Хоёр Солонгос харилцан буудалцав

img

 

Хоёр Солонгос харилцан буудалцсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Пхеньян өчигдөр 17.00 цагийн үед их буугаар Өмнөд Солонгос руу бууджээ. Хойдууд Өмнөд Солонгосын хил орчимд байршуулсан чанга яригчийн зүг их буугаар галласан байна. Энэхүү үйл явдлын дараа Өмнөдийн удирдлагууд хил орчимд амьдарч буй тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлснийхээ дараа Хойд руу галлажээ.  Харилцан буудалцаан удаан үргэлжлээгүй гэдгийг Өмндийн Засгийн газраас мэдээлэв. Тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яаралтай хуралдаан зохион байгуулж, цохилтоо үргэлжүүлэх асуудлаар ярилцсан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж “www.yonhapnews.co.kr” сайтад ярьжээ. 

 

Өнгөрсөн сарын сүүлээр Өмнөдий цэргүүд, хойдын байршуулсан тэсрэх бөмбөгөнд өртсөн юм. Дэлбэрэлтийн дараа Өмнөдийн Батлан хамгаалахын удирдлагууд 11 жилийн дараа чанга яригчаа дахин ажиллуулах болсноо мэдэгдсэн билээ. Энэхүү мэдэгдлийн дараа удирдагч Ким Чен Ун Өмнөдийг чанга яригчаа унтрааж, эргүүлэн татахгүй бол пуужин харвахаа сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ