Трампаас уучлалт гуйх шаардлагагүй

Супермодель Хайди Клум АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “Бүгд найрамдах” намаас тэрбумтан Дональд Трамп өрсөлдвөл тус намыг шууд ялагдал хүлээх болно хэмээж, твиттертээ “Энэ эр сонгуульд өрсөлдвөл нийт сонгогчдын 9.99 хувийн саналыг авах болно. Бараг л 10 хувь гэсэн үг” гэж жиргэсэн билээ. Тэрбээр мөн инстаграмдаа “9.99 хувь” гэж бичсэн футболк өмссөн зургаа байршуулсан юм. Хайди өчигдөр “Fox”телевизэд ярилцлага өгөх үеэрээ дээрх үйлдлийнхээ төлөө Трампаас уучлалт гуйх шаардлагагүй гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр “Трамп Ерөнхийлөгч болох эрхгүй. Энэ эрийн ярьсан бүхэн худал” гэж хэлжээ. Ярилцлагын дараа Трамп твиттертээ “Бүсгүй минь намайг тайван орхи. Чиний саналаар би дутахгүй. Харин чиний эргэн тойронд байгаа хүмүүс намайг дэмжих болно. Санаатайгаар нэр хүндэд минь халдахаа боль. Гуйж байна” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ