Медведевээс болж айлчлалаа цуцлав

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев Москвагийн удирдлагуудын хамтаар Курилын арлуудад ажлын айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд иргэдтэй уулзаж, бүтээн байгуулалтын талаар санал солилцсон юм. Ерөнхий сайд Итуруп аралд Москвагийн 100 хувийн санхүүжилтээр найман бүтээн байгуулалт барихаа амлажээ.
Медведевийн айлчлалаас болж Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидагийн Москва дахь айлчлал цуцлагдсан болохыг тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе мэдэгдсэн тухай “www.ria.ru”мэдээллээ. Абе “Медведевийн айлчлал хууль бус” гэж мэдэгджээ.
Японы Засгийн газрын нарийн бичгийн дарга Ерсихидэ Суга “Медведевийн айлчлал хойд дөрвөн арлын асуудлаар Японы баримталж буй байр суурийг үл хүндэтгэсэн явдал боллоо” гэсэн бол энэхүү мэдэгдлийн хариуд Медведев “Москва аялал жуулчлалын маршрутаа өөрсдөө тодорхойлох болно. Миний аяллын маршрутыг хэн нэгэн зохиож, хэн нэгэн хориглохыг хүсэхгүй байна” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ