Каир хотноо дэлбэрэлт болжээ

Египетийн нийслэл Каир хотын Шубра дүүрэгт дэлбэрэлт болж, зургаан хүн гэмтсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар шөнийн 02.00 цагт болжээ. Оршин суугчдын мэдээлснээр дэлбэрэлтийн үеэр хүчтэй чичирхийлэл мэдрэгдэж байсан гэв. Энэхүү дэлбэрэлтээс хагас цагийн дараа дараалласан дэлбэрэлт болсон ч хүн гэмтээгүй хэмээн Каир хотын цагдаагийн газраас мэдээлжээ. Тус улсын удирдлагууд “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Каир хотноо дараалласан халдлага үйлдсэн” гэжээ. Египетийн цэргүүд Синайн хойгийг хэт даврагчдаас чөлөөлөхөөр тэмцэж байгаа юм. Тус улсын Аюулгүй байдлын дарга “Бид хэт даврагчдад цохилт өгсөөр байх болно” гэж мэдэгджээ. “Халдлагын дараа Каир хотын байдал тайван байна. Гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа” гэж хотын дарга “AFP”агентлагт ярьжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Абдул Фаттах аль Сиси халдлагын дараа Каир хотын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг үүрэгдэж, хэт даврагчдад цохилт өгөхөө мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ