Порошенкогийн амыг таглав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Москвагийн удирдлагууд Украины автонамит муж байсан Крымийн хойгт айлчилж байна. Энэхүү айлчлалтай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Петр Порошенко дургүйцлээ илэрхийлж, “Путинийг санаатай өдөөн хатгах үйлдэл хийж байна” хэмээн зэмлэж “Путин болон түүний нөхдийг Киевийн удирдлагуудаас зөвшөөрөл авч, Крымийн хойгт айлчлах ёстой” гэж мэдэгдсэн билээ. Тэгвэл Путин “Би хаашаа явж, хаана айлчлал хийхээ Порошенкогоор заалгахгүй. Нэгд, Крымийн ард түмэн Оросыг сонгосон. Энэ бүс нутагт амьдардаг хүмүүс ирээдүйгээ тодорхойлсон” хэмээн амыг нь таглажээ. Киевийн удирдлагууд Крымийн хойгийг эргүүлэн авахаа мэдэгдэж “Орос хүчирхийлэл үйлдэж, Крымийг эх газартаа нэгтгэсэн” гэсэн бол Путин “Крымийн ард түмэн Орос улстай нэгдэхийг хүссэн. Порошенко худал цуурхал тараах хэрэггүй” гэж хатуухан мэдэгдсэн тухай “TASS”агентлаг мэдээллээ.
Путин айлчлалынхаа үеэр өчигдөр хар тэнгист шумбаж, далайн ёроолоор аялсан билээ. Крымийн ард түмэн өнгөрсөн оны гуравдугаар сарын 16-нд бүх нийтийн санал асуулга явуулж, 99.7 хувийн саналаар Оросын эх газар дагаар орсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ