Баянзүрхийн 3, 4 настай хүүхдүүд хаачих вэ

img

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Баянзүрх дүүргийн хүүхдүүд цэцэрлэгт хамрагдахын тулд сугалаа сугалж, азаа сорих шаардлагатай болжээ. Азтай нь цэцэрлэгт хамрагдаж, азгүй нь гэртээ үлдэхээр болчихоод байгаа. Энэ зохицуулалтыг эсэргүүцсэн эцэг, эхчүүд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт цуглаан хийж байна. Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд өнгөрсөн сарын сүүлээс эхлэн өдөр, шөнөгүй дугаарласан ч дүүргийн Боловсролын хэлтсээс  элсэх хүүхдүүдийг сугалаагаар тодруулах шийдвэр гаргасан нь тэднийг бухимдуулжээ. Тиймээс эцэг эхчүүд энэ шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.

 

 

Тус дүүргийн Боловсролын хэлтсийн дарга  Х.Батбаяр  “цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай байсан бол ийм асуудал үүсэхгүй. Тиймээс бид байгаа цэцэрлэгтээ иргэдийнхээ хүүхдийг тэгш хуваарилахаар зорилгоор энэ аргыг сонгосон” гэдгийг эцэг эхчүүдэд тайлбарласан ч тэд хүлээж авсангүй. Мөн Х.Батбаяр дарга эцэг эхчүүдийн төлөөлөл болон цэцэрлэгийн удирдлагуудтай хамтарсан уулзалт хийж, өнөөдөр 15.00 цагт цэцэрлэгийн бүртгэл явуулах аргыг эцэслэн тогтоохоор болов.

 

Эцэг эхчүүдийн төлөөлөл болох Ч.Оюундарь “Да хүрээ зах дээр шинээр гэр цэцэрлэг нээгдэж байгаа. Гэхдээ зөвхөн ажилчдын 4-5 настай хүүхдийг авна гэж байгаа юм. Тэгэхээр цаана нь дугаарлаж байгаа хүмүүсийн хүүхдийг яах вэ. Түрүү жил насны ангилал заасаар байгаа хоёр хүүхдийг маань аваагүй. Энэ бол мөн л хүүхдээ цэцэрлэгт оруулж чадахгүй болчихоод байна. 2 настай 50 хүүхэд авна, 3, 4 настай хүүхдийг огт авахгүй гэсэн. Тэд хаачих юм бэ. Сугалаа гэдэг бол огт худлаа. Бид олон хоног нойр хоолгүй дугаарлаж байна” хэмээн бухимдаж байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Засгийн газар маш муу ажиллаж байгаа тул нялх үрс нь харах хүнгүй гэрт цоожтой үлдэхээр болж байна. Загийн газрын гишүүд энэ байдлаас ичих хэрэгтэй. Дэлхий та бүхний энэ байгаа байдлыг харж дүгнэж байгаа. Өрх гэр байсан ч бага насны хүүхдийнхээ асуудлыг хамгийн түрүүнд шийддэг биз дээ. Та бүхэн энэ ээжүүдээс ажилаа хийж чадахгүй байгаагаа хэлж уучлалт гуйх хэрэгтэй. Ичиж байна та бүхний өмнөөс. Та ард түмний орлогоос цалинждаг шүү.
2015-08-20
zochin:
tsetserleg nemj bariach e. hothon barij baigaa barilguudiin dund tsetserleg bariulaach ee. tsetserleg surguuliin bagsh nar eruul mendeeree hohirch bn. hunee bodoh tsag ali hediin bolson doo. Mpngol uls yana daa
2015-08-19
зочин:
тухайн хорооны нутагт 50 айлын байшин барилаа гэхэд борлуулхаас нь өмнө тэндэхийн сургууль цэцэрлэгт 35-аас 45 хүүхэд оруулах хэмжээний өргөтгөлийн санхүүжилт авах замаар борлуулах эрх өгөх хэрэгтэй
2015-08-19
ZOCHIN:
ORJ CHADAAGUI TER HUUHDUUDED TA NAR AZGUI UCHIRAAS ORJ CHADSANGUI EE GEJ HELEH BOLJ BAINA UU
2015-08-19
ohin:
jil bur l tsetserleg nm ashiglaltand orloo geh yum .tegsen atlaa torolt buurch bga gsn sudalgaa garaad bdag.haanaa henii huuhduudiig avaad bdg yum be.manai ohin gehed l 5 hurtlee ulsiin tsetselegt hamragdaagui huviin tsetserlegt havar namartaa yavj odii hurlee.Horoodiin zasg darga nar denduu idevhgui yumaa.Chingeltei duurgiin 18-r horoonii zasag darga gej Otgonbayar hogshin bii yuch hiihgui denduu setgelgui archaagui
2015-08-19
Sunny:
Миний бодож явдаг нэг зүйл бол цэцэрлэг хүрэлцэхгүй байна, шинээр барих хэрэгтэй гээд л шуугиад байгаа хэр нь яг стандартын дагуу баригдсан улсын өмчийн олон цэцэрлэгийн байруудыг бас газраас нь овжин зальтай, амиа бодсон арчаагүй бодолтой хүмүүс зарчихсан, авчихсан нь олон байна. Хэн, хэзээ, яаж зөвшөөрөл өгсөн нь тодорхойгүй. Тэгээд офис болгоод дүрэм журмаараа болох, болохгүй байгууллагуудыг нэг дор нь байрлуулчихсан, түрээслэн мөнгө олж байгаа ч харахад офист огт тохиромжгүй байгаа нь харагддаг. Офис түрээслэх зарын дагуу явж үзэхэд л зөндөө таарна. Ийм барилгууд стандартын дагуу цэцэрлэгээрээ, улсын өмчөөрөө байсан бол хэчнээн олон хүүхдэд хэрэгтэй байх байсныг бодох болгонд харамсах сэтгэл төрдөг. Үүнийг хянаж шалгаж, буцаан цэцэрлэг болгож ард түмний амьдралд нэмэр болгож болох уу?дарга нар аа.
2015-08-19