Опра онлайн дэлгүүртэй болов

img

 

Ярилцлагын хатан хаан гэгддэг, хөтлөгч Опра Унфри өөрийн нэрийн бараагаа борлуулдаг “О” гэх онлайн дэлгүүрээ нээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Опра өөрөө зохион бүтээж загварыг нь гаргасан бараа бүтээгдэхүүн, гоёл чимэглэлийн зүйлс онлайн худалдаагаар борлуулагдах аж. Хөтлөгч тус онлайн худалдаагаар зарагдсан бараа бүтээгдэхүүнээс олсон ашгаа эболагийн халдвар тархаад буй Баруун Африкийн орнуудад хандивлахаар болсон байна. Мөн тэрбээр онлайн худалдаагаар долоо хоногт нэг удаа өөрөө урласан бялуу, амттан зэргийг дуудлага худалдаагаар зарахаа мэдэгджээ.  Бялууны эхний дуудах үнэ 200 ам.доллар юм. Өнгөрсөн оноос Опра гоёл чимэглэлийн Oprah брэндийн дэлгүүрээ нээсэн билээ. Тус брэндийн ээмэг 127 доллар, хүзүүний зүүлт 200 доллар, ээмэг 110 долларын үнэтэй. Опра өөрийн “Bond №9” үнэртэй ус болон “Oprah's O” гэх сэтгүүлтэй. Энэхүү сэтгүүл сард 100 мянган хувь борлогддог, хамгийн сайн зарагддаг Америкийн 40 сэтгүүлийн нэг юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ