Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

Чингисийн талбайд

11:40 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын элчин сайд ИЖБ-ээ өргөн барина.

 

Төрийн ордонд

14:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид Катар Улсын Батлан хамгаалахын сайд бараалхана.

 

Спортын төв ордны спорт заланд

12.00 цагт Ерөнхийлөгчийн Багийн спортыг хөгжүүлэх тухай 144 дүгээр зарлиг гардуулах ёслол болно. ЕТГ-ын дарга П.Цагаан ЭМС-ын сайд Шийлэгдамба, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, багийн спортын холбоодын тэргүүд спортынхон оролцоно.

 

Төрийн ордны том визитийн өрөөнд

14:30 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Катар Улсын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзана.

 

МЗХ-нд

09:00-14:00 цагт "Амьдралын тус" - Хөдөлмөрийн яармаг болно. Таныг 300 орчим цагийн ажлын байр 500 гаруй байнгын ажлын байр хүлээж байна. Холбогдох: 94321814, 80321814

09:00-13:00 цагт Бидний бэлэглэсэн цус бусдын алтан амины төлөө зориулагдана цус бэлэглэх үйл ажиллагаа болно.

 

Хангарди ордны 14 давхарт

11:30 цагт Цахим газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлжийн бүртгэлийн ажиллагаа өнөөдөр эхэлнэ. Цахим бүртгэлийг хонх цохиж албан ёсоор нээх ажиллагаа  болно. Утас: 91040607

 

Төрийн ордны Г танхимд

11:30цагт  УИХ-ын гишүүн Баасанхүү Өршөөлийн хууль болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

 

Барилгачдын талбайд

12:00 цагт "Монголд ургуулж үйлдвэрлэснийг сонгодог" ХАА-н бүлэг хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээлтээ хийнэ. Хөдөө орон нутгийн бүлэг хоршоодыг сурталчлан таниулах, борлуулалтыг нь дэмжих зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдаанд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Төв аймгийн 15 бүлэг хоршооныхон оролцож, өөрсдийн бүтээгдэхүүнээ борлуулах юм байна. Нээлтийн үйл ажиллагаа 2015.08.25-ны 12 цагаас болно. Харилцах утас 99072224

 

ХХААЯ-ны 9-р давхрын хурлын зааланд

11:00 цагт 2015 оны ургацын урьдчилсан балансыг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Харилцах утас 99072224

 

ЭМСЯ-ны Б зааланд

08:30 цагт “Архинд донтох эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх, зан үйлийг өөрчлөх” сэдэвт сургалтыг нийслэлийн өрхийн болон хороодын нийгмийн ажилтан болон өрхийн эмнэлгийн 100 гаруй эмч нарын дунд НЭМХ-ээс зохион явуулна.

 

ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд

09:00 цагт Пробиотекийг ашиглах шинжлэх ухааны үндэслэл сэдэвт хурал болно. Тайвань, сингапур, японы эрдэмтэд сүүн хүчлийн бактерийн ач тусын талаар хэлэлцэнэ. Утас-99062806

СЭТГЭГДЭЛ БИЧИХ