Орчлон сургуулийн шинэ салбарт 200 хүүхэд суралцана

img

 

Кембрижийн хөтөлбөрийг Монголд анх нэвтрүүлсэн “Орчлон” олон улсын сургууль 2015-2016 оны хичээлийн жилд шинээр орж суралцах хүсэлтэй 1-5 дугаар ангийн хүүхдүүдэд боломж олгон Сүхбаатар дүүргийн 7-р хороонд шинэ салбар нээжээ. “Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэхийн төлөө”  уриатай тус сургуулийг төгсөгчдийн 65-75 хувь нь АНУ, Англи, Япон, Тайвань, Хонконг, ОХУ, Сингапур, Хятад, БНСУ, Герман зэрэг дэлхийн олон улсын нэр хүндтэй их сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж нээгддэг гэнэ.

 

 

Оюуны өндөр чадвартай, авьяаслаг, хөдөлмөрч сурагчиддаа тэтгэлэгт хөтөлбөр олгодог хэмээн өндрөөр үнэлэгддэг тус сургуулийн шинэ салбарын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг уншигчиддаа хүргэхээр зорин очсон юм. 14 жилийн өмнө анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Орчлон сургуулийн хуучин байр өдгөө тус сургуулийн салбар сургууль болон үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа аж.

 

Хүүхдэд олгох боловсролыг мөнгөөр хэмжих шаардлагагүй

 

Орчлон сургуулийн Сүхбаатар дүүрэг дэх салбарын Гүйцэтгэх захирал С.Баярмаатай ярилцлаа.

 

-Орчлон сургууль шинэ салбараа нээж байгаа юм байна. Энэ салбарын онцлог нь юу юм бэ?

 

-Манай сургуульд суралцаж буй хүүхдүүд бүх талын боловсролыг жигд эзэмшдэг. Сүүлийн найман жилд Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Үндсэн сургууль  маань Хан-Уул дүүрэгт нээгдээд хоёр жил болж байгаа. Урд сургуульд орох хүсэлтэй хүн их байдаг  ч анги танхим нь хүрэлцэхгүй байна. Тиймээс суралцагчдын хүсэл, эрэлт хэрэгцээг хангах үүднээс сургуулийнхаа салбарыг энд нээж байгаа юм. Хүүхдийн тоо хязгаартай.  Энэ сургууль маань нийт 700 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай ч бид нэг ангидаа 24 хүүхэддтэй, 8 бүлэг л хүлээн авахыг зорьж байна.

 

Тодруулбал, 1-2 дугаар анги маань 2 бүлэгтэй, 3-5 дугаар ангиудад нэг нэг бүлэгтэй л байх юм. Хүчин чадлаасаа бага хүүхэд авч байгаагийн шалтгаан нь нэгд, шинээр нээгдэж байгаа салбар. Хоёрт, олон газраас ирсэн хүүхдүүдтэй илүү сайн тулж ажиллах зорилгоор цөөн хүүхэд элсүүлж байгаа юм. Тавдугаар ангиа төгсөөн хүүхдүүд маань энэ сургуульдаа үргэлжлүүлээд суралцаад явна. Мөн 2-5 настай хүүхдүүд зориулсан монтессори хөтөлбөр бүхий цэцэрлэгт хүүхэд бүртгэж байгаа. Нэг анги нь 20-24 хүүхэдтэй байх юм. Өмнө нь 3 настай хүүхэд авдаг байсан ч эцэг эхчүүдийн хүсэлтийн дагуу 2 настай хүүхдийг хүлээн авдаг болсон.

 

-Сургалтын төлбөрийн хувьд ямар байгаа вэ?

 

-Манай Хан-Уул дүүрэг дэх үндсэн салбар 15 сая төгрөг. Харин манайх шинэ салбар тул энэ хичээлийн жил 10 сая  төгрөгийн төлбөртэй байгаа. Цэцэрлэгийн хувьд 7 сая төгрөгийн төлбөртэй.

 

-Танай сургуулийг сонгосноор бусад сургуулиудаас илүү ямар мэдлэг чадвар, боловсрол эзэмших юм бэ?

 

-Олон улсын сургалтын хөтөлбөрийг эх орондоо нутагшуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Бидний гол зорилго бол хүүхдийн бүх талын авъяасыг нээн хөгжүүлэх юм. Манай сургуулийн хувьд дэлхийн 200 орчим улс оронд нэвтрүүлсэн Кембрижийн олон улсын бага боловсролын хөтөлбөрийг баримтална.  Энэ хөтөлбөр нь тухайн хэрэгжиж байгаа улс орны үндэсний хөтөлбөртэй хослуулж хэрэгжүүлж болдогоороо давуу талтай. 2008 онд анх бүх багш нар маань бэлтгэгдэж олон улсын стандарт хангасан эсэхийг нь ирж шалгаад бага, дунд, ахлах, ахисан  ахлах гэсэн  4 төвшинөөр сургалт явуулах эрхийг олгосон. Улсын болон хувийн сургуулиудаас бага ангид энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа нь ганцхан манай сургууль.

 

Бидний туршлагаар Кембрижийн хөтөлбөрийг багаас эхлэн заагаад явбал хүүхэд илүү чадвартай, олон талын мэдлэгтэй, зөв хүн болон төлөвших нь батлагдсан. Сүүлийн таван жилд монгол хүүхдийн сурах чадвар дэлхийд үнэлэгдээд эхэллээ. Математик, байгалийн ухааны хичээлээр олон улсын төвшнөөс давсан үзүүлэлтэй боллоо. Дэлхийн  дундаж оноо 3.5 бол манай хүүхдүүдийн оноо 3.6 болж олон  улсын дунджаас дээш болсон. Англи хэлийг гэхэд төрөлх анлги хэлтэй улс орнуудад хэрэгждэг ахисан түвшний хөтөлбөрөөр заадаг.

 

-Хичээлийн цагийн хуваарь ямар байдаг юм бэ?

 

-Сургууль маань нэг ээлжээр хичээллэдэг.  Өглөө 08.30 цагаас хичээл эхэлж, ангиасаа шалтгаалаад өдөрт 6-8 цагийн хичээл судална. Дундаа нэг цаг үдийн хоолны завсарлагатай. Хичээлийн дараа хүүхэд бүр 1-2 хөгжүүлэх сургалтад хамрагдана, хүсвэл харьж болно. Хөгжүүлэх сургууль нь биеийн тамир спорт, урлаг гоо зүй, хувь хүнийг хөгжүүлэх сургалтуудад хамаарна. Өндөр төлбөртэй сургууль учраас ямар нэг хичээлээр гүнзгийрүүлэхгүй, бүх талын боловсролыг жигд эзэмшиж улмаар хүүхэд өөрийн сонирхсон чиглэлээ олж авах боломж бололцоог олгож байгаа юм. Ингээд хүүхэд бүр өөрийн сонгосон хөгжүүлэх сургалтад хамрагдаад тарна гэвэл өдөрт дунджаар 15.00  цаг  хүртэл суралцах юм.

 

-Сурагчдын гаргадаг амжилтаас сонирхуулаач?

 

-Манай сургуулийн сурагчдын гаргасан амжилтыг тоочно гэвэл нилээн урт жагсаалт гарна. Хамгийн сүүлийн жишээг дурьдвал, БНХАУ-ын Чанчун хотноо болсон Олон улсын Математикийн бага дунд сургуулийн олимпиадад Монгол улсын багийн бүрэлдэхүүнд оролцсон 10с ангийн сурагч Б.Төрбат мөнгө, 10а ангийн сурагч О.Тэнүүн хүрэл медаль тус тус хүртсэн сайхан амжилттай оролцсон. Дунд ангийн ангилалд оролцсон монголын нийт багийн авсан 2 медалийг хоёуланг нь Орчлон сургуулийн сурагчид авсан. Тайланд улсын Чинмай хотноо болсон Олон улсын Математикийн 56-р олимпиадад Монгол улсын багийн бүрэлдэхүүнд оролцсон 12а ангийн сурагч О. Бодрол маань Хүрэл медаль хүртэж өмнөх жилийнхээ амжилтыг бататгалаа.  Ер нь манай сургууль “Дэлхийн Монгол Иргэнийг бэлтгэхийн төлөө” уриагаа гол зарчмаа болгож, үндэсний станрдартаар ямар хичээл орж байна тэр бүхнийг оруулдаг. Харин нэгдүгээр ангиас нь усан бассейнд явуулдаг. Ингэснээр усанд сэлэх чадвар суулгаж, хүсвэл үргэлжлүүлэн суралцаад, амжилт гаргах ирээдүйтэй бол тамирчны бэлтгэлд хамруулдаг. Мөн манай Орчлон сургууль нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж яваа.

 

-Боловсролын салбарт ямар хувь нэмэр оруулж байгаа юм бэ?

 

-Боловсролын салбар дахь нийгмийн хариуцлагын хүрээнд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн сургалтыг анхлан нэвтрүүүлснээр  багш нарыг үе шаттай хамруулж, олон улсын хөтөлбөрөөр хичээл заах эрхтэй багш, шалгагч багш нарын тоог нэмж байна.  Олон улсын түвшний чадварлаг Монгол багш нарын тоог нэмж байгаа нь бас бидний нэг бахархал.  Бид өөрийн сургууль дээрээ сайн багш ажлуулахаас гадна олон улсын түвшиний багш болгох нь гол зорилготой. Эдгээр багш нар маань бусад сургуулийн багш нарт сургалт явуулдаг. Ингэснээр Орчлон сургуулийн багш нар дангаараа хөгжих биш, бусад сургуулийн багш нараа араасаа дагуулж, хамтдаа хөгжсөнөөр Монгол Улсын боловсролын салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг юм.

 


-Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд ямар боловсрол олгодог юм бэ. Ялангуяа 2 настай хүүхдэд төлбөрт нь дүйцэхүйц мэдлэг боловсрол олгох боломжтой юу?

 

-Монтессори сургалтын орчин нь хүүхдийн эрэлт хэрэгцээг хангасан, өөрийгөө мэдрэх, хөгжих нөхцөл, боломжийг олгодог. Хүүхэд өөрийгөө болон бусдыг хүндлэх, бүтээлч, бие даасан өөртөө итгэлтэйгээр сурч боловсрох боломжтой юм. Орчлон цэцэрлэгийн хувьд хүүхдийн нас, сэтгэл зүйн онцлогт тохируулан хичээлдээ урлаг, гар урлал, драмын хэлбэрийг түлхүү ашигладаг. Цэцэрлэгийн хуваарь өглөөний 08.00 цагаас оройн 18.00 цаг хүртэл үргэлжилнэ.  2 настай хүүхдийг гэдэс цатгалан, бөгс нь хуурай л байвал болно гэж үзэх хүн цөөнгүй бий. Гэхдээ 2 настай хүүхдэд зориулсан сургалтын орчин гэж бий. Ер нь хүний амьдралыг суурийн 80 хувийг 2-6 насанд авдаг гэдэг. Тийм болохоор хүүхдэд олгох боловсролыг мөнгөөр хэмжих шаардлагагүй.

 

Хүүхдийн хүмүүжилд эцэг эхийн оролцоо чухал

 

“Орчлон” сургуулийн Сүхбаатар салбар сургуулийн бага боловсрол хариуцсан захирал, Монгол Улсын гавьяат багш Б.Сурмаажав

 

-Хувийн сургууль, улсын сургууль хоёрын ялгааг та хэрхэн дүгнэх вэ?

-Би улсын байгууллагад 30 жил ажилласан. Хувийн сургууль, улсын сургууль хоёр их  ялгаатай. Сургалтын орчноос гадна, багш хөгжих боломж илүү их. Улсын сургуульд нэг багшид 40-60 хүүхэд ноогддог бол энд 25-28 хүүхэдтэй л ажиллана. Багш хүүхэд нэг бүртэй тулж ажиллах боломж нь илүү.

 

Улсын сургууль 2-3 ээлжтэй багшийн ачаалал их байдаг бол энд нэг ээлжээр л хичээллэнэ. Багш нарын нийгмийн асуудлыг шийдэж өгч байна. Би байгалийн ухаан, газар зүйн хичээлээр багшилж байгаад Ирээдүй цогцолбор захирлаар олон жил ажилласан. Тэтгэвэртээ гараад 15 жилийн өмнө Орчлон сургуульд ирсэн. Англи хэл, компьютер мэдэхгүй байсан ч одоо аль алиныг нь мэддэг болсон. Энэ бол хөгжих боломж юм.

 

Сурагчдын хувьд улсынх, хувийнх гэж ялгахгүй бүгд л адилхан хүүхэд. Гэхдээ манай сургууль монгол хэл соёлоороо, эх нутагтаа олон улсын хөтөлбөрөөр суралцах боломж олгож байгаа юм. Тиймээс үр хүүхдийнхээ боловсролд хөрөнгө оруулалт хийж буй эцэг эхийн сэтгэл ханамж бол тэднийхээ юу сурж, мэдэж авч байгааг харах тэр мэдрэмж.  Хүүхэд бүрийн сурах чадамж өөр өөр байдаг ч тухайн хүүхэд юуг илүү чадаж байна түүнийг нь дэмжиж тусалж, хувийн сургуулийн хүүхэд гэдэг утгаар нь илүү сайн боллвсрол олгох гэж хичээж ирсэн. Мөн манай сургууль залуу багш нарыг авч ажлуулдаг. Ажлын байранд суурийг нь зөв тавиад өгвөл сайн багш болно. Сайн багш гэдэг манай  байгууллагын үнэт зүйл. Хамгийн гол нь бид эцэг эхчүүдтэй нягт холбоотой ажилладаг.

 

-Эцэг эхтэй хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?

-Миний олон жил боловсролын байгууллагад ажилласан туршлагаас харахад хүүхдийн хүмүүжил, мэдлэг боловсрол олгоход зөвхөн багш сургууль гэхгүй эцэг эхчүүдийн оролцоо чухал үүрэгтэйг мэдэж авсан. Тиймээс эцэг эхчүүдэд чиглэсэн үйл ажиллагаа сургалтуудыг их явуулах болсон. Ингэх нь хүүхдийн хүмүүжилд илүү тустай. Эцэг эхчүүдэд зориулсан сургалтааар гэртээ хүүхдээ яаж хүмүүжүүлэх талаар заадаг, цэцэрлэгийн насны хүүхдээ сургуульд хэрхэн бэлдэх вэ зэргээр мэдээлэл өгдөг. Хамгийн гол нь эцэг эхтэй харилцахдаа танай хүүхэд гэж хөндлөнгийн мэт харьцдаггүй. Харин  манай хүүхэд гэж харьцснаар эцэг эхчүүдийг хүүхдийн хүмүүжлийн нэг багана хэмээн ойлгуулдаг.

 

П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehe reclamdah gej yadchiimaa:
Hamgiin teneg surguuliin neg dee..huuhdiig yalgavarlan gaduurhana,jil bolgon tulburoo nemne ..tegeed bagsh nar n ..bugdeeree bish l dee.
2015-08-23
hehe reclamdah gej yadchiimaa:
Hamgiin teneg surguuliin neg dee..huuhdiig yalgavarlan gaduurhana,jil bolgon tulburoo nemne ..tegeed bagsh nar n ..bugdeeree bish l dee.
2015-08-23
Yne huurugdsun syrgyyli.:
Irgen
2015-08-23
Зочин:
Миний охиныг байна дэмжиж, ээж ааваас нь дутхааргуй халамжилж байдагт тань баярлаж явдаг шуу. Сурмаа багшдаа эруул энхийг хусье
2015-08-22
A:
Orchlon surguuli zuvhun hicheelees gadna huuhdig zuv hun bolon tolovshihod n anhaardag yum shig sanagddag. Manai 2 huuhed suralcdag, tanai hamt olond surgan humuujuleh ajild n amjlt husey
2015-08-22
Зочин:
харин ч Сурмаажав багшийн нуруун дээр эдний багын сургалт явж байдаг санагдсан. Багадаа сууриа сайн тавиулсан хүүхэд өөрөө цаашдаа сурах аргаа олчихдог юм билээ. Танд баярлаж явдаг шүү Сурмаажав багшаа. Ардын багш болоорой
2015-08-22
Зочин:
Энэ нөгөө хошин шогийн нэртэй жүжигчдийн хүүхдүүд бөөнөөрөө сурдаг сургууль мөн биз дээ?
2015-08-22
зочин:
өнгө зүсэнд битгий хуурт, монгол биш дэлхийн иргэнийг бий болгох гэж байгаа сургууль, тэгээд хэд нь ямар их сургуульд орсон юм бэ дээ, улс орондоо юу хийж бүтээж байгаа юм бэ дээ
2015-08-22
Зочин:
Shunalaa gej Surmaajav hugshin chavgants mini zailaad ug
2015-08-22
zochin:
xezee tanai surguuliin bagsh nar tulj ajillaj bsan yum be, jil bolgon baga angiin bagsh naraa jil byr solidog tyyniign shymjilexeer xyyxed daramtaldag biz dee.... SUrmaa bagshaa ta tetgevertee suuval yasan yum be, xotsrogdood shyymjlel, sanaliig xyleej avaxa bolison bn lee.
2015-08-21
Пээх:
Ямар ч айхтар үнэтэй вэ? Долоон сая төгрөг үү дэ. Барашгүй нь.
2015-08-21
olloo:
Manai buh surguuli iim bolchihvol, mun goyo oo
2015-08-21
зочин:
өнгө зүсэнд битгий хуурт, монгол биш дэлхийн иргэнийг бий болгох гэж байгаа сургууль, тэгээд хэд нь ямар их сургуульд орсон юм бэ дээ, улс орондоо юу хийж бүтээж байгаа юм бэ дээ