Цагаа олоогүй шаардлага

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж, Засгийн газарт шаардлага хүргүүлж буйгаа дуулгав. Уг шаардлагын гол агуулга нь төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх аж. Хэдийгээр албан хаагчдын эрх ашгийг хамгаалах, тэдний өмнөөс дуугарах нь үйлдвэрчний эвлэлийн үүрэг ч энэ удаагийн шаардлага цагаа олсонгүй. Төрийн албан хаагчдын цалинг нэмэх чадал энэ Засгийн газарт бий билүү?!
МҮЭХ-ноос дараах шаардлагыг хүргүүлжээ.
1. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2015-2016 оны улсын хэлэлцээрийн 3.4-т заасны дагуу Төрийн албан хаагчдын цалинг улсын төсөвт тусгасны дагуу 90 тэрбум төгрөгийн баталгаат эх үүсвэрт багтаан нэн яаралтай нэмэгдүүлэх
2. Ажлын байрны баталгааг хангах чиглэлээр байгуулсан хэлэлцээрийн холбогдох заалтууд, энэ хүрээнд байгуулагдсан санамж бичгийн хэрэгжилтийг хангуулж ажиллах
3. Төрийн албаны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байлгах
4. Засгийн газрын үйл ажиллагааны тогтвортой залгамж чанарыг хангах зорилгоор сайд нарыг нөхөн томилох үйл явцыг хуулийн хүрээнд нэн яаралтай хийж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх
5. Улс төр, засаглалын тогтвортой байдлыг хангаж, эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй байдлаас богино хугацаанд гарах чиглэлээр УИХ, Засгийн газар, улс төрийн нам хүчин, эвслийг улс орны эрх ашгийг дээдлэн нягт хамтран ажиллах уриалга шаардлагыг дахин хүргүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ