Тарваган тахлаар өвчилжээ

img

Хөвсгөл аймагт хүн тарваган тахлаар өвчилжээ. Тус аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн “Агарын голын гурван чулуу” гэдэг газар нутагладаг иргэн Д /16 настай, эрэгтэй/ энэ сарын 14-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр сумын хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.

 

Өвчтөнөөс сорьц авч аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн лабораторид шинжлүүлэхэд булчирхайн хэлбэрийн “Тарваган тахал” өвчин болох нь тогтоогдсон байна.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ