил тод болгож болдоггүй байдал зөндөө байдаг гэдэг. Нэг нуучихсан хөрөнгөө ил болгож болдоггүй, нуусан юмных нь үр дүнд бий болсон зүйлээ дахиад нуудаг байдал яваад байдаг.Тэгвэл боломж олгоё.Одоо бүх хөрөнгө, орлогоо шинэчилсэн бүртгэлд оруулчих.Үүнээс цааш бүх юм нь гэрэл гэгээтэй яваг л дээ.Шилэн данс гэдэг шиг л ил болго. Ардчиллын нэг чухал зүйл чинь ил тод байдал ш дээ. Магадгүй төрийн бодлогын хүндрэлээс болоод хүн нэг удаа тодорхой юмаа нуучихаж, хаачихаж. Тэрийгээ цааш нь ил болгож байж амьдрах боломжийг нь гаргаж өгсөнгүй. Улам цаашаа нуухаас өөр аргагүй байдал руу оруулаад явчихж. Тэгвэл дахиад боломж олгоё.Та нуух хаах юмгүй сайхан амьдар. 25 жилийн өмнө хүмүүс бодлоо нууж хөнжилдөө шивнэдэг байсан. Тэгэхэд бодлоо та яриач, нуух хэрэггүй гээд эрх чөлөөг нь олгосон.Харин одоо бол магадгүй зах зээл рүү шилжээд янз янзын шалтгаанаар орлого, хөрөнгө цуглуулж, татвараас зугтаасан байж болно.Тэгвэл 25 жилийн өмнө үг хэлэх боломж олгосон шиг одоо хөрөнгөө ил гаргах боломжийг өгье.Ийм л зүйл байгаа.Өршөөлийн хууль энэ хуультайгаа шууд холбоотой.



-Ийм л агуулгатай хууль юм бол хэрэг мөрдөж шалгадаг албан тушаалтнууд яагаад дургүй байгаа юм бэ. Бүр Өршөөлийн хуулийн комисст ч орохгүй гэдгээ мэдэгдэх хүн гарлаа?


-Албан тушаалтнууд дургүй байх нь аргагүй ш дээ. Би түрүүнд энэ хууль авлигын эсрэг, авлигатай тэмцэх чухал зүйл гэж яагаад хэлснээ тайлбарлая. Авлига гэдэг нэг талаас албан тушаалтнууд янз янзын аргаар дарамталж, хүндрэл учруулж, тэгээд шийдвэр гаргах эрх мэдлээрээ дулдуйдаж бусдаас мөнгө авах л асуудал биз дээ.Тэгвэл энэ хуулийг баталснаар УИХ төрийн эрх барих дээд байгууллага гэдгээ харуулж чадлаа.Хамгийн наад зах нь өнөөдөр гишүүдийг янз бүрээр дарамталдаг. Тийм юм чинь байгаа шүү, тэрийг чинь хэлнэ шүү, ингэнэ шүү гэдэг.Тодорхой зорилготой хуулийг гаргах, эсвэл гаргуулахгүй байх асуудал дээр ингэж дарамталдаг гэдэг. Эсвэл улс төрийн тодорхой зорилготой шийдвэр гаргуулахын тулд ингэдэг байсан. Ийм байна гэдгийг ч зарим гишүүн ил тод хэлсэн удаатай. Энэ бол хамгийн дээд талын төвшин нь.Тэгвэл одоо УИХ-ын гишүүдэд ямар ч дарамт, шантааж үзүүлэх боломжгүй боллоо. Би энэ үгээрээ гишүүдийгээ гэм буруутай, гэм буруугаа нуусан гэж хэлээгүй юм шүү. Энэ бол жишээ.Үүн шиг энгийн нэг бизнес эрхэлж байгаа хүн тэр дарамтаас чөлөөлөгдлөө. Магадгүй өмнө нь нэг удаа татвараас зугтаасан байхад нь “Чи тэгэхэд тэгсэн ш дээ” гээд шантаажилдаг хэрнээ хэргийг нь ил гаргаж хэлдэггүй. Шүүх рүү оруулдаггүй. Харин “Үүнийг чинь гаргах уу, яах вэ” гээд Х.Тэмүүжингийн хэлснээр саалийн үнээгээ болгочихдог. Тэгвэл одоо энэ хүмүүс чөлөөлөгдлөө.Өөрөөр хэлбэл, энэ хоёр хууль нийлээд албан тушаалтнуудын, тэр тодорхой хэргээр шантаажилдаг хүмүүсийн дарамт, шахалт, авлигыг үгүй болголоо.Энэ чинь авлигатай тэмцэх зорилгын нэг мөн биз дээ. Өнөөдөр зарим албан тушаалтныг албан тушаалынх нь үүргээр энэ хуулийн комисс руу оруулж байхад “Орохгүй” гэсэн гэнэ лээ.Энэ бол том дохио юм. Арга байхгүй энэ УИХ өнөөдөр нүдийг нь олоод, цагийг нь тааруулаад Өршөөлийн хуулийг гаргачихжээ гэсэн үг. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль ч ялгаагүй. Өөрөөр хэлбэл, энэ хуулиудыг гаргаснаар тэр хүмүүс сумтай буутай байсан бол сумыг нь хураагаад авчихж байгаа юм.



-Одоо шалгагдаж байгаа авлигын маш олон хэрэг энэ хуулиар хэрэгсэхгүй боллоо гэдгийг АТГ-аас хүртэл мэдэгдлээ шүү дээ. Гэтэл та эсрэгээр нь яриад байх юм.


-Тийм ээ, сонссон, бүр харсан. Нууц хуралдааны дэглэмээр явж байсан тэр материалыг “Нууцын тэмдэг” дараагүй байсан гэдэг шалтаг хэлж ил тавьсан ш дээ.Уг нь тэр тусмаа “Энэ материал дээр “нууцын тэмдэг” тавиагүй алдчихсан байна.Нууц задарч мэдэх нь” гээд манайх руу давхиж ирэх байтал тэрийг задалж л байдаг. Яагаад гэвэл, АТГ-ын “тодорхой юм” байхгүй боллоо ш дээ. Өнөөдөр авлига авсан хэргээр хэдэн хүн гэмт хэрэгтэн болсон гэдгийг чи мэдэх үү?



-Нарийн мэдэхгүй юм. Хэдэн хүн бэ?


-Хэдэн хүн энэ хэргээр ял авсан бэ гэхээр гарын таван хуруунд л багтана. Хэн бэ гэхээр заримдаа өрөвдмөөр л байдаг ш дээ, нуугаад яахав.Тодорхой хэлье л дээ, хамт гишүүн байсан Д.Дондог байна. Нэг хүнд юм хийж өгье гэсэн, тэгээд юм авчихаж л дээ. Би хэргийг нь нарийн мэдэхгүй байна. Гэхдээ нэг тиймэрхүү л юм болсон гэдэг.Тэгээд яасан гэхээр Д.Дондог юмыг нь бүтээж чадаагүй, нөгөө хүн нь гомдол гаргаад хэрэг болчихж байгаа юм. Эндээс харахад Д.Дондог гишүүн эрх мэдлээ ашиглаагүй байна ш дээ, ашиглаж чадаагүй байна. Хэрэв ашиглаад тэр асуудлыг нь шийдчихсэн бол нөгөө хүн нь гомдол гаргах уу, үгүй. Эрх мэдлээ ашиглаж чаддаггүй болохоор л, тэр асуудлыг нь бүтээх эрх мэдэл алга учраас л Д.Дондог хэрэгтэн болж байгаа юм. Үүний нөгөө талд нь асууя л даа. Юм аваад, асуудлыг нь бүтээж чаддаг хүмүүс нь хаана байна, хаана явна.Тэрийг нь мэдэж байна уу. Мэдэж байгаа бол тэрийг нь яагаад гаргахгүй байгаа юм бэ.Тэрийгээ юунд ашиглаад байдаг юм, юунд ашиглах гэж өдийг хүртэл дараад байдаг юм бэ. Тийм учраас л авлига өгсөн, авсан, зуучилсныг нэг удаагийн өршөөлд хамруулсан юм. Энэ долоодугаар сарын 2-ноос өмнөх хэргүүдэд шүү дээ. Хэрэв үнэхээр тийм хэргүүд байсан бол илрүүлэх үүрэгтэй газрууд нь яагаад илрүүлэхгүй зогсож байсан юм, яагаад дараад байсан юм бэ л гэж асууя. Юунд ашиглах гэж байсан юм бэ.Энэ бол асуулт мөн биз. Үнэхээр л илрүүлж чадахгүй байвал хүнийг найм, есөн сараар нь хорьдог. Тэгээд илрүүлж чаддаггүй, шорон оронд байлгаж байгаа нь өөрөө дарамт, шахалт, эрүү шүүлтийн шинжтэй болоод л. Тэгвэл одоо больцгоо.Уг нь албан тушаалтнууд хуулийг хүн болгонд адилхан хэрэглэх ёстой юм. Нэгийг нь мэдээд шууд хэрэгтэн болгодог, нэгийг нь мэдсэн хэрнээ хэрэгтэн болгодоггүй сааж байдаг. Энийг больё.Одоо нэг системд оруулъя. Ингэж алагчилж байгаа нь төрийн буруу байхгүй юу.Одоо яадаг гэхээр муу л бол баруун хойд овоохой гэдэг шиг УИХ руу заадаг. Тэгвэл УИХ энэ бүхнийг чинь дуусгалаа. Одоо шинэ Эрүүгийн хууль, шинэ Зөрчлийн хууль гаргана. Үүнтэйгээ холбогдуулаад хууль хяналтын, мөрдөн байцаалтын, шүүн таслах асуудлыг 25 жилийн дараа цоо шинэ шатанд нь гаргая л гэж байгаа юм.

-АТГ-ын мэдэгдлээс харахад “Бидэнд хийх ажил үлдсэнгүй. Шалгаж байсан бүх хэргийг хэрэгсэхгүй болгоод төрөөс өчнөөн хөрөнгө завшсан асуудал эргэн төлөгдөхгүй боллоо” л гэж байна лээ ш дээ. Тэр их дүнгээр хэмжигдэх мөнгөөр төр хохироод л үлдэх үү?


-Тэд нарын хийчихсэн юм нь тэгээд хаана байгаа юм бэ?



-Яг шалгаж байхад нь УИХ Өршөөлийн хууль гаргачихаж байгаа юм биш үү?


-Шалгаж байгаа юм нь хаана байгаа юм. Шалгаад тогтоосон нь хаана байгаа юм.Тогтоох гэж хэдэн сар жил болдог нь ямар учиртай юм бэ.



-Г.Дэнзэн, Л.Гансүх гээд л жишээ ярьж байна лээ.


-Энд нэг зүйлийг би зориуд залруулж хэлье.  Энэ хүмүүсийг би мэднэ.Хэзээ ч энэ хоёр хүн Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Яагаад гэвэл, Өршөөлийн хуульд “Заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлсэн байна. Хэрэв сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу ердийн журмаар хэлэлцэж гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ”  гэж байгаа. Энэ хоёр гэм буруугүй, гэм буруугүй учраас энэ өршөөлд хамрагдахгүй. Гэм буруугүй гэдгээ нотлох хүртлээ шүүхээрээ л явна.Өөрсдөө ч тийм мэдэгдэл гаргасан байна лээ.



-МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой хэрэг шалгагдаж байгаа гэдэг ш дээ. Тэр нь энэ Өршөөлийн хуульд хамрагдах уу?


-Яахаараа нэг хүнд Ерөнхийлөгч нь уучлал үзүүллээ, дахиад л энийг нь үргэлжлүүлээд яваад байдаг юм, мэдэхгүй. Хэрэг нь өөрөө үргэлжилж байгаа бол нэг асуудал.Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 2-ноос өмнө хэрэг үйлдэгдээд, тэр хэрэг нь үргэлжлээд явж байгаа бол өөр хэрэг. Хэрэв дуусгавар болсон хэргийн тухай ярьж байгаа бол хэрэг өршөөгдөнө. Яах гэж ганцхан хүн рүү онилоод энэ болгоныг хийгээд байгаа юм гэж хүмүүс ч бодож байна ш дээ. Улс төрд олон жил явсан хүний хувьд харахад яахаараа дандаа тодорхой юм руу онилдог юм бэ.Энэ бол бүх юманд адилхан үйлчлэх ёстой хууль.Тэр хүн улстөрч байна уу, өндөр албан тушаалтан байна уу, жирийн иргэн байна уу адилхан л үйлчлээд явах ёстой.



Ер нь АТГ-т хандаж хэлэхэд тэдний хийх ёстой хамгийн том ажил бол соён гэгээрүүлэх. Одоо тэд баярлах ёстой.“Эдийн засгийн ил тод байдлын тухай, Өршөөлийн тухай хуулиуд гарлаа иргэд ээ, албан тушаалтнууд аа. Одоо бид шинэ үе рүү орлоо. Авлига гэдэг ийм, ийм юм байдаг юм” гээд соён гэгээрүүлэх хэрэгтэй. АТГ гэдэг тодорхой эрх мэдэлтнүүдийн гартаа барьдаг буу зэвсэг биш, төрийн хуулийг хэрэгжүүлж, шударга ёсыг сахиулах чиг үүрэг бүхий байгууллага.



-Ер нь энэ удаагийн Өршөөлийн хуулийн гол үзэл баримтлал юу юм бэ?


-Өршөөлийн хуулийн үзэл баримтлал их тодорхой.  Шинэ гарах гэж байгаа Эрүүгийн хуулийн ялын бодлогын үзэл баримтлал руу чиглэсэн. Одоогийн Эрүүгийн хууль болохгүй байна гээд бид шинэ үзэл баримтлалтай Эрүүгийн хууль хийгээд явж байгаа биз дээ.Тэгэхээр шинэ хууль руугаа чиглэсэн. Энэ хэрэг хийсэн хүн өмнө нь ямар түүхтэй байх нь хамаагүй. Ерөөсөө л хүн сая хийсэн хэрэгтээ л ял зэмийн тухай асуудал яригдах ёстой.Түүнээс энэ хүн тийм хүн байсан юм, ийм хүн байсан юм гэдгийг больё.Хоёрт, хүн ялаа эдлээд дууссан л бол энэ хүн ялтай байсан, ял эдэлж байсан гэдэг хар дансанд оруулахыг больё. Өөрөөр хэлбэл, шинэ Эрүүгийн хуулиар ялгүйд тооцох хугацаа гэж барьдгийг байхгүй болгоё гэж байгаа.Тийм учраас Өршөөлийн хуулиар ч ялгүйд тооцох хугацаа гэдгийг өршөөн хэлтрүүлсэн. Гэхдээ бусдад хохирол учруулсан байвал тэр хохирлыг нөхөн төлөхөөс чөлөөлөгдөхгүй. Өнөөдөр бол бүх авлигачийг өршөөчихлөө гээд байгаа.Хэрэв үнэхээр бүх авлигач гэдгийг нь мэдсэн юм бол, ялангуяа ингэж хэлж байгаа төрийн албан тушаалтанд өөрт нь хариуцлага тооцох учиртай.Авлигач гэдгийг нь мэдсэн хэрнээ тэрийг нь тогтоох ажил руу яагаад оруулаагүй юм бэ гэж асууя.



-Тэгэхээр ялгүйд тооцох хугацааг өршөөхөөр Өршөөлийн хуулиар өршөөгдсөн бүх хүний сонгогдох эрх шууд сэргэх үү?


-Сэргэнэ. Ер нь яагаад хүнийг чи өмнө нь тийм хэрэг хийж байсан гээд хар дансанд оруулах ёстой юм бэ.Энэ чинь ардчилсан ойлголт мөн үү. Ер нь 25 жилийн өмнө бид ардчилсан хувьсгал хийхдээ хар данстай байсан явдлыг шударга биш гээд эсэргүүцээ биз дээ.Эсэргүүний хүүхэд, болдоггүй хүүхэд гээд дандаа болдоггүй жагсаалтад оруулж байсныг нь болиулсан шүү дээ.Шинэ Эрүүгийн хуулийн агуулга ч ийм л байгаа.



-Байгаа хуульдаа тохи­руулж биш, батална гэж төлөвлөж байгаа хуульдаа тулгуурлаж өршөөл үзүү­лэх нь зөв үү. Жишээ нь, Эрүүгийн хуулийн шинэ­чилсэн найруулгын төслийг УИХ батлахгүй ч байж болно шүү дээ.


-25 жилийн өмнө Улсын бага хурлаас эдийн засаг, нийгмийн харилцааг зохицуулж гаргасан нэлээд олон хууль тэр үеийн Үндсэн хуультай зөрчилддөг юм. Тэр үед Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт бол төрийн байгууллынх нь хувьд өөрчлөлт оруулсан байдаг.Түүнээс эдийн засгийн асуудлыг зохицуулаагүй байсан.Тэгэхэд л Бага ху­рал хувийн сургуулийг зөв­шөөр­сөн Боловсролын тухай хууль гаргаж байлаа.Тэр үеийн Үндсэн хуулиар бол хориотой зүйл ш дээ.Мал хувьчлах, цэнхэр, ягаан та­сал­бараар үйлдвэрүүдийн хувьцаа эзэмших асуудлыг шийдээд л. Үнэндээ бүгд Үндсэн хуультайгаа зөрчилдөж байсан.Өөрөөр хэлбэл, Улсын бага хурал хуучин Үндсэн хууль яаж байна гэхээс илүү ирээдүйд гарах шинэ Үндсэн хуульдаа тулгуурласан.Тэгээд л 1992 оны Үндсэн хуулийг баталсан шүү дээ.Тэрэнтэйгээ тэр баталсан хуулиуд нь яв цав нийцсэн.



-“Авлигачид цагаадсан тэр өдрөөс  эхэлж Монгол төр харлана” гэж  Ерөнхийлөгч анхааруулсан байна лээ.


-Хүнийг шүүхээс гэм буруутайг нь тогтоогоогүй байхад гэм буруутайд тооцож болохгүй гэсэн ардчилсан Үндсэн хуулийн үндсэн зарчим байхад тэрийг нь тогтоогоогүй хэрнээ нийтээр нь авлигач гэж хаягладаг бол амнаас унах үг биш шүү. Мэдэж л байсан юм бол тэрийг нуун дарагдуулсан гэдгээр тэр хүмүүс өөрсдөө асуудал руу орох ёстой шүү. Энгийн иргэн хүн биш шүү, иргэн Дорж биш шүү.



-МАН-ынхан бас Ерөнхийлөгчтэй ижил байр суурьтай байна лээ.


-Ц.Нямдорж гишүүн хэлсэн байна лээ. Хуулиар хийсэн төрийн эргэлт боллоо гэж. Би үүнийг эерэг талаас нь харж байгаа юм.Үнэхээр УИХ төрийн эрх барих дээд байгууллагын хувьд хэнээс ч хараат бусаар, хэний ч дарамтгүйгээр өнөөдөр жинхэнэ хууль тогтоох дээд байгууллагын гишүүний үүргийг чөлөөтэй эдлэх боломж руу орж ирж байна.Хуулиараа УИХ эрх мэдлээ бүрэн өөртөө олж авлаа даа.



-Та эерэг талаас нь тайлбарлаад байх юм.


-Би ингэж л хэлсэн байх гэж бодож байгаа.



-Үгүй ээ, АН авлигачдыг өршөөх хуулийг хүч түрэн баталлаа гэж МАН-ынхан мэдэгдсэн ш дээ.


-Би тэрийг нь мэдэхгүй байна. Ер нь бол оролцох үүрэгтэй бол оролцох үүргээ биелүүлээд юмаа хийж байх ёстой. Гэтэл оролцоогүй ш дээ.Цөөн хэдэн гишүүн л оролцсон. Ер нь бол юмнаас хоцорч үлддэг хүүхдүүд байдаг даа. Хүүхдүүд хоорондоо зодолдоход хоцорч үлдчихээд тэд нарыгаа баалах нь хамгийн муухай. Сүүлд хэчнээн зодолдсон ч байлаа нөгөө хоёр нь “Бид хэдийг зодолдоход ард үлдчихээд...” гээд найзынхаа жагсаалтаас хасдаг л биз дээ.


-Түрүүнд та албан тушаалтнууд сумгүй боллоо гэж хэлсэн. Шууд асуухад АТГ сумгүй болсон гэсэн үг үү?


-Тийм, гаргаж байгаа характерыг нь хар л даа. Ц.Нямдорж гишүүн ч тэгж бодож л “Төрийн эргэлт боллоо” гэж хэлсэн байх.Үнэхээр ч УИХ-ын эрх мэдэл өөр газрууд руу шилжчихсэн байсан.УИХ үүнийгээ буцааж өөртөө авлаа.Гэхдээ би АТГ-ыг бүхэлд нь баалахгүй ээ, бүхэлд нь буруутгахгүй. Институцийн хувьд хийж байгаа ажил, явуулж байгаа үйлдлээс нь л дүгнэлт хийсэн юм. Энэ бол хууль биелүүлж л ажиллах ёстой газар. Хуулийг яаж гаргах эрх нь УИХ-даа хадгалагддаг биз дээ.Дуугүй л байх ёстой ш дээ.



-Өршөөлийн хууль яг хэзээнээс хэрэгжиж эхлэх юм бэ?


-Батлагдсан өдрөөсөө.



-Хориг тавих хугацааг хүлээх үү?


-Хууль хүчин төгөлдөр болчихсон. Хориг тавих юм бол тэр тавьсан хоригтой холбоотой хэсгийг л дахин ярина шүү дээ. УИХ-ын гишүүдийн гуравны нэгээс дээш нь дэмжих юм бол хоригийг хүлээж авдаг. Би хувьдаа УИХ-ын гишүүд олон удаа ярьсан энэ хуулиа өөр янз янзын хүчин зүйлээс болж өөрчлөхгүй байх гэж найдаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол улсыг доройтуулсан, гадны шашинг дэмжиж оруулсан өөдгүй хүмүүсийн нэг гэж боддог.
2019-11-09
Unen:
UIH tarah tohiroo burdchihjee UIH tarmagc avligachdiig demjigch gishuudiig hair nairgui barivchili ard tumnii nuruug teniilgeh bolsoon
2015-08-19
хариуцлага:
энэ хүн хамгийн олон сонгогдсон парламентийн гишүүний хувьд хамгийн их хариуцлага үүрэх хүмүүсийн нэг
2015-08-19
Зочин:
Жинхэнэ бусдын шантаажинд орсон хүний яриа байна энэ нөхөр өөрөө их олон хүнд шантаажлуулдаг юм байлгүй тэгээд тэрнээсээ мултарлаа гэж баярлаж байна та нарын хийсэн үйлийн үрийг чинь үр хүүхдүүд чинь үүрнэ гэдгийг ухамсарлаачээ яасан хойчоо боддоггүй ландарамнууд вэ
2015-08-19
Urialga:
Uzel bodol negtei shudarga yosiig erhemlej huuhai muusain avligachdiig uzen yaddag komentch naraa! Hamtaaras avligachdiig demjigchdiin jagsaalt gargacgaaval yamar ve? Gonchigdorj urt gezegteer ehluulie Za jagsaagaad baigaarai Horigiig neelttei helelceh gesen Tend MANiii jinhene nuur bas ilchlegdeh bolno
2015-08-19
Зочин:
Avilgachidad bolomj ologodog ni ardchilsan uzel sanaa gej xelsen baina. Ene boo uxeesei, ter tenger duudaad tenger luu ni avaad yavaasai
2015-08-19
гарам:
Ардуудаа энэ хуучин 76-г бүгдийг нь лааз өшиглөтөл ирэх онд саналаа өгцгөөе
2015-08-19
balai yum uu ene gonchig:
shantaajind Orson humuust zoriulj gargasan yum baishtee....zu zuu ted ni uls turuus garaach dee tegeed hulgai hiigeed shantaajluulaad baidiim bol... olon sain zaluus baishtee...
2015-08-19
Зочин:
Ene odoo tetgevertee garah bolooguimuu nasaaraa amidarchih yum bna l da. Enentei hamt nasaaraa uls oronoo avch yavah geed diilehgui medleg chadvar ni hurehgui baigaa humuusiin negiig ch dahij songoj bolohgui!!!!!!! Ed nar chini odoo buur davartsan uuriihuu ur huuhed hamaatan sadanaa beldeed eheltsen , yur ni neg musun ingeed uhtelee UIH-d suuj bgaad gereesleldee minii daraa ter bolno gej gereeslelee bicheed , za neg musun yur ni Zasagiin gazariin ordon dotor ed nar amidardag bolchuul amar yum bishuu. Haanii ordon shig l neg dotoroos ni hovhorch zailj ugduggui heden maluud baigaa l baih yum. Uhaantai erdem medlegtei shunalgui hudalaa yaridaggui hulgai hiideggui humuusee olj songotsgooyo!!!!!!!!!!!!!!!
2015-08-19
Зочин:
Ene odoo tetgevertee garah bolooguimuu nasaaraa amidarchih yum bna l da. Enentei hamt nasaaraa uls oronoo avch yavah geed diilehgui medleg chadvar ni hurehgui baigaa humuusiin negiig ch dahij songoj bolohgui!!!!!!! Ed nar chini odoo buur davartsan uuriihuu ur huuhed hamaatan sadanaa beldeed eheltsen , yur ni neg musun ingeed uhtelee UIH-d suuj bgaad gereesleldee minii daraa ter bolno gej gereeslelee bicheed , za neg musun yur ni Zasagiin gazariin ordon dotor ed nar amidardag bolchuul amar yum bishuu. Haanii ordon shig l neg dotoroos ni hovhorch zailj ugduggui heden maluud baigaa l baih yum. Uhaantai erdem medlegtei shunalgui hudalaa yaridaggui hulgai hiideggui humuusee olj songotsgooyo!!!!!!!!!!!!!!!
2015-08-19
111111:
an-d sanal ogsondoo haramsch bna . avilgachdiig oogshuul ard tumnii mongiig alban tushaaltnuud huvaaj ooriin bolgohiig demjij bna gesen ug uu Bugd dald oroosoi
2015-08-19
Зочин:
Нүхээ малтаж байх шиг бна даа авигачид. Ирэх сонгуулиар эд нар лааз өшиглөх нь тодорхой.
2015-08-19
хэхэ:
гончигоо ч адгийн амьтан юм даа энэ хүнд нэр төр гэж алгаа
2015-08-19
Зочин:
Зев хэлжээ.
2015-08-19
зочин:
Гончиг дорж бол жинхэнэ хутган үймүүлэгч . Тэр хэзээч Монголын ард түмэнд бүр өөрийн намдаа ч ээлтэй үйл хийгээгүй. Тэр Их хурлын дарга байхдаа засгийн газрыг хамгийн олон удаа огцруулсан. энэ нь түүний хутган үймүүлэх чадвар.. тод жишээ.
2015-08-19
хэхэ:
гончигоо ч адгийн амьтан юм даа энэ хүнд нэр төр гэж алгаа
rrrrrrrrrr:
ene hun bolieooooooooooooooooooooooooooooo
2015-08-19
зочин:
энэ гончигдорж одоо хаашаа юм өөрөө авилгачидыг хамгаалаж үнэн худал нь мэдэгдэхгүй баилаа юм яриж баихаар зүгээр л үнэн яриа ч дээ
2015-08-19
Arhankhangaihan:
Arkhangain avilgachdaa nudiig ni olood tsagiig taaruulaad orshoochloo geed dahin dahin gutsaad baih yum. Dahiad ah duu naraa Turiin alband shurguulj avilgaa damjuulj avch ogch avilgadaj orshooh gee yu???
2015-08-19
Зочин:
Гончиг оо, ийм юм ярихгүй шүү, авилгач, албан тушаалын хэрэгийг хэн ч өмөөрч болохгүй,,, төр түмэн нүдтэй.
2015-08-19
зочин:
1990 онд ч гончигдорж ийм л байсан.өөрчлөгдсөн зүйл огт байхгүй.ердөө л урваж шарваж байдаг тийм л зантай.ганцхан зүйл нэмэгдэж дээ.шархадны хяналтанд орох л үлдлээ.чамтай адилхан оноштой хүмүүс дүүрэн байлаа.бүгд л өөрсдийгөө чам шиг боддог
2015-08-19
хэхэхэ:
гончигоо п и з д а гончигдож байх шив ааахахаха даанч энэ хулгайчын үгийг нохойч тоохгүй юм даа хахахахах
2015-08-19
Зочин:
Ene boo uxvel Mongoliin ireeduid mon chig ix xereg baidag
2015-08-19
Зочин:
ГОНЧИГДОРЖ,БАЯРЦОГТ,НЯМДОРЖ НАР МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТОГООНООС ЗАЙЛААСАЙ ҮНЭНДЭЭ Л УЙДАЖ БАЙНА.
2015-08-19
зочин:
ийм л хүмүүс хууль баталж байна, УИХ-ыг үнэхээр тараах, шинэчлэх цаг нь болжээ.
2015-08-19
tumnii neg:
Itjej naidah zuilgui bolloo.iim novsh bsan gj sanasangui.dahij songoj bolohgui nersiin jagsaaltand n oruulya.humuus e arai heterlee yu bodoj bna da
2015-08-19
Ардчилсан намын гишүүн:
Гончигоо чи новшийн новш болжээ. Чи ард түмнийхээ төлөө гэж гарч ирж байж билээ. Одоо чи авилгачид, ард түмний мөнгийг хулгайлсан луйварчдийн өмгөөлсөн тэдний эгнээнд орсон хөгийн новш бичих ч муу үг алга. Манай намын эгнээнээс зайл новшоо
2015-08-19
Зочин:
ENE MUU TENEG BAS BOGS DOLOOGCHDIIN NEG BOLJEE DARAAGIIN SONGUULIIN DARAA SHORONDOO TAVTAI MORIL ERGUU DAGZ
2015-08-19
Зочин:
Гончигдорж одоо зүгээр л бөгс долоогч болж дээ. Ерөнхийлөгч маш зөв байр суурьтай үг хэлж, хориг тавьсан. Го зөв гэдэгийг мэдэж байгаа ч үнэнийг хэлж чадахгүй амьтан болж. АН Авилгачдын Нам гэж үнэн юм байна даа
2015-08-19
Зочин:
Goshnogodorj gej neg hugiin yum bn. 25 jil parliamentad hor hutaghaas uur giiguulsen gavya chamd bnu? Yasan ih nuusan hurungutei nuhduud bolchood ulairaad bdagin bol. Shudargaar olson mungu yum bol nuuh shaardlaga bnu?
2015-08-19
зочин:
Хэрвээ энэ өршөөлийн хуулийг баталж байгаа одоогийн УИХ-ын гишүүд урьд хэн нэгнээс авилга авсан нь илэрвэл энэ өршөөлийн хуульд хамаарахгүй гэсэн заалт оруулчихвал зүгээр биш үү, өөрсдөд нь өршөөлийн хууль хамаарахгүй гэхээр яах бол
2015-08-19
монгол:
Өөрсдөө авилга авсан болоод л авилгачдыг өршөөх гээд байгаа биз дээ
2015-08-19
zoshin:
Urshuuliin huli gargah ni zubuu Ard tumnii ecerguutsej baigaa gants zaalt ni abilaga, heel hahuul absan, Tucbiin hurungiig shamshiduulsen humuusiig oruulsand baina ene zaaltig hashaashee tegeed l bolloo shdee
2015-08-19
zoshin:
Urshuuliin huli gargah ni zubuu Ard tumnii ecerguutsej baigaa gants zaalt ni abilaga, heel hahuul absan, Tucbiin hurungiig shamshiduulsen humuusiig oruulsand baina ene zaaltig hashaashee tegeed l bolloo shdee
2015-08-19
Иргэн:
Энэ амьтан 20 жил Монголын төрийг дампуу байлгахад их үүрэг гүйцэтгэсэндээ
2015-08-19
зочин:
сайхан ойлгомжтой ярилаа
2015-08-19
Зочин:
neg ni ch gesen heden tugrug karmaalj l baig. yundaa ataarhsan yum be. enkhbayariin mungunuus neg ni ch gesen huvaaltsaj l baig gej bodoj baina
2015-08-19
zochin:
eniig gaigui n baih gesen chin dunku baijee
2015-08-19
irgen:
ene yamar aimar amitan be Gonchigoo. bvh yumiig Nyamdorjiin yarisaniig hvrtel uuriinhuuruu tailbarlaj baidag jinhen luhagar shantaajildag nuhur bndo.
2015-08-19
Zochin:
Gonchigoo ooroo baritsaand baigaa oilgomjtoi bna. Alban tushaalaa ashiglaj hulgaalsan heden terbum-iig ni zugeer ogoh ni shudarga yvdal uu.
2015-08-19
Иргэн:
Авилгалтай тэмцэх газрыг, хууль, шүүхийн албан тушаалтнуудыг өөрийн боол мэт зандарч ажил хийлгэдэг Ц. Элбэгдоржийг А. Гитлертэй адилхан харагдаж байгааг хараад айж байна. Өршөөх, уучлах гэдэг нь аль ч талаараа хүмүүнлэг зүйл, айлгана, шантаажилна гэдэг нь бүх талаар дарангуйлал биш гэж үү?
2015-08-19
Найрамдалд супер хаус зарна:
Найрамдал зуслангийн замын дагуу Баянголын аманд 7 өрөөтэй 236 м2 талбай бүхий 2 давхар тоосгон шинэ хаус зарна. 2 машины граж, бетонон зогсоол, 50м-ийн гүний худаг, 4 тал төмөр хашаа, 2 тн-ын багтаамжтай, бохирын худаг, ариун цэврийн 2 өрөөтэй, 220 380 вольтийн цахилгаанд залгагдсан, телевизийн DDISH, Univision сувагт залгагдах боломжтой, бүх төрлийн гар утасны сүлжээтэй. 2 машины гражийн урамшуулалттай. Цахилгааны дулааны тоног төхөөрөмжийг худалдан авагчийн захиалга, саналын дагуу суурилуулна.Утас 99121589 99161938 88021589
2015-08-19
zochin:
Zonoson ovgon boljee. Bolij uz
2015-08-19
Зочин:
Mongol dahi Hyatadyydiin zagalmailsan etseg hunshuu ene chin, ta nar olon yum hytsalgui sons
2015-08-19
сонгогч:
Гончигоо даргын толгой нь бас эргэчихсэн байна. Яагаад?????
2015-08-19
Дорж:
Гончигоо харин ч туршлагатай ухаантай парлатентч гэдгээ харуулсан ярилцлага болжээ.Эерэг бодолтонгуут бүүр дуусчаагүй л юм бна.
2015-08-19
Зочин:
ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ЭВ НЭГД ЛИЙГ ИЛЭРХИЙЛЭГЧ,БАС ШҮҮХ ПРОКУРОР ТҮҮНИЙ ӨМЧ ХӨРӨНГӨ Ч БИШ,БООЛ АЛБАТ НЬ Ч БИШ БИЛЭЭ.ҮГЭЭ ОЛЖ ХЭЛ,ҮХРЭЭ ОЛЖ МӨӨР ГЭДЭГСЭН ДЭЭ
2015-08-19
Зочин:
Алтанхуяг ЕС МАХН-тай сүүжрэх гэхэд нь Бат-Үүл зогсоосон. Одоо Энхболд, иймэрхүү нөхдийг орж гарч эхлэхэд яагаад дуугай байна вэ. АН дахиад тарах болж дээ. соц-пек-үүд ч иймэрхүү новшнууд шүү.
2015-08-19
2 nuurt novch baijee:
Энэ нөхөр амны зоргоор гуцаж өгчээ. Архангайхан ямар 2 нүүртийг сонгосноо сайн ойлгож дахиж сонгохгүй байх гэж найдахаас.
2015-08-19
Зочин:
Гончигдорж оо. цагаан захтнуудыг чи өршөөхгүй бол өөрөө өршөөгдөхгүй шүү дээ. Чи бол урьд АН -ын луйварчдыг өөхшүүлэгчдийн нэг. Улс төрөөс чи зайвал монгол төр цэвэрхэн болно. Дахиж бүү төрд үзэгд.
2015-08-19
Монголхүү:
Ямар тэнэг yuм ярьсан бнаа. Энэ бол Ардчилсан намын лидeр гэсэн биздээ. Бид yuнд итгэх вэ. Ард чилсан намыгаа оршуулья даа.
2015-08-19
Зочин:
yu ni zuv gej chi bas yuchiv dee
2015-08-19
Зочин:
tiim baijee ene huniig arai gaigui hun gej bodoj yavjee
2015-08-19
hehe:
Chigchii huruund ni ch hurehgui bnoo hehe
2015-08-19
Hunee tanisangui:
Ene hun 25 jil bidnii munguur demii amidarch irj dee bid buruu hun tejeej baij dee
2015-08-19
Зочин:
Энэ этгээд бүр хүнээ байжээ. Их дордож дээ. Элбэгээгийн хөлийн чигчий хуруу хавьцаа очсон юм уу даа.
2015-08-19
hehe:
Chigchii huruund ni ch hurehgui bnoo hehe
зочин:
энэ хүн өөрөө Энхбаярт атгуулчихсан НО-той юм байна. эсвэл энэ хуулийг батлах гэж янз бүрийн хулгайч нараас мөнгө авчихаж дээ янз нь. арай ингэж мангар юм ярина гэж огт төсөөлж байсангүй.
2015-08-19
%gvvvvv:
Ene myy dagz chini iim gar bsnn yumyy.
2015-08-19
Зочин:
нэг талаас зөв л ярьж байна. Оюунгэрэл гишүүн бас ярилцлага өгсөн байна лээ. ерөнхийлөгчийн хориг бараг дэмий юм биш үү. эсвэл хурдан хэлэлцээд шийдээсэй.
2015-08-19
Зочин:
tiim baijee ene huniig arai gaigui hun gej bodoj yavjee
Зочин:
нэг талаас зөв л ярьж байна. Оюунгэрэл гишүүн бас ярилцлага өгсөн байна лээ. ерөнхийлөгчийн хориг бараг дэмий юм биш үү. эсвэл хурдан хэлэлцээд шийдээсэй.
2015-08-19
Зочин:
ЭНЭ ХОРИГ ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИЙН ӨС ХОНЗОНГООС Л БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ НОВШ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ГАЦАА ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЖИРИЙН ИРГЭД МӨНГӨ ТӨГРӨГ ИДЭЭГҮЙ, ЯАХАВДЭЭ ДАРВИЖ ЯВААД АЛДСАН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСОН ОЛОН ЗАЛУУЧУУД СУЛЛАГДАХ БОЛСОНДОО БАЯРЛАЖ ХҮЛЭЭЖ СУУНА. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИТГИЙ СААД БОЛООЧ.
2015-08-19
Зочин:
ЭНЭ ХОРИГ ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИЙН ӨС ХОНЗОНГООС Л БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ НОВШ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ГАЦАА ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЖИРИЙН ИРГЭД МӨНГӨ ТӨГРӨГ ИДЭЭГҮЙ, ЯАХАВДЭЭ ДАРВИЖ ЯВААД АЛДСАН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСОН ОЛОН ЗАЛУУЧУУД СУЛЛАГДАХ БОЛСОНДОО БАЯРЛАЖ ХҮЛЭЭЖ СУУНА. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИТГИЙ СААД БОЛООЧ.
2015-08-19
Зочин:
ЭНЭ ХОРИГ ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУВИЙН ӨС ХОНЗОНГООС Л БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ЭЛБЭГДОРЖ НОВШ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТЭНД ГАЦАА ХИЙГЭЭД БАЙХ ЮМ. АРДЧИЛСАН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ ЖИРИЙН ИРГЭД МӨНГӨ ТӨГРӨГ ИДЭЭГҮЙ, ЯАХАВДЭЭ ДАРВИЖ ЯВААД АЛДСАН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛСОН ОЛОН ЗАЛУУЧУУД СУЛЛАГДАХ БОЛСОНДОО БАЯРЛАЖ ХҮЛЭЭЖ СУУНА. ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БИТГИЙ СААД БОЛООЧ.
2015-08-19
Зочин:
ene hyniig iim teneg yum yaridag hyn gej bodsongyi. ardchilaliin esreg, avligiig oogshyylegch nuuts noenton bsniig mederlee. yariltslagiig sain unshaarai.
2015-08-19
Irgen:
Novsh.
2015-08-19
Зочин:
bas neg talaas zov l yarij bna.
2015-08-19
Зочин:
yu ni zuv gej chi bas yuchiv dee
saruul:
Ene khun bol khoer uzuurtei zvv. khamgiin suuld khiisen bantan balag ni alban tushaal ikh khuraliig ashiglaj ard tumniig taltsuulan baij nutgaasaa tsaasan deer darkhan avraga turuulsen... ardchilald chudur bologch balai amitan.
2015-08-19
зочин:
Ерөнхийлөгч зөв ярьж бна лээ. Харин та дэндүү бөөрөнхийлэв
2015-08-19
Зочин:
Тусгай соён гэгээрүүлэгч гэдэг албан тушаал гаргаад эзэгнэвэл яасан юм бэ? мөрдөн байцаалт явж байхад яаж чирэгдэл учруулж, сунжруулж, арга саам хэргэлж чирэгдэл учруулж байдгийг ядаж дуулсан баймаар?Ингэж соён гэгээрүүлэх асуудлыг хийх гэж намын хүмсүүдээ тэжээж байгаад гарч ирлээ??Авилгал яллаа??Ардчилалыг үмхэлээ.. хэзээ зальгахын хараарай?Шүдний завсраар Соён гэгээрүүлэгч үлдэх болов уу?Зөнсөн хатуу махаар яах юм гэх болов уу?? Ёзоор нь өмхөрсөн ийм юмыг цагт нь сугалах хэрэгтэй дээ залуусаа???Заримдаа зөнөхөөрөө юу хэлж байгаагаа мэдэхгүй болдог юм гэсэн??Хийснээ балалахаас өмнө гаргавал яасан юм бэ? Өршөөл үзүүлвэл ямрав залуусаа??
2015-08-19
ОДоржпурэв:
РГончигдоржоо буруугаа хулээ!!! Монгол Улсыг мехеех авилгалчидийг ершеех хуйл баталсанУИХийн гишуудийн нэрсийг заралж ЭХ 79.1 ЭХ ОРНООСОО УРАВСАН гэж хариуцлга тооцох хэрэгтэй.
2015-08-19
Zochin:
Ene zunusun uvguniig dahin singoh hereggui, irgenii huvid nulimah um bna. Gonchig uvgun uls turd garaad uy giiguulsiin be chimeegui hor nairuulaad l terendee pologdood l kkk. Hul tolgoigoo aldsan nam ! Uvuu tetgevertee
2015-08-19
Зочин:
Эд нар ирээдүйгээ бодож энэ хуулийг гаргасан шүү. Иргэдэд хайртайдаа ч биш, 2017 оноос өөрсдийнх нь булхай илэрнэ гэж айгаад энэ хуулийг гаргасан.
2015-08-19
zochin:
Shorongoo bas irgedee ingej uhaaruulj niigemshuulehn zub....ternees horiod uhaarahuuuuuuuuuuuu.... ulam shoronjdiin. UIH uneheer argagui huchtei bn zub amjilt
2015-08-19
irgen:
SOGOOD Gonchigdorj. Ta uneheer zub yarilaa. Ta shuuu.......
2015-08-19
Болдбаатар:
Гончигоо чи их ухаантай болох гээд ядаж байнааа. Үнэндээ чи өршөөлийн хууль гэж энэрэнгүй зүйлээрээр бамбай хийж авилгалчид, ард түмнээс татвараар цуглуулсан мөнгийг хулгай хийгчдийг хаацайлж хамгаалж чөлөөлөх гэж улайрч байгаа шү дээ. Үнэхээр чи ухаантай юм бол гэндсэн хүүхдүүд эмэгтэйчүүд гэсэн энгийн иргэдээ л өршөөх байсан юм, Мал минь
2015-08-19
yo:
iimerhyy chimeegy hulgaichuud l busdiigaa haatsailaad suuj bgaashtee. ene novshiig yamar ni bain bain songoood bdag bnaa.
2015-08-19
Зочин:
muu bugs doloogch
2015-08-19