З.Энхболдын цаг
2015-08-19

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьж, МАХН-ын дарга Н.Энхбаяр Сөүлээс яаран ирж  эвслийн тохироо бүрдсэн алтан боломжийг ашиглахаар эрх баригчдыг шантаажилж, Ерөнхий сайд намуудын  үл зөвшилцөл дунд сайд нарынхаа нэрийг өргөн барьж чадахгүй гацсан улс төрийн хүрээнд ээдрээт өдрүүд үргэлжилж байна.

 

Ээлжит бус чуулган зарлан Өршөөлийн хуулийг батлуулж, МАН-ын сайд нарыг огцруулан Засгийн газрыг дэнжигнүүлж, намынхаа гуравдугаар ээлжийнхнийг сайдад нэр дэвшүүлэхээр чиглүүлж, нам, төр, засгийн бодлогыг давхар атган, жолоодож байгаа эрхэм бол УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд.

 

Тэрбээр албан тушаал, эрх мэдлийнхээ бүрэн эрхийн хүрээнд өнөөдөр үүсээд байгаа  улс төрийн ээдрээт  нөхцөлийг бодлогоор  бий болгосон.  Парламентат засаглалтай улсын хувьд түүний эрхэнд  Ерөнхийлөгч хөндлөнгөөс халдаж чадахгүй, нөгөөтэйгүүр  тэрбээр спикерийн ч,  АН-ын даргын ч хувьд гүйцэтгэх засаглалыг дээрээс удирдан чиглүүлдгээ үгээр биш үйлдлээрээ харууллаа.

 

Харин одоо үүсээд байгаа улс төрийн ээдрээт зангилаагаа тайлж, гацаанаас гарган, парламентын бүрэн эрхийн үлдсэн бага хугацаанд ч улс орныг хэрхэн удирдан чиглүүлэхээс  З.Энхболд  лидэр үү, лойдор уу гэдгийг харцгааж байна.

 

Өнөөдөр манайд улс төрийн лидер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хүлээн зөвшөөрөгдсөн. 

 

Харин З.Энхболдын дээрх эрхмүүдтэй зөвшилцөн, улс төрийн ямар нүүдэл хийхээс  намдаа төдийгүй улс орны хэмжээнд бурхан, будаа хоёрын аль нэгээр өргөмлжлөгдөх нь. 

 

Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, Н.Алтанхуягийг давхар давхар албан тушаалаас нь нэгмөсөн буулгаж, өөрөө намын дарга болсноос улс төрийн лидерт хүлээн зөвшөөрөгдчихдөг юм биш. Тэр байтугай намын даргыгаа хүлээн зөвшөөрөхгүй хэсэг ч байдаг.  Журмын нөхдийн энэ мэт эсэргүүцэлтэй  З.Энхболд намын дарга болсноосоо хойш хэд хэдэн удаа тулсан. Магадгүй, АН-ын их,бага хурлын үеэр ч дахин удирдлагуудаа эсэргүүцсэн тэмцэл өрнөж, зарим гишүүд нь  хурлын танхимд лоозон бариад сууж байхыг үгүйсгэхгүй. Учир АН-д олон бүлэглэл, фракц байдгаас гадна барууны чиглэлийн хүчний угшилтайгаас ч тэр үү, гишүүн бүр нь “би” төвтэй.

 

Өнөөдөр АН-ын ҮЗХ-ны бүрэлдэхүүнд Н.Алтанхуягийн фракцынхан олонхийг бүрдүүлдэг. Энэ нь  АН-ын дарга З.Энхболд өнөөг хүртэл намдаа  хүрээлэлдээ бүрдүүлж чадаагүй, хүчтэй нөлөөтэй бус байгааг илтгэнэ.

 

Харин АН-ын бүлэгтээ бол түүний нөлөө хүчтэй. Бүлгийн гишүүд ямар хууль тогтоомжийг  дэмжих эсэх нь УИХ-ын даргын бодлого, шийдвэрээс хамаарна. МАН-тай байгуулсан гэрээгээ цуцалж, Засгийн газрын зарим сайд нарыг огцруулсны дараагаар Ч.Сайханбилэгийг огцруулж, шинэ Засгийн газар байгуулах санаархал парламентад суудалтай бусад улс төрийн намын гишүүдэд төдийгүй АН-ын гишүүдэд ч байсан. Харин тэрбээр намын гишүүдийнхээ санаархлыг дарж, “Засгийн газрын тэргүүнийг огцруулах саналд гарын үсэг зурж, дэмжсэн АН-ын гишүүнийг ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй шүү” гэсэн АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр далайлган, намын даргын хүч сүрийг үзүүлж чадсан.

 

Улс төр ээдрээтэй, засаг тогтворгүй энэ хооронд ам.долларын  төгрөгтэй тэнцэх ханш 2000-ыг давж, өргөн хэрэглээний барааны үнэ өсч, эдийн засгийн хямрал улам гүнзгийрэв. Ойрын өдрүүдэд нийт нутгаар бороошиж,   намрын сэрүү  унасан энэ өдрүүдэд  өвлийн бэлтгэлийг хангаж, арвин ургац, хадлан  хураахаар  завгүй ажиллахаасаа илүүтэй сайдтай яам  салбарынхан хоорондоо завсаргүй “хэрүүлийн алим” шидэлцлээ.  Ийнхүү дээрээ ч, доороо ч их ярьж, бага хийсээр.

 

Тиймээс УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд Засгийн газрын сайд нарыг томилох зөвшилцийг МАХН-ын дарга Н.Энхбаяртай тохиролцож, Ерөнхий сайдыг Ч.Сайханбилэгийг сайд нарын томилгоогоо өргөн барих боломжийг бүрдүүлж, УИХ-ын ээлжит бус чуулганы товыг захирамжлан асуудлаа цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэн лидер удирдагчаа харуулж,  намдаа төдийгүй олон нийтэд  хүлээн зөвшөөрөгдөх  цаг ирлээ. Учир нь төр, засаг, намын бүх  асуудалд  З.Энхболдын хэрхэн хөдлөх, шийдвэрлэх эсэхийг харж, хүлээгдэж байна.

 

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
огцор муу новш
2015-08-20
Зочин:
Энхболд даргаа та оорийнхоо зов гэсэн замд тууштай зогс учир нь Элбэгдорж дараа нь хариуцлага хулээхгуй. Нэгэнт ард тумэн ийм сонголт хийснээс хоош бусдын угээр явах хэрэггуй
2015-08-20
nar garav:
Tov halhiin tuushtai temtsegch
2015-08-20
111111:
Покероор бол хоосон хозортэй байж блеф хийхгээд азаартчихлаа. Гэхдээ хозроо дэлгэхгуй гурийж бна, цаг хугацааны л асуудал. Зи унана, удахгуй. Зи унах нь Намбарванд бас ашиггуй учир аль болох хозорийг нь дэлгуулэхгуй удаах биз...
2015-08-19
Зочин:
Ene odoo tetgevertee garah bolooguimuu nasaaraa amidarchih yum bna l da. Enentei hamt nasaaraa uls oronoo avch yavah geed diilehgui medleg chadvar ni hurehgui baigaa humuusiin negiig ch dahij songoj bolohgui!!!!!!! Ed nar chini odoo buur davartsan uuriihuu ur huuhed hamaatan sadanaa beldeed eheltsen , yur ni neg musun ingeed uhtelee UIH-d suuj bgaad gereesleldee minii daraa ter bolno gej gereeslelee bicheed , za neg musun yur ni Zasagiin gazariin ordon dotor ed nar amidardag bolchuul amar yum bishuu. Haanii ordon shig l neg dotoroos ni hovhorch zailj ugduggui heden maluud baigaa l baih yum. Uhaantai erdem medlegtei shunalgui hudalaa yaridaggui hulgai hiideggui humuusee olj songotsgooyo!!!!!!!!!!!!!!!
2015-08-19
mongol:
yandaa zi dargaa mongolchuudaa gesen joohon ch gesen setgel gargaval hoid nasand chin heregteidee ur huuhduud chin munkhud muu ner haraal sonsoj yvah hezuu shuu mungu bugdiig shiidehgui shuu baigaliin huuliig sanaarai
2015-08-19
Donrov:
Oodoo haysan chuluu ooriin tolgoid gej neg ug bii. Ooriinhoo tavisan zangand ooroo orj hench bish oloh hugatsaa ni denduu boginohon boljee. Ene yvdalaas ulbaatai tom asuudal uuseh ni damjiggui bololtoi. Argaa barjdee! Yltnii amand orno gedeg archaaguinh bizdee. Tiim hun uls oron yajj udirdah ve?!
2015-08-19
бичил биет:
бичигхэн бодолтой бичил биетын хорон санаа гэж энэ дээ
2015-08-19
Зочин:
Мөрөөрөө ажлаа хийж явсан Алтанхуягийг унагаачихаар ийм заваарсан үр дүн гарна ш дээ Алтанхуяг АН д олон ялалт авчирч дүрэмээр ерөнхий сайд болсон шүү Тоглоомын дүрэмээр тоглохгүй булхиагаар хожиж АН ын түр дарга болсон З Энхболд болих хэрэгтэй Алтанхуягийг хуйвалдаж огцоруулсан новшнууд эрх мэдлээ хувааж авчихаад одоо хоорондоо зодолдож байна гэхээр үнэхээр тэнэг гэхээс өөр юу гэхийн
2015-08-19
Зочин:
Zailaachee archaagui novsh yum daa
2015-08-19
зочин:
Энхболдын эрин үед УИХ нэр шалдаа буутал нэр хүнд нь уналаа. Ерөнхийлөгчийн хоригийг эсрэг үхэн үхтлээ тэмц. Тэгээд улс төрөөс нэг мөсөн холд.
2015-08-19
Зочин:
ОДОО ЭНХБОЛД ШИГ ЭРГЭЖ БУЦДАГГҮЙ ТУУШТАЙ ХҮН ХЭРЭГТЭЙ ХУДЛАА ЧАЛЧДАГ ХОШГОРУУЛДАГ ХҮН БҮР Ч ХЭРЭГГҮЙ БИЕ НЬ БАГА Ч БЭЛЧЭЭР ТОМ ХҮН ШҮҮ
2015-08-19
Иргэн:
З.Энхболдын найруулсан хор,сонгууль тулсан,хамгийн гол дайсан МАН-ийг муулах.Н.Энхбаярыг ашиглах нь МАН-д маш хортой,Хууль зуйн яамыг МАХН Энхбаяр аваад МАН-аас дайснуудаа шоронд!!! Ард олноо, эдийн засагаа бодно гэж огт байхгуй.
2015-08-19
ХУУЛЬЧ:
З.ЭНХБОЛДОД ИЙМ ЧАНАР ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ. ЛИДЕР ХҮН БОЛ БУСДЫН ҮГИЙГ СОНСОЖ, ЗӨВШИЛЦӨЖ ЧАДДАГ, БАС ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ҮНЭНЧ БАЙХ ЗЭРЭГ ЧАНАРЫГ ЭЗЭМШСЭН БАЙХ ЁСТОЙ.
2015-08-19
Зочин:
Зөв юм хийх гэсэн хүнд л их саад учирдаг даа. З. Энхболд тууштай эрс зүтгэх хэрэгтэй.
2015-08-19
Зочин:
Зи дарга одоо дорвитой юм хийж чадахгуй,муу покерчин гэдгээ харуулсан.одоо тоглоом энхбаярын дурмээр явагдаж байна.ан 16 оны сонгуулиа бодвол нам дарга яаралтай солих хэрэгтэй,зи даргыг дахиж улс торд оруулахгуй зайлуулвал таарна
2015-08-19
sanal:
ene muu beltregiin gart orood baihdaa ch yahav dee
2015-08-19