Шийдвэрт хүрээгүй байна

Засгийн газрын зарим сайд нарыг томилох асуудлаар АН-ын дарга З.Энхболд, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хэлэлцээр хийж байгаа билээ. АН-ын бүлгийн хуралдааны дараагаар хоёр талын ажлын хэсэг уулзалдсаны дараа түр завсарлаад дахин уулзалт товложээ. Уулзалтын талаар “Шударга ёс” эвслийн бүлгийн ажлын хэсгийн ахлагч, МАХН-ын дарга Н.Энхбаяраас тодруулахад:
-Уулзалт үргэлжилж байна. Одоогоор хоёр тал ямар нэг шийдвэрт хүрээгүй байна. Одоо дахин уулзаж ярилцана. Шийдэлд хүрч үр дүн гарсны дараагаар мэдээлэл өгье гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ