Хоёр Солонгос тохиролцоонд хүрлээ

img

 

Хоёр Солонгосын удирдлагууд Солонгосын хойгийн асуудлаар уулзаж, ярилцсан тухай “KCNA” агентлаг мэдээлснийг “Ройтерс” агентлаг уламжлав. Өнгөрсөн долоо хоногт Хойдууд, өмнөдийн хил орчимд байршиж буй чанга яригч төхөөрөмж рүү их буугаар галласан билээ. Дээрх үйл явдлын дараа Өмнөдүүд хариу гал нээж, хоёр Солонгосын харилцаа хүндрээд байсан юм. НҮБ-ын мэдээлснээр “Хоёр Солонгос харилцан дайны бэлэн байдалд шилжээд байгаа” гэжээ. Солонгосын хойгийн асуудлаас болж Сөүлийн тал хэлэлцээр хийх саналыг Пхеньяны удирдлагуудад тавьсан юм. Энэхүү саналыг Пхеньян хүлээн авч, өчигдрөөс эхэлж хоёр тал хэлэлцээр хийхээр ярилцаж байна.

 

Удирдлагууд харилцан гал зогсоох шинэчилсэн гэрээг амжилттай байгуулсан тухай “www.yonhapnews.co.kr” мэдээллээ.  Гэрээний дагуу хоёр тал харилцан галт зэвсгээсээ татгалзаж, дайсагнасан харилцаа бага зэрэг намжсан тухай Сөүлийн талаас мэдэгдсэн байна.

 

“KCNA” агентлаг “Хойд Солонгосын удирдлагууд Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтнуудтай амжилттай хэлэлцээр байгууллаа” гэж мэдээлсэн бол “Yonhap” агентлаг “Хоёр тал галт зэвсгээс татгалзах гэрээнд гарын үсэг зурлаа” гэж мэдээлжээ. “Энэ гэрээ урт хугацааных биш” гэдгийг Пхеньян, Сөүлийн удирдлагуудад сануулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bolorl:
Yasan hydal medee bichdegiin be delgertsetsegee. 2 solongos odoohondoo atai tohiroltsoond hureeguin mun buudaltsaj ehelsen shaltgaa changayarigch bish 2 solongosin hiliin zaag omnodiin tald hoiduud bombog tavisan delbered tserguud sharhdad tuunees udeed omnoduud changa yarigch ajillulad tged buudaltsaj ehelsen sh de. Hudlaa medee bichih yum
2015-08-24