Путин шумбав

Византийн худалдааны хөлөг онгоц X зуунд хар тэнгист осолдсон билээ. Тус онгоцны үлдэгдэл болон байршлыг тогтоохоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жижигхэн шумбагч онгоцны тусламжтайгаар хар тэнгисийн ёроол руу шумбасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ерөнхийлөгч далайн ёроол руу шумбахаасаа өмнө твиттертээ “Ус бол миний хобби” гэж жиргэжээ. Путиний аялал хоёр цаг үргэлжилсэн бөгөөд тэрбээр ихэд сэтгэл хангалуун аяллаа дуусгасан хэмээн түүнтэй хамт шумбасан шумбагч ярьжээ. Дээрх аяллын дараа Путин твиттертээ “Үнэхээр гайхалтай. Жинхэнэ гоо үзэсгэлэн далайн ёроолд нуугдаж байна. Ганцаараа энэ бүхнийг харсандаа харамсч байна” гэж жиргэсэн байна.
Өнгөрсөн жил Путин Крымийн хойгт айлчлах үеэрээ шумбагчийн тусламжтай 83 метрийн гүнд аялсан юм. Өдгөө 60 настай Ерөнхийлөгч хоккей, морь, усан сэлэлт, явган аялал, онгоц жолоодох зэрэг спортын төрлөөр хичээллэдэг бөгөөд жилдээ 2-3 удаа өөрийнхөө хоббиндоо цаг гаргадаг юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ