Тяньжин: Гал сөнөөгчдийг амиа алдсанд тооцно

img

 

Тяньжин хотноо болсон дэлбэрэлтийн үеэр 50 гаруй гал сөнөөгч сураггүй алга болжээ. Дэлбэрэлт болсон шөнө 36 гал сөнөөгч сураггүй алга болсон. Тэгвэл дахин 20 гаруй гал сөнөөгч үүргээ гүйцэтгэж байхдаа сураггүй болсон гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Ослын газар онцгой байдлын 1000 орчим гал сөнөөгч, аврагчид ажиллаж байна. Дэлбэрэлтийн үеэр сураггүй болсон эхний 36 гал сөнөөгчидтэй ойрын өдрүүдэд холбогдож чадахгүй бол амиа алдсан хэмээн нийтэд зарлах болно гэж Тяньжины удирдлагууд мэдэгджээ. Тус хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Гонг Жианшинг “Гал сөнөөгчдөөс гадна 30 гаруй энгийн иргэн сураггүй болсон. Тэд амиа алдсан байх өндөр магадлалтай” гэсэн байна.

 

Гал сөнөөгчдийн гэр бүл өнөөдрийг хүртэл Тяньжин хотын Захиргааны байрны өмнө жагссаар байгаа юм. Дэлбэрэлтээр 114 хүн амиа алдаж, 721 хүн гэмтсэн юм. Цагдаагийнхан 700 тонн цианид зориулалтын бус газар хадгалж, улсад их хэмжээний хохирол учруулсан “Рүй Хай” компанийн эзэн, хувьцаа эзэмшигч гэгдэх 10 гаруй хүнийг баривчилсан гэдгээ мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ