Луйс Томлинсон амиа хорлохыг завджээ

“X Factor” шоунаас төрөн гарсан Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлагын гишүүн Луйс Томлинсон амиа хорлохыг завдсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр архи, согтууруулах ундаа болон нойрны эм хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай өнгөрсөн баасан гаригт гэрийнхээ угаалгын өрөөнөөс олдсон байна. Түүнийг бие хамгаалагч нь эмнэлэгт хүргэж өгч, амийг нь аварчээ. Тус хамтлагын продюссер Саймон Коуэлл сэтгүүлчдэд “Би энэ талаар хангалттай мэдээлэл байхгүй байна. Луйс Томлинсонтай ярилцаагүй байна” гэж ярьжээ.
Өдгөө 24 настай Луйс Томлинсон ухаан орсон болохыг Британийн хэвлэлүүд мэдээлж эхэлсэн бөгөөд тэрбээр Лондоны нэгэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Анх таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан тус хамтлагын гишүүн Заян Малик өнгөрсөн зургаадугаар сард хамтлагаасаа албан ёсоор гарч буйгаа мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ